МАН-ын бүлэг С.Амарсайханыг  дэд даргаар сонгожээ

2020-08-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.ЗОТОЛ

УИХ дахь МАН-ын бүлэг  дөрвөн асуудал хэлэлцсэн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.  

Бүлгийн гишүүд УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх  Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төсөл, 2020 оны улсын төсвийн тодотгол, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийг шинэчлэсэн найруулгыг тус тус хэлэлцсэн байна. Энэ хүрээнд  гурван ажлын хэсгийг байгуулсан.  Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн ажлын хэсгийг  Л.Энх-Амгалан гишүүн, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийн ажлын хэсгийг  УИХ–ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар,   2020 оны улсын төсөвт тодотгол хийхтэй холбоотой ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан ахалж ажиллах юм байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг өнгөрөгч дөрөвдүгээр сард УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын есөн гишүүн санаачлан боловсруулсан. Энэ удаа хуулийн төслийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар ахална. Түүнчлэн бүлгийн хурлаар хэлэлцсэн өөр нэг  асуудал нь бүлгийн дэд даргаар  УИХ-ын гишүүн С.Амарсайханыг  сонгосон гэж  МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ.

ЭХ СУРВАЛЖ:WWW.POLIT.MN

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

14 цаг 58 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

17 цаг 9 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

21 цаг 46 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

21 цаг 46 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

Уржигдар 09 цаг 48 мин
Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Монголд бол нийслэл Улаанбаатар, эсвэл аймаг орон нутагт хууль өөрөөр үйлчлэх боломж байхгүй.

Уржигдар 06 цаг 00 мин
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эсэх асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Тодруулбал,  УИХ-ы

Уржигдар 06 цаг 00 мин
МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Улстөрчид, олон нийт аль аль нь нэг үеэ бодвол судалгаанд ач холбогдол өгдөг болжээ. Энэ нь

Уржигдар 06 цаг 00 мин
Говь, хангайн наадмуудын сонин хачнаас...

Говь нутгийн элгэмсэг найрсаг ард түмний өлгий, өдрөөс өдөрт өнгөжин жавхаажиж байгаа оюун

2026-09-01