“Хэлгүй жим” кино хилчдийн түүхэн гавьяаг алдаршуулна

2020-08-19
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Х.БИЛГҮҮН

 

Эх орныхоо сөөм газрыг ч бусдад өгөхгүйн төлөө Монгол Улсын тусгаар тогтнол, дархан хилийг халуун амиараа хамгаалж байдаг дайчин эрсийнхээ алдар гавьяаг бид үеийн үед хүндэтгэн залж, үр хойчдоо хэлж ярьж байх учиртай билээ. Тийм л учраас “Этик” продакшны залуус хилийн манаанд амсхийх завгүй зүтгэж байдаг дайчдын тухай бодит явдлаас сэдэвлэсэн түүхэн киног хийж олонд хүргэхэд бэлэн болжээ. Энэ тухай “Этик” продакшны ерөнхий найруулагч Г.Даваазул, жүжигчин А.Энхжин нартай уулзаж ярилцлаа.

 

Г.Даваазул:  Түүхэн кинонд маань эх орноо хайрлах сэтгэл шингэсэн

 

-Эх орон, эрх чөлөөг мэдрүүлсэн түүхэн сэдэвтэй кино сүүлийн жилүүдэд ховордсон. Хилчин дайчин эрсийн тухай кино гарах гэж буйд олон хүн баяртай байна. Энэ киног хийх сэдэл санаа анх хэзээ төрсөн бэ?

-Киноны санааг бид 2018 онд “Хүний цаана” киног орон нутгаар гаргаад явж байхдаа Хөвсгөл аймгийн 0257 дугаар ангийн цэрэг, албан хаагчдад үзэж сонирхуулсан юм. Киногоо үзүүлчихээд гарч ирэхэд тус ангийн Орлогч хошууч Отгонжаргал гэж залуу бидэнтэй уулзаад “2019 онд манай ангийн 40 жилийн ой болно. Манай анги Монголын хамгийн урт хилийг манаж хамгаалдаг. Тус ангийн хамгийн том болсон дуулиантай түүх гэвэл 1993 оны зургадугаар сарын 23-нд болсон байдаг. Хэрвээ та хоёр сонирхоод кино хийе гэвэл мэдээлэл өгч болно шүү” гэж хэлсэн. Бид энэ түүхийг сонирхож, дэлгэцэнд мөнхрүүлэх, бүтээл болгох санаа төрсөн гэж хэлж болно. Бидний энэ бүтээлийг “Nomadia Pictures”, “Том амжилт” компани дэмжиж, хамтран ажилласан.

-Зураг авалт хэзээ эхэлж, хэдий хугацаанд үргэлжилж дууссан бэ. Түүхэн киноны зураг авалт бас хүндрэлтэй зүйл их байдаг байх?

-Зураг авалт 2019 оны наймдугаар сарын сүүлчээр эхэлж, сар гаруй хугацаанд үргэлжилж, аравдугаар сар гэхэд бараг бэлэн болчихсон доо. Нийт 85 сцентэй зураг авалт хийсэн. Үүний 78 нь сцен кинонд орсон. Санаагаа бид тод илэрхийлж чадсан гэж бодож байгаа. Түүхэн кино учраас мэдээж, тухайн үеийн  үйл явдлыг гэрчлэх фото зураг, бичлэг гэх мэт зүйл байгаагүй учраас үйл явдлыг 100 хувийн төсөөллөөр бичсэн. Киноны төгсгөлд бид өөрөө нэмэлт нэг сцен зоож өгсөн. Үүгээр бидний санаа илүү тод гарч өгсөн гэж бодож байна. “Хилгүй жим” кинонд бид  хэдэн зуун цэрэг, дайчин эрсийн халуун амиар бидэнд олдсон эх орон, эрх чөлөө,  ялалтын үнэ цэнийг мэдрүүлэхыг зорьсон. Мэдээж, эцсийн шүүгчид бол үзэгчид байдаг шүү дээ. Тэднийхээ саналыг сонсоно.

 

А.Энхжин: Түүхэнд нэрээ мөнхөлсөн хилчдийн гавьяа эх орны үнэ цэнийг мэдрүүлнэ

 

-Энэ кино “Этик” продакшны гурав дахь том бүтээл. Өмнөх бүтээлүүдээс юугаараа онцлог, ялгаатай вэ?

 -Бидний баримталдаг зарчим бол үнэн бодит явдлаас сэдэвлэж уран бүтээл хийхийг чухалчилдаг.  Энэ киноны хувьд бид арай өөр багтай хамтарч ажилласан. Түүхэн кино гэдэг утгаараа бодит явдлыг гуйвуулж болохгүй. Тийм болохоор маш их судалгаа хийсэн, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө тусламж их авсан. Тухайлбал, киноны гол дүр болох Цоодол, Нямдорж, Баяраа гээд түүхэнд нэрээ мөнхөлсөн хилчдийн алдар гавьяаг мөнхлөхдөө тэдгээр хүмүүсийн царай зүс, бие хааг нь адил төстэй байдлаар харуулах гэж хичээсэн. Байлдагч Цоодолын дүрд жүжигчин Д.Хосбаяр ажилласан, Нямдоржийн дүрд Сумьяабазар гэдэг залуу, Баяраагийн дүрд найруулагч маань өөрөө тоглосон.  Эсрэг талын дүрүүд дээр Монголын кино урлагийн ноён оргил, амьд домог болсон Цагааны Цэгмэд агсны отгон хүү Ц.Төмөрхуяг ах, КУДС-ийн уран бүтээлчид тоглосон. Олон мундаг уран бүтээлчидтэй хамтран ажилласандаа бид баяртай байгаа.

-Киноны  дуун дээр  хэнтэй хамтарсан бэ. Мөн найруулагч нь яагаад дүр бүтээх болов?

-Бид “Тоонот” студитэй хамтарч ажилласан. Рэппэр Десант болон Jason хоёр Soundtrack-ийг нь дуулсан байгаа. Эрчүүдийн ажил уран бүтээлч бай аливаа зүйл дээр ганзага нийлнэ гэдэг шиг “Тоонот” студитэй хамтарч ажиллах дуртай байдаг. Харин найруулагч дүр бүтээх болсон шалтгаан гэвэл Монголын кино урлагийн зах зээл жижиг бөгөөд энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс цөөхөн байдаг. Тэр утгаараа сайн уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байж бид сайн бүтээл гаргана. Манай найруулагчийн хувьд олон талын авьяастай, сайн уран бүтээлч учраас бид ярилцаад дүрээ өөрөө бүтээсэн. Нөгөөтэйгүүр бас дахиад өөр найруулагч захиалах мөнгө санхүү дутмаг байсантай холбоотой. Тэгээд аль аль талаасаа хичээж ажилласан. Ямартай ч бид эх орныхоо дөрвөн зүг найман зовхисыг нүдээ цавчилгүй манаж, өвөл нь даарч зун нь халууцаж байгаа эдгээр залуусын эр зориг тэсвэр тэвчээрийг л харуулахыг хүссэн. Бидний бүтээл залууст олон зүйлийг хэлнэ гэж бодож байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.8.19  ЛХАГВА № 159 (6384)

 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05