“Жаст”-ын Ш.Батхүүгийн мөнгө угаасан хэрэг хаана явна вэ

2020-07-30
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.УЯНГА

“Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүү хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглаад “Эрдэнэт” үйлдвэрийг гадаадын банкинд барьцаалсан байдаг. 
Ингэж 2009 онд Англи улсын “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авсныг манай улс дөрвөн жилийн дараа мэдэв. Өөрөөр хэлбэл, Өмнөд Африкийн “Стандарт” банк манай Засгийн газраас 140 сая гаруй ам.доллар нэхэмжилсэн албан тоотыг 2013 онд илгээснээр улс даяараа гайхаж, сандарч байлаа. Олсны үзүүр энэ үеэс эхлэн долоон жил хөвөрч байна. Энэ хугацаанд Ш.Батхүү нарын хэрэг хоёр ч удаа хэрэгсэхгүй болж, Өршөөлийн хуульд хамрагдаж нэг л урагшлахгүй байсаар өнөөдөртэй золголоо. Шалгадаг газрууд нь гэдийж, шалгуулж байгаа нь ял завших маягаар хууль хяналтын хэдэн байшингийн хооронд гацав. 
Ийнхүү сураг алдарч, Ш.Батхүү нар суллагдахын даваан дээр олон улсын арбитрын шүүх, Эрүүгийн багц хуулийн өөрчлөлт хэргийг “эргүүлээд” босгоод ирсэн. Өнгөрсөн хугацаанд Ш.Батхүүг хэд хэдэн удаа цагдан хорьж суллах зэргээр олон ч юм болж өнгөрлөө. 

Тэгвэл “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаанд тавьж, их хэмжээний зээл авсан “Жаст”-ын Ш.Батхүү болон түүний хамсаатнууд болох ТӨХ-ны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Г.Амарбат тэргүүтэй албан тушаалтнуудын хэрэг шийдэгдэхэд тун дөхжээ. 
Хамгийн сүүлд Ш.Батхүү нарын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 24 буюу өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж нэр бүхий яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг хэргийн оролцогч нарт жич мэдэгдэхээр болов. 
Нийслэлийн прокуро­рын газраас “Жаст” группийн захирал Ш.Батхүүг Эрүүгийн хуулийн долоон зүйл заалтаар буруутгажээ. Түүнийг залилах, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах, хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах, нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах, мөнгө угаах гэмт хэрэгт буруутгасан. 
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Ерөнхий захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг, хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, Худалдааны хэлтсийн дарга Г.Амарбат нарыг  Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан гэж буруутгасан. Мөн “Алтжин групп”-ын Ерөнхий захирал Г.Алтанг нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах, залилах, Э.Сүрэнг залилах гэмт хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдээд байгаа юм. Долоон жил хууль хяналтын байгууллагаас “уяатай” байсан энэ хэргийг хэзээ нэг талд нь гаргах бол. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

Иргэн
Энэ хэрэг шийдэгдэхгүй байгаа нь ямар учиртай юм болоо.
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21