М.Оюунчимэг: МСҮТ-үүдэд түшиглэн иргэдийг мэргэшүүлэхэд анхаарна

2020-07-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.ОЛДОХ

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн дарга Ц.Батдорж, ХНХЯ-ны мэргэжлийн боловсролын сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга А.Халиунаа нартай  санал солилцож, үүрэг чиглэл өглөө.

Тэрээр цар тахлын үед ажлын байрыг нэмэгдүүлж, иргэдээ орлоготой байлгах нь чухал байгааг  уулзалтын эхэнд онцолсон.Мөн  Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг "Ковид19"-ийн хорио цээрийн үед хэрхэн ажиллуулах тухайд өөрийн саналыг хэлсэн. Тухайлбал, гэр хорооллын дэд бүтцийн ажилд тухайн дүүрэг хороодын ажилгүй байгаа иргэдийг сургалтад хамруулж, мэргэшүүлж ажиллуулах боломжтой гэж эрхэм гишүүн үзжээ. Иймд МСҮТ-ийг халдваргүйжүүлэлт, дэглэмийг барьж  хагас өдрөөр хичээллүүлэх асуудлаар  УОК-т ямар санал өгөх. Мөн удахгүй ээлжит бус чуулган хуралдах гэж байгаатай холбоотойгоор шаардлагатай төсөв хөрөнгө болон бусад зүйлийг судлахыг холбогдох албаныханд үүрэг болгов. 
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Боловсролын яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны дунд МСҮТ-ийн үйл ажиллагаа хаягдахгүй ёсгүй, хоорондын хамтын ажиллагаа чухал гэдгийг салбарын сайдад сануулсан юм. Цаашид нийгмийн бодлогын байнгын хороо МСҮТ-ийн үйл ажиллагааг шинэ түвшинд гаргахад   онцгой анхаарч  ажиллана. Ойрын үед тус салбарын багш, ажилчдын төлөөлөлтэй  уулзаж санал бодлыг  нь сонсоно гэв.  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэргэжлийн боловсролын салбарын багш нарыг сургах, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн стандартуудыг бий болгох асуудал байгааг дурдлаа. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, шинээр ажлын байр бий болгох замаар ядуурал, ажилгүйдлийг бууруулах юм. Нийгмийн бодлогын байнгын хороо бодлогын хүрээнд  Засгийн газрын үйл ажиллагааг дэмжин, хамтран ажиллах болно гэдгээ Байнгын хорооны дарга уулзалтын төгсгөлд онцоллоо.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.7.29  ЛХАГВА № 144 (6369)

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

3 цаг 50 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

19 цаг 8 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин