Л.Гүндалай: Ардчиллын гажуудал бүхэн Ардын намтай холбоотой

2020-07-28
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ч.ЗОТОЛ

АН-д өрнөж буй үйл явдлыг нэг хэсэг нь дотоод бужигнаан, даргын төлөөх тулаан гэж харж байна. Нөгөө хэсэг нь  ардчиллыг аврах хэрэгтэй боллоо хэмээн дүгнэж байна.  2000 онд АН ялагдсан хүнд үед Хөвсгөлд бие дааж УИХ-д сонгогдоод тус намд гишүүнээр элсч байсан  УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай өөрийн цахим хуудсаар дамжуулан “Ардчиллаа аваръя, АН-аа, ардчиллын  буянаа аваръя” хэмээн мэдэгдэл хийсэн юм. Түүний хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

  • Би нэгэн цагт АН-ыг хүнд үед гишүүнээр элсэн, ардчиллын төлөө тэмцэж явсан. Өнөөдөр АН дараалсан ялагдал амсч, намыг авч явах  лидерээ сонгох эгзэгтэй цаг мөчид санаа бодлоо хуваалцъя. Монголчуудыг  ардчиллаа аврахад уриалъя. 
  • Ардчилал өөрөө төгс биш. Үнээс сайн төгс хэлбэрийг хүн төрөлхтөн бодож олоогүй гэлцдэг. Би үүнтэй санал нэг байна. 
  • Ардчиллыг хөгжүүлж, бэхжүүлж, хамгаалж байхгүй бол алдаа, гажуудал  их гардаг гэдэгтэй ч би санал нэг байдаг. 
  • Ардчиллын буян нь их байсан. Монголчууд одоо ч тэр буяныг амсч эдэлж байгаа, үүнийг тоочоод баршгүй. Алдаа ч бас их байна. АН-д дутагдал  их байна. 
  • 1990 оноос хойшхи 30 жилийн дөрөвхөн жилд нь л АН төр, засгийн  эрхийг  барьсан. Ардчиллын 26 жилд нь  Ардын нам төр, засгийн эрхийг барьсан. Ардчиллын алдаа, гажуудал бүхэн МАН-тай салшгүй холбоотой. 
  • Ардчилсан намын алдаа бүхэн Ардын намыг хөгжүүлж, бэхжүүлж өнөөгийн МАН-ыг абсолют ноёрхолтой болголоо. Үүнд АН, Монголын ардчилал буруутай. Сүүлийн хоёр удаагийн сонгууль энэ бүхний нотолгоо юм. 
  • АН-ын хамгийн том алдаа нь үнэт зүйлсээ, намаа, улс орноо тууштай авч явж чадах манлайлагч лидергүй байсантай шууд  холбоотой. 
  • АН-ын лидерүүд бүлэглэлийн толойгологч нар байлаа. Тэд АН-ыг, ардчиллыг ашиглагчид байжээ. Тэд ардчиллын  үнэт зүйлд үнэнч биш, алсын хараагүй, амин хувиа хичээсэн арчаагүй жижигхэн феодалууд байжээ. 
  • АН-ын толойлогчид  аль нэг том даргын халаасны хүмүүс байжээ. Тэд МАН-ын “Утсан хүүхэлдэй”-нүүд  байжээ. Тэд бас МАНАН болсон байжээ. 
  • Нэг удаа сонгуульд ялагдахад ардчиллын буян заяа нэг уулын цаагуур ордог.  
  • Одоо хоёр дахь сонгуульдаа ялагдлаа. АН, ардчиллын буян заяа 20 уулын цаагуур орохыг  бид харах үлдлээ. Иймээс ардчиллын төлөө цохилох зүрхтэй хүн бүхэн ардчиллаа аврахад нэгдэцгээе. Хамтраад тэмцье. 
  • АН-ын дарга нар намаа шинэчилж байна гэж 30 жил ярилаа. Ардчиллынхан ард түмнээ 30 жил ингэж хуурлаа. 
  • Аливаа намын сэргэн мандал  жинхэнэ лидерийг сонгож гаргахыг хэлдэг юм. Онол, зүй тогтол нь ийм юм. Азийн улс төрийн намын тогтоц лидер тойрч бүрэлдэн тогтдог онцлогтой. 
  • АН-ын даргын  сунгаа өмнөх гунигт түүхээ давтах гэж байна. 
  • АН-ын шинэчлэл зөвхөн энэ намын хэрэг бус Монголын ардчиллын, ардчилалд  элэгтэй хүн бүхний өмнө тулгарсан асуудал мөн. 
  • АН аль нэг намын халаасны хүнийг бус, ардчиллыг ашиглагчийг бус, бүлэг фракцийн толгойлогчийг бус, аймхай хулчгар урвагчийг бус, ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн, ардчиллын үнэт зүйлд үнэнч, тарж бутарсан намаа манлайлах чадвартай  хүнийг даргаар сонгоход журмын нөхөд минь ухаанаа уралдуулаарай. 
  • АН дахин ялагдвал ардчиллын буян, ард түмний амьдрал улам холдож 200 уулын цаагуур орно. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.7.28  МЯГМАР № 143 (6368) 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

3 цаг 49 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

19 цаг 6 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин