Н.Наранбаатар: “Анна Каренина” цахимаар нээлтээ хийхгүй

2020-08-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ОЮУНЗУЛ

 

Энэ удаагийн “Утасны анд” булан Төрийн Соёрхолт, Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатартай холбогдсон юм.

 

-Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан урлагийнхан олонх нь амарч аялж байх шиг байна.  Таны хувьд энэ зун хаагуур амарсан бэ?

-Зуны улиралд хүн бүр байгалийн сайхныг мэдэрч, эрч хүч энергиэ авдаг. Миний хувьд ч бас Монгол Улсынхаа баруун аймгуудаар аялж, амарлаа. Дэлгэр сайхан зун болж байна.

-Аяллын сонин сайхнаасаа бидэнтэй хуваалцаач?

-Аяллын сонин сайхан гэвэл баруун аймгуудынхаа байгалийн сайхныг биширч яваад ирлээ. Ялангуяа түүхэн дурсгалт газруудыг ихэд биширлээ. Баруун аймгуудад маань  хэдэн мянган жилийн түүх өгүүлэх, түүх соёлын дурсгалт газрууд олон байдаг юм байна.

-Цар тахлаас шалтгаалаад үзвэр үйлчилгээ түр завсарлаад байна. Гэсэн ч урлагийн байгууллагынхан бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийж байгаа гэж сонссон. Таны хувьд одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?  

-Коронавирусын халдвараас үүдэн хүн бүрийн ажил удаашралтай байна. Гэсэн ч бид бэлтгэл сургуулилтаа хийсээр байна. Энэ зун бид бүхэн алдарт зохиолч Л.Н.Толстойн “Анна Каренина” жүжгэн дээр ажиллаж байна.

-“Анна Каренина” жүжгийг цахимаар нээлтээ хийнэ гэсэн үнэн болов уу?  

-Үгүй ээ, цахимаар нээлтээ хийхгүй. Буруу ташаа мэдээлэл байна. Театрын үйл ажиллагаа хэвэндээ орвол үзэгчдийн хүртээл болох хамгийн эхний жүжиг “Анна Каренина” байх болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.8.12  Лхагва № 154 (6379)

 

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

3 цаг 51 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

3 цаг 51 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06