Д.Пүрэвдаваа: Зөв хүнээ дэвшүүлж ялалт байгуулна

2020-08-16
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Нийслэлийн АН-ын хороо Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ Нийслэлийн Сонгуулийн хороонд хүргүүллээ. Нийслэлийн АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Пүрэвдаваа энэ үеэр байр сууриа илэрхийллээ. 

Тэрээр " Улс төрийн нам зөв боловсон хүчнээ олж нэр дэвшүүлж чадвал ялалт байгуулах боломжтой гэж би боддог.  АН-аас нийслэлийн ИТХ-д 45 нэр дэвшигч өрсөлдөх ёстой.  Нэр дэвшилтийг бид өөрсдийн дотоод журмын хүрээнд  зохион байгуулна.  

Мажоратори тогтолцоо байгаа тохиолдолд мөнгөний асуудал байнга яригддаг.  Одоогийн сонгуулийн тогтолцоо томсгосон мажоратори. Хуульдаа ч заачихсан, нэр дэвшиж байгаа хүн бүр ухуулагч авах ёстой. Танилцуулга, хэвлэл материал, мөрийн хөтөлбөрөө тараах үүрэгтэй. Сурталчилгааны самбар тавих ёстой гэх мэт хуулинд бичсэн зардал байгаа. Дээрээс нь Аудитын газраас зардлын дээд хэмжээг заачихсан. Тэгэхээр тодорхой хэмжээний зардал гарна. Зардал өөрөө ил тод байж нам эрүүл байна. 

100 сая гэдэг юуны өмнө пиар байсан. Тэгээд ч сонгуульд 100 битгий хэл сая төгрөг зарцуулдаг. УИХ-ын сонгуульд нэг нэр дэвшигч 400-600 ухуулагч авч ажиллуулж байх жишээтэй. 21 хоногийн сурталчилгаанд маш их зардал гарсан. Үүнтэй адилаар аймаг, орон нутгийн сонгуульд өрсөлдөхөд зардал гарч л таараа. Тэр зардлыг ил тунгалагаар л гаргаж, нам дотроо зохицуулна.  

Мөрийн хөтөлбөр иргэндээ ээлтэй бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн байх ёстой. Бид тийм мөрийн хөтөлбөр боловсруулсан.  Өнөөдөр хотын асуудал гэж тусдаа үүссэн. Дэлхийн хүн амын 70 орчим хувь нь хот, суурин газарт амьдарч байна. Монгол Улсын хүн амын 67 хувь нь аймаг, нийслэлд амьдарч байгаа.  Тиймээс энэ нөхцөл байдалтай уялдсан хөгжлийн бодлого хэрэгтэй. Тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэх гарц шийдлийг бид санал болгох ёстой.  Тэгэхийн тулд АН төрийн үйлчилгээг цомхон болгох, хялбаршуулахыг зорино. Цахимжуулах бодлого явуулна. 

Түгжрэл бууруулах асуудлыг олон талаас нь судалж үзсэн.  Улаанбаатарт зорчиж байгаа автомашины хурдыг нэмэгдүүлэх асуудал. Бид машины тоо нэмэгдэж байгаагийн хэрээр шинэ зам нэмж барьж чадаж байгаа бил үү. Гэх мэт асуудлыг шийдэх ёстой.  Том шийдэл гэвэл метро ч гэдэг юм уу илүү холын бодлого хэрэгтэй. 

1990 оноос хойш АН нийслэлд нэг удаа л ялалт байгуулж, дөрвөн жил удирдсан. Энэ хугацаанд маш олон ажлыг хийсэн, төсөл хэрэгжүүлсэн" хэмээлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

2 цаг 51 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

18 цаг 9 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин