Томилгоо үргэлжилсээр...

2020-08-11
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.БАТСАЙХАН

Засгийн газрын томилгоонууд үргэлжилсээр байна.  Өнгөрсөн долоо хоногт хоёр яамны Төрийн нарийн бичгийн дарга, хэд хэдэн газрын дарга,  Хэнтий аймгийн Засаг даргыг шинээр томилжээ.   Тэр дундаас ТНБД-ын томилгоо хэл ам дагуулсан хэвээр байна. 
Учир нь Төрийн захиргааны албан тушаал учраас  Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулах явуулах хуулийн заалттай.  Тодруулбал, Төрийн албаны тухай хуульд  “Төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно” гэжээ.   Хуулийн 3.1.3-т “чадахуйн зарчим /мерит/” зарчимд нийцсэн иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг  хэлнэ”  гэж заасан. 
Тэгэхээр ТНБД-ыг Засгийн газар захиалга өгч, Төрийн албаны зөвлөл нээлттэй сонгон шалгаруулалт явуулж,  томилох хуультай юм.  Гэвч Засгийн газраас ямарч шалгаруулалт­гүйгээр ТНБД нарыг томилсоор байна. Өнгөрсөн хугацаанд Соёлын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Батлан хамгаалах яам, Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр томилов. Хамгийн сүүлд Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Батбаатарыг томилсон.  Мөн ч хуульд нийцээгүй томилгоо байв.  Д.Батбаатар нь хуульч мэргэжилтэй, 2017 оноос МАН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар ажиллаж байсан.   Өмнө нь УИХ-ын  даргын зөвлөх, МХЕГ-ын газрын дарга, 2008-2010 онд Ерөнхий сайдын зөвлөх, 2010-2011 онд Өмнөговь аймаг дахь Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч, 2011-2013 онд “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирал, 2017 оноос МАН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар ажиллаж байв.  Тэгэхээр Д.Батбаатар нь сүүлийн гурван жилийн хугацаанд төрийн албанд томилогдоогүй, намын статуст  ажилласан байна. 
Харин Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус яамны Санхүүгийн хэлтсийн дарга, хурандаа Д.Ганхуягийг  томилсон. Д.Ганхуяг нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, 2015 оноос БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газарт Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга зэрэг албыг хашиж иржээ. Мөн 2005 онд Конго улсад цэргийн ажиглагч офицероор, 2008 онд Либери улсад Сьерра Леон улс дахь Цэргийн багийн холбогч офицероор тус тус үүрэг гүйцэтгэсэн байна. Мөн л Төрийн албан зөвлөлөөс сонгон шалгаруулалт явуулалгүйгээр  Д.Ган­хуягийг ТНБД-аар томиллоо. 
Түүнчлэн Засгийн газрын  ээлжит хуралдаанаар Н.Ууганбаярыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын газрын даргаар томилжээ.  Н.Ууганбаяр нь өмнө нь Эрүүгийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан, мөн АТГ-ын дэд  даргад ч түүний нэр яригдаж байв.  Харин Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөнг тус газрын дэд даргаар  томилжээ. 
Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гаргаж, Хэнтий аймгийн Засаг даргаар Цагаанхүүгийн Идэрбатыг томилжээ. Ц.Идэрбат нь багш, Төрийн захиргааны удирдлага мэргэжлээр их сургуулиа дүүргэсэн. Тэрээр 2008 оноос Хэнтий аймгийн Хэрлэн сумын засаг даргын орлогч, 2016 оноос Хэрлэн сумын засаг дарга бөгөөд Чингис хотын захирагчаар ажиллажээ. 
Ийнхүү Шинэ Засгийн газрын томилгоонууд үргэлжилсээр байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.8.11  МЯГМАР № 153 (6378)  

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

3 цаг 51 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

19 цаг 9 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин