Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын өчигдөр, өнөөдөр

2020-08-06
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

Засгийн газар өчигдөр хуралдаж, 2020 оны Улсын төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцлээ.  Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийж,  тодотголын задаргааг танилцуулав.  Сангийн сайдын  хувьд төсвийн тодотголд тийм ч таатай ханддаггүй.  Ялангуяа 2020 оны төсөв буюу сонгуулийн жилийн төсөвт тодотгол хийхгүй хэмээн нэлээд гүрийсэн.  Тэрээр энэ талаар бараг 10 гаруй удаа мэдэгдэж гүрийсээр сонгуультай золгосон санагдаж байна.  Хэрэв тодотгох нөхцөл байдал үүсвэл сайдын ажлаа өгье гэж хүртэл хэлж үзсэн.   
Харин сонгуулийн дараа буюу МАН ялалт байгуулснаас хойш Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын үзэл санаа, тооцоолол өөрчлөгдлөө.  2020 оны долдугаар сарын 1-ний өдөр тэрээр “Намын мөрийн хөтөлбөр болон бүтэц бүрэлдэхүүнээс шалтгаалж төсвийн тодотголоо хийнэ” гэсэн байх юм. Өөрөөр хэлбэл, Сангийн сайд төсвийг задлахгүй, тодотгохгүй гэсэн нь сонгууль өнгөрөхийг хүлээсэн, түр аргацаасан мэдэгдэл байжээ.  
Сонгуулийн жилийн төсөв буюу 2020 оны төсвийг МАН урьд өмнө төсвийн түүхэнд байгаагүй 11.7 их наяд төгрөгийн орлого олно гэж тооцоолсон.  Улмаар 13.8 их наяд төгрөгийн зарлага, 2.7 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар баталсан байдаг.  Эдийн засгийн өсөлтийг 2020 онд зургаан хувиар тооцоолж, ДНБ-ий 5.1 хувьтай тэнцэх алдагдалтай төсөв баталснаар манай улсын нэг хүнд ногдох өрийн хэмжээ нэмэгдэх нөхцөл үүссэн.   Мөн төсөвт сумын төвд барих соёлын болон спортын барилга байгууламжийн хөрөнгийг  хамгийн олноор тусгав. 68 соёлын төв барих бол сумын төвийн шинэчлэлд 20 тэрбум төгрөг төсөвлөжээ. Үүнийг “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийн хүрээнд гэж байсан ч эдийн засагчид сонгуультай холбон тайлбарлаж,  Сангийн сайдаас  төсөвт яаралтай тодотгол хийхийг шаардаж байсан юм.  Төсөв шударга бус хөрөнгө оруулалтыг өөгшүүлсэн, хувийн хэвшилд дарамт авчрахаар байгааг МҮХАҮТ-аас мэдэгдсэн билээ. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны төсөв батлагдсан даруйд хориг тавьж байв.  Энэ бүхэнд Сангийн сайд  Ч.Хүрэлбаатар “Төсөв задлахгүй, тодотгохгүй” гэсэн  ганцхан л хариулт хэлж, бүхний амыг таглаж байсан билээ. 
Сангийн сайд  Ч.Хүрэлбаатарын хэлсэн үгнээс эргэн сануулахад,
2019.12.10-ны Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр ЕТГ-ын дарга З.Энхболдод хандаж  “Төсвийн зарлагыг хэтрүүлсэн асуудал байхгүй. Наадах чинь ямар ч үндэслэлгүй, худлаа. Хуулиа  судал, унш. Уншсанаа сайн ойлго. Ойлгосныхоо дараа ярь. Хоригийг хүлээж авах боломжгүй. 
2020.01.02-нд  Өөрийн  твиттер хуудастаа " Шинэ оны мэнд хүргэе. 2020 оны төсөвт тодотгол хийхгүй гэдгийг баттай хэлье" хэмээн бичжээ. 
2020.03.04-нд  Хэвлэлийн хурлын үеэр “Төсөв тодотгохгүй гэж би дөрөв дэх удаагаа хэлж байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш эдийн засгийнхаа суурь үзүүлэлтүүдийг нэлээд сайжруулсан. Нэг жил орчмын хүндрэлийг даван туулах боломж бий. Тэгэхээр төсөв тодотгохгүй гэдгийг дахиад хэлье.
2020.03.18-нд Хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Манай зарим хүн ч төсвийн зардлыг хасахыг шаардаж байгаа. Үүнийг Сангийн сайдын хувьд би хэзээ ч хийхгүй. Бодлого маань хэвээрээ. Агшиж байгаа эдийн засгийг улам танаад эхэлбэл цар хүрээ, хэмжээ нь хумигдах учраас өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед зарим хүний шаардаад байгаа бодлогыг хэрэгжүүлж болохгүйг дахин хэлье” гэжээ. 
2020. 07.01-нд  Засгийн газрын хуралдааны дараа “Намын мөрийн хөтөлбөр болон бүтэц бүрэлдэхүүнээс шалтгаалж төсвийн тодотголоо хийнэ”  гэжээ. 
Тэгэхээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын өчигдөр, өнөөдөр ийм л ялгаатай байна.  Сонгуулийн жилийн төсвийг данхар баталсан нь үнэн.  Аймаг орон нутагт гишүүд төсвөөр дамжуулан тойргоо услах үйл явцыг тун чадмагаар хийсэн.  Харин түүнийг нь Сангийн сайд  Ч.Хүрэлбаатар цээжээрээ хамгаалж, чадлаа. Сонгуулийн дараа дахин түүнийг  Сангийн сайд болоход хэн ч барьцаагүй. Одоо ялсан намд юу ч хэлээд нэмэргүй.  Цар тахал нэрээр төрийн шийдвэрийг өөрчилж болж байхад төсвөөрөө “тоглох нь” ч аргагүй юм.  Сангийн сайд  Ч.Хүрэлбаатарын өчигдрийн хэлсэн үг өнөөдөр юу ч биш болж байгаа нь л муухай харагдаж байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.8.6  ПҮРЭВ № 150 (6375)

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

15 цаг 57 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

18 цаг 8 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

22 цаг 45 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

22 цаг 45 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

Уржигдар 09 цаг 48 мин
Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Монголд бол нийслэл Улаанбаатар, эсвэл аймаг орон нутагт хууль өөрөөр үйлчлэх боломж байхгүй.

Уржигдар 06 цаг 00 мин
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эсэх асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Тодруулбал,  УИХ-ы

Уржигдар 06 цаг 00 мин
МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Улстөрчид, олон нийт аль аль нь нэг үеэ бодвол судалгаанд ач холбогдол өгдөг болжээ. Энэ нь

Уржигдар 06 цаг 00 мин
Говь, хангайн наадмуудын сонин хачнаас...

Говь нутгийн элгэмсэг найрсаг ард түмний өлгий, өдрөөс өдөрт өнгөжин жавхаажиж байгаа оюун

2026-09-01