УИХ: Хямралыг давах санхүү, эдийн засгийн бодлогыг  тодорхойлно

2020-08-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.ЗОТОЛ

УИХ  ээлжит бус чуулган нээлтээ хийж, үргэлжлүүлэн  зарим хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ удаагийн чууганаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай  тогтоолын төслийг хэлэлцэж батлах юм. 

Ээлжит бус чуулганы нээлтэд  УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэхдээ хямралыг давах санхүү, эдийн засгийн бодлогыг тодорхойлох нэн хариуцлагатай үе хэмээн онцолсон.

Мөн тэрээр “Төр засаг, иргэд аль аль нь зээлийн хүүг бууруулж, банкны салбарын шинжлэлийг эхлүүлэхэд санал нэгдсэн. Иймээс ажлын хэсэг гарч судалгаа, танилцуулга бэлдэж байгаа.  Улс орноо өөд нь татах, иргэдийнхээ амьдралыг тэтгэх шинэчлэлийн шинэ зорилтыг  тунхагласан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн төслийн эрх зүйн хувьсгалыг үргэлжлүүлэх нь энэхүү чуулганы нэг зорилго юм.

Хоёр сарын дараа аймаг, нийслэлийн сонгууль болохтой холбогдуулан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хууль нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн батлахаар төлөвлөж байна. Бүхэлдээ энэ удаагийн чуулган та бидний сонгогч түмэндээ амласан амлалт, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, ойрын жилүүдийн улсын санхүү, эдийн засгийг удирдан чиглүүлэх, ойрын жилүүдийн бодлогыг тодорхойлоход чиглэгдэх болно. Үүний төлөө сайд нар УИХ-д тангараг өргөсөн гэдгээ санаж, аргацааж буй ард түмнийхээ төлөө зориглож ажиллах ёстой. Салбар бүрт шинэчлэлт, өөрчлөлт хийж сайн цаг, сайхан амьдралыг төвхнүүлнэ гэсэн ард түмнийхээ итгэлд гал асаах зорилт энэхүү чуулганаар эхлэх ёстой” гэсэн юм.

Ээлжит бус чуулган үдээс хойшх хуралдаанаар  2020 оны төсөвт тодотгол хийх, 2019 оны төсвийн гүйцэтгэлийн төслүүдийн анхны хэлэлцүүлгүүдийг хийж байна. 

 

ЭХ СУРВАЛЖ:WWW.POLIT.MN

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

2 цаг 52 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

18 цаг 10 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин