“Зөөлөн билүү”

2020-07-17
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ч.ЗОТОЛ

У.Хүрэлсүх Засгийн газрынхаа  жанжин шугамыг залж явах Шадар сайдаар  Я.Содбаатарыг томилов. Нэг уяаны морьд шиг улс төрд хамт зүтгэж яваагийн хувьд тэр түүний танхимд байх ёстой хүний нэг юм. Тэдний нөхөрлөл  НАМЗХ хэмээх нялх  байгууллагаас эхлэн соёолсон. Нэг нь НАМЗХ-ны ерөнхийлөгч,  МАН-ын  “Улаан хамгаалагч”,  нөгөө нь нарийн бичгийн дарга бөгөөд “Улаан фэн”  явсан түүхтэй. Гаднаас нь харвал тэдний зан өөр, нэг нь хатуу, нөгөө нь зөөлөн. Гэхдээ   улс төрийн завь нь нэг,  зам ч нэг. Нэг нь  нам даргалбал нөгөө нь  нарийн бичгийг нь хариуцдаг.  Нэг нь засаг тэргүүлбэл нөгөө нь сайд хийх жишээтэй. Энэ л жишгээр  У.Хүрэлсүх МАН-ын генсек  болохдоо Я.Содбаатарыг  анх нарийн бичгийн дарга болгож байсан юм. 


  2017 онд У.Хүрэлсүх  Ж.Эрдэнэбатыг  огцруулан   өөрөө Ерөнхий сайд болж   Засгийн газраа байгуулахдаа  түүнийг   Хэрэг эрхлэх газрын даргаараа  томилох гээд чадаагүй. МАН-ын бүлгийн дарга болгох гэсэн ч эв нь таараагүй гэлцдэг. Ингээд ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ   салбарт нь хүн амины хэрэг гарсан асуудлаар  2018 оны намар  огцроход  зөрүүлээд   Я.Содбаатарыг томилсон.  Гэвч   эхнэрийнх нь  компани ЖДҮ авсан гэх хэрэг мандаж  тэрээр  ердөө хоёрхон сарын дараа   өөрийн хүсэлтээр  “давхар дээл”-ээ тайлсан. Саяын сонгуульд У.Хүрэлсүх намын дарга, штабын тэргүүний зэрэгцээ Хэнтий аймагт нэр дэвшиж ихээхэн  ачаалалтай байсан. Тэгвэл  ерөнхий менежерийн албыг Я.Содбаатар залгуулсан. Багын найз, баруун гар, итгэлт хүний  хувьд ингэлгүй ч яахав. Бас түүнийг  У.Хүрэлсүхийг ирлэж байдаг  “зөөлөн билүү”  ч гэлцдэг.  Харин одоо  тэд нэг нь Ерөнхий сайд, намын дарга, нөгөө нь Шадар сайдын албыг хашиж   МАН-ын  хойморт, Засгийн өргөөнд   зэрэгцэн суулаа. Сайн найз, хамтран зүтгэгч байхаас илүү  Шадар сайдын албыг хэр сайн хаших вэ гэдэг чухал.


“Хүний хуучин, дээлийн шинэ нь” гэвэл энэ удаагийн Засгийн газрын гишүүдийн  олонх нь  шинэ. Харин Я.Содбаатар  улс төрд ч, сайдын хувьд ч хуучин хүн. Өвөрхангай аймгаас  2012, 2016 онд УИХ-д  сонгогдож гишүүнээр ажилласан.  Үйлдвэр, худалдааны сайд, дэд сайд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, дэд даргын албыг  хашсанаас үзэхэд  Шадар сайд байж чадах арвин туршлагатай. 1997 онд Технологийн дээд сургууль, 2004 онд Удирдлагын академи, 2015 онд  МУБИС-ийг тус тус төгссөн. Физикч-инженер мэргэжилтэй, шинжлэх ухааны докторын зэрэгтэй. Сайдаар ажиллаж байсан, бас  хариуцлага хүлээн албаа  өгч явсан удаатай.  Тухайлбал,  ЗТХ-ийн сайдын албыг хүлээлгэж өгөхдөө   тэрээр “Миний хамаарал бүхий аж ахуйн нэгж  хуулийн дагуу ЖДҮХС-гаас зээл авсан. Төсөл амжилттай хэрэгжиж зээлээ эргүүлж  төлсөн. Хууль зөрчөөгүй ч гэсэн улстөрчийн хувьд өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг үнэлэн, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нам дамжсан бүлэглэлийн эсрэг хийх  тэмцлийг дэмжиж ийм алхам хийж байна. Цаашид УИХ-ын гишүүний хувьд сонгогчдын итгэлийг хүлээж, зөв нийгэм байгуулах хүртэл сонгогчидтойгоо  хамтран  тэмцэх болно” гэж байсан юм. Салбарын сайд байхдаа өгч байсан тэр амлалт  нь Шадар сайдад  өнөөдөр ч хамаатай. Та  өөрийгөө хангалттай хариуцлага хүлээсэн гэж үзэж Шадар сайд болсон уу. Сонгогчдын итгэлийг хүлээж, зөв нийгэм байгуулах хүртэл яаж тэмцэх гэж байна  гэсэн олон асуултад тэр үйл хэргээрээ  хариулах учиртай. Ерөнхий сайд нь  нэгэнтээ “Би зурагаа Төрийн ордны ханан дээр үлдээсэн зүгээр нэг  Ерөнхий сайд баймааргүй байна. Би Монгол Улсын түүхэнд их зүйл хийж бүтээснээр түүхэнд үлдэхийг  хүсч байна” гэж хэлсэн. 


Тэгвэл Я.Содбаатар Шадар сайдын хувиар  бусдыгаа  үлгэрлэсэн “Хатуу самар” байх уу, зөвхөн найзыгаа л  ирлэдэг “Зөөлөн билүү”  байгаад дуусах уу гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ. 

Эх сурвалж Зууны мэдээ сонин 2020.7.17 № 136 (6361)

зочин
Элэнцгийн хатуу самар, туршлагатай төрийн түшээ байдаг юм. Хуулийг замхруулагч, барилга царцааж аудитад оруулалгүй авч хоцорч мөнгийг нь нэмдэг, ЖДҮ-гээс мөнгө хулгайлагч есөн шид нь бүрдсэн, төрийн албыг самууруулагч
Ган үзэгтэн
Төр түмнийхээ төлөө 15 жил зүтгэсэн Туршлагатай парламентч хүн ш дээ. Хатуу самар гэдгээ харуулаад өгөөрэй. Ажилд нь амжилт хүсье.
Зочны индэр
Туршлагатай төрийн түшээ Шадар сайд Я.Содбаатарт ажлын амжилт.
Zochin123
Sodbaatar bol medleg turshlagiin huvid mash sn. Sn ulsturch hun. Hatuu samar bj chadna gj bodoj bn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21