Сонгуулийн хороог татан буулгаж, түр томилдог болгоё

2020-07-17
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

С.УЯНГА

Их хурлын сонгууль дуусч хэл ам, хэрүүл тэмцэлтэй ч гэсэн улсын баяраас өмнө төрөө төвхнүүлж амжлаа. Яарч адгасан  анхдугаар чуулганы 10 хоногт сонгуулийн алдаа, оноо, үр дүнг хэлэлцэхээс илүүтэй албан тушаалын бүтэц, томилгоогоо арайхийж амжуулах шиг боллоо. Хэдийгээр сонгууль өндөрлөж шинэ төр, засаг ажилдаа орсон ч алдаа дутагдлаа цэгнэж, засч залруулж байж цаашаа явах учиртай. Тиймээс сонгуулийн төв байгууллагатай холбоотой зарим ажил хэрэгч саналыг парламентын гишүүдэд дайя. 


Монгол Улсын Их хурлын сонгуулийн үйл явц шударга бус, луйвар, будилаантай  болсон талаар улс төрийн намууд, бие даан нэр дэвшигчид, энгийн иргэд ч баримт нотолгоотой мэдэгдлийг удаа дараа гаргаж тавьсан. Мөн дан ганц энэ удаад биш, 10 жилийн өмнөөс Сонгуулийн ерөнхий хороо хэрхэн ажиллаж ирснийг төрийн тэргүүн  чуулганы индэр дээрээс тодорхой хэллээ. Ерөнхийлөгч Х.Баттулга зургадугаар сарын 30-нд анхдугаар чуулганыг нээж үг хэлэхдээ “УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн 606 хүний 27 нь 31 гэмт хэрэгт холбогдож, хуулийн байгууллагад шалгагдаж байна. Гэтэл Сонгуулийн ерөнхий хороо хууль тогтоох дээд байгууллагын сонгуулийн босго, шүүлтүүр байх үүргээ биелүүлэлгүй тэдэнд нэр дэвшигчийн үнэмлэх олгож, сонгогчдод эргэлзээ, төөрөгдөл үүсгэлээ. Монгол төрийн босгыг өндөр байлгах шалгуур тогтоогч нь Сонгуулийн ерөнхий хороо байх ёстой юм. Гэтэл үүргээ умартсан. Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвших эрхээ авчихсан зургаан нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаа өрнүүлж яваад, шүүхийн шийдвэрээр хоригдлоо. Сонгуулийн ерөнхий хороо үүнд ямар ч тайлбар, үйлдэл хийсэнгүй. Ноцтой алдаа гаргасан. Сурталчилгааны туршид олон нийтийг мэдээллээр хангах үүргээ мөн биелүүлсэнгүй. Маргаантай асуудлуудад тайлбар өгсөнгүй, таг суусаар олон нийтэд их эргэлзээ төрүүлсээр сонгуулийг дуусгалаа. Цаашид ийм байдлаар ажиллаж болохгүй. Сонгуулийн ерөнхий хорооны удирдлага нэн даруй огцрох шаардлага үүсэж байна. 2009 оноос хойш Сонгуулийн ерөнхий хорооны удирдлага солигдоогүй байгаа нь өнөөгийн ялзрал, их биеэ тоосон, надад хэн хэлэх вэ гэсэн хандлага үүсгэсэн байна. Үүнийг цааш нь үргэлжлүүлж, ийм арга барилаар ажиллаж болохгүйг сонгуулийн энэ удаагийн явц харууллаа. Сонгуулийн сурталчилгааны явцад гарсан маргаан, зөрчлүүдэд шүүх, Сонгуулийн Ерөнхий хороо тайлбар хийхгүй, шийдэхгүй байсаар өндөрлүүлдэг хэвшил тогтсон нь сонгууль шударга болж байгаа эсэхэд сонгогчид, ард иргэд эргэлзэх сэдлийг  өгөөд байна. Ард түмний төлөөллийн байгууллагадаа итгэх итгэлийг анхнаас нь булингартуулж, эргэлзээ үүсгэдэг энэ байдлыг таслан зогсоохоос өөр арга алга. Сонгуулийн ерөнхий хорооны удирдлага яаралтай өргөдлөө өгч, огцрохыг би энэ индэр дээрээс шаардаж байна” гэсэн юм. 
Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн Сонгуулийн ерөнхий хороо сонгууль шударга болж байгаа эсэхэд сонгогч, ард иргэд эргэлзэх сэдлийг өгдөг, ард түмэн төлөөллийн байгууллагадаа итгэхэд эргэлзээ үүсгэдэг байж хэрхэвч болохгүй. Тиймээс энэ хэвшлийг таслан зогсоохын тулд дан ганц удирдлагыг солиод зогсохгүй системээр нь өөрчлөх шаардлага үүсч байна.


Сонгуулийн ерөнхий хороо бол төрийн тусгай хамгаалалтад байдаг онцгой эрхтэй байгууллага. Сонгуулийн төв байгууллагын хуульд зааснаар есөн гишүүнтэй. Тэдний хоёр нь орон тооны, долоо нь орон тооны бус байх юм. Одоогийн бүтцээр бол Сонгуулийн ерөнхий хороо 35 орон тоотой. Дарга Ч.Содномцэрэнгийн багцад энэ онд төсвөөс 38.1 тэрбум төгрөг тавьж өгчээ. Шилэн дансных нь энэ оны нэгдүгээр сарын задаргаанаас харвал, цалин хөлс болон нэмэгдэл урамшуулалд 605 сая, байрны түрээсэнд найман сая, бичиг хэрэг долоон сая, шатахуунд 23 сая, шуудан интернэтийн төлбөрт 13 сая, томилолт, зочны зардалд зургаан сая төгрөгийг зарцуулдаг юм байна. Гэтэл Сонгуулийн ерөнхий хорооны ажлын үр дүн олон нийтэд ил харагдаж, нийгэмд мэдрэгддэггүй. Уг нь сонгуулийн хорооны хамгийн гол үүрэг бол сонгогчдын боловсролыг дээшлүүлэх. Харамсалтай нь сонгогчдын боловсрол сайжрах нь битгий хэл улам гээгдэж байгааг хуульч, судлаачид хангалттай хөндөж байна. Зүй нь сонгогчдын боловсролд зөвхөн сонгуулийн жил, сурталчилгааны хэд хоногт анхаарах биш дөрвөн жил тутамд орхигдуулахгүй иргэдийг соён гэгээрүүлэх ёстой. Сонгуулийн ерөнхий хороо сонгогчдын боловсролд зориулж тодорхой хэмжээний мөнгө төсөвлөдөг. Тухайлбал, энэ жилийн УИХ-ын сонгуулийн үеэр сонгогчдод боловсрол олгох үйл ажиллагаанд 583.2 сая төгрөг төсөвлөсөн байв. Мөн аймаг, дүүргийн ИТХ-ын сонгуульд ийм хэмжээний мөнгө зарцуулна гэдгийг албаны хүн хэлсэн. Тэгэхээр УИХ-аас Сонгуулийн хорооны төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад төсөвлөсөн 38.1 тэрбум төгрөгийн гурван хувьтай дүйцэх мөнгийг зарцуулна гэсэн үг. Наад захын жишээ хэлэхэд лав сонгогчдын боловсролд анхаарч соён гэгээрүүлэх ажлыг өдөр тутмын сонинд хэвлүүлдэггүй. ТББ-уудтай хамтардаг эсэхийг үгүйсгэхгүй.  Гэвч өнөөгийн түвшнээс харахад ард түмэн сонгуулийн хороогоор дамжуулж төр барих эрхээ эдэлж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, сонгуулийн хороо сонгогчдоо  бэлтгэж чадахгүй байгаа нь тухайн байгууллагын үүрэг оролцоо, цаашлаад хариуцлагыг илтгэж буй. Тиймээс СЕХ-г өөрчлөн шинэчилж, сонгуулийн хооронд төсөв батлуулдаг үхмэл газар байлгахаа болъё. 


Сонгуулийн жил болонгуут байгуулаад сонгуулийн дараа тайлангаа тавиад татан буугддаг байя. Нэг ёсондоо сонгуулийн жилээс бусад 2-3 жилд нь сонгуулийн хороо сул зогсчихдог гэж хэлж болно. Үндсэн үүрэг болох сонгогчдын боловсролыг дээшлүүлэх ажил нь утга агуулгаа нэгэнт алдсан нь илэрхий байгаа учраас татан буулгаад, сонгуулийн жил томилдог байя. 


Ерөнхийлөгч, орон нутаг, нөхөн сонгууль боллоо гэхэд Их хурлын сонгуулиар томилсон бүрэлдэхүүн бэлэн байж таарна. Энэ хооронд шаардлагатай зарим үүргийг цагдаа, улсын бүртгэл гээд төрийн байгууллагууд амжуулж дөнгөнө. Тиймээс заавал Сонгуулийн ерөнхий хороог байнгын ажиллагаатай болгон данхайлгаж жилд  30-40 тэрбум зарцуулах хэрэг юун. Харин тэр мөнгөөрөө хэвлэл мэдээлэл, ТББ-уудтай хамтраад сонгогчдын боловсролд дорвитойхон анхаарахсан. 


Эх сурвалж Зууны мэдээ сонин 2020.7.17 № 136 (6361)

иргэн
ёстой зөв. Дуракууд нь хэрэгжүүлэхгүй л дэ.
иргэн
Сонгуулийн жил болонгуут байгуулаад сонгуулийн дараа тайлангаа тавиад татан буугддаг байя
маш зөв асуудал хөнджээ
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

3 цаг 52 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

19 цаг 10 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин