АН-ынхан сунгаагүйгээр дарга болохыг хүсч байна

2020-07-16
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Ч.ЗОТОЛ

 

АН дарга хайж байгаа. Гэхдээ З.Энхболд шиг бол хэрэггүй. Н.Алтанхуяг байвал уг нь зүгээр. Чих зөөлөн тул ноолж байхад аятайхан. Гэвч тэр бие даагч болчихсон тул хадаг барих нь  ичгэвтэр. Уг нь С.Эрдэнэ АН-ын УИХ дахь есөн суудлыг  11 болгосон, “Вант улс”-тай, бат цайзтай, шилэн ордонтой. Гэвч  тэр АН-ын үндсэн гишүүдийг  жийж, ардчилсан хүчнүүдийг сарниулж,  өөрийн хүмүүсээр баг бүрдүүлсэн. Тиймдээ ч АН-ыг ялагдалд хүргэсэн учраас ял асуух болохоос ямба эдлүүлж болохгүй. Гэхдээ яг түүн шиг шилэн ордонтой бас “Хэмжээгүй эрхт хаан” шиг  дарга тэдэнд  хэрэгтэй байна. 

Ардчилсан намынхан ингэж хүсч байгаа учраас даргынхаа сунгааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Тодорхойгүй гэдэг нь  цаашид  яаж ч мэднэ. Тухайлбал,  С.Эрдэнэ тахимаа гүйцэд өгөөгүй. Сунгаа хийхгүй. Ер нь бол АН-ынхан сунгаагүйгээр дарга болохыг хүсч байна гэсэн үг.

Наадмын өмнөхөн зарлаж, нэр дэвшигчдийн бүртгэл дуусангуут гэнэт  хойшлуулдаг АН-ын даргын сунгаа  ямар тоглоом биш дээ. Зүгээр л хэнд ямар сонирхол байгааг тандсан талуудын сонирхол.  Үүнийг намын дүрэмтэй холбож тайлбарласан   намын даргын үүргийг түр  гүйцэтгэгч Ц.Тувааны үг ч нэгийг хэлж буй. Тэрээр “Дүрмийн зөрүүтэй асуудал гарсан. Сунгааг зарласан намын Дотоод сонгуулийн хорооны тогтоол намын  дүрмийг зөрчсөн” гэсэн  үндэслэлтэй өргөдлийг  гишүүдээс ирүүлсэн. Үүний дагуу Үндсэн дүрмийн хороо уг өргөдлийг авч хэлэлцээд маргаан үүсгэсэн. Тиймээс энэ асуудлыг шийдэх хүртэл түр хугацаагаар намын даргын сунгааг хойшлуулахаар шийдвэрлэсэн” хэмээсэн. Дотооддоо бол нэг хэсэг нь “Орон нутгийн сонгуулийн дараа сунгаа хийе” гээд, зарим нь  “Сунгааг өвөл явуулах нь зүйтэй” гэлцэж буй сурагтай.  Цөөхөн хэсэг нь  “Тоглоомын дүрмээ тодорхой болгож байж даргаа сонгоё”  гэсэн санал дэвшүүлсэн дуулдсан. 

Яс юман дээр АН дүрэмтэй  бил үү. Дүрмээ яг таг  баримталдаг уу. Харин ч  дүрэмгүй нам гэвэл АН-ыг л хэлэх байх. Ийм ч, тийм ч ардчилал гээд  дүрмээ нугасалчихдаг. Энэ намыг даргалсан  хэн ч дүрэмгүй тоглож ирсэн. Бас хэмжээгүй эрхт хаан шиг авирладаг.  Яг л З.Энхболд УИХ-ын дарга болоод гишүүдийг үг хэлүүлэхгүй микрофоныг нь хааж байсан шиг.  Хэмжээгүй эрх нь зөвхөн АН-ын дотоодод үйлчилнэ гэдгийг мартчихгүй юу. Сая олбогноос  буусан  С.Эрдэнэ гэхэд л  гишүүдээсээ 100 саяыг нэхэж, хэнийг  сонгуульд нэр дэвшүүлэхээ ганцаараа шийдсэн. Арай чих зөөлөн байсан Н.Алтанхуягийг эс тооцвол үе үеийн дарга нар нь ийм.  Энэ уламжлалаа  хатуу хадгалж ирсэн. Уг нь энэ жишгийг эвдэхийн тулд 2016 онд  намын даргын сунгааг бий болгосон. Харин нэрээ дэвшүүлсэн нөхдүүд нь хуучин. С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Н.Алтанхуяг тэргүүтэй  байдаг л хэд нь уралдсан. Лу.Гантөмөр, Ж.Батзандан нар оролцсон ч  барианд ороогүй.  Эцэст нь  С.Эрдэнэ тунаж үлдсэнээр дарга болсон. Энэ удаагийн  сонгуульд   өмнөх парламентад есөн суудалтай байсан АН 11-хэн суудал авч  өмнөхөөс өөдөлсөнгүй. Иймд С.Эрдэнэ халаагаа өгсөн хэрэг.

Энэ удаа  УИХ-ын гишүүн, салбарын  сайдын албыг давхар хашиж байсан эрхмүүдээс  Ц.Оюунгэрэл, Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин, шинэ гишүүдээс  Ж.Батсуурь, О.Цогтгэрэл нар намын даргад нэрээ дэвшүүлсэн дуулдсан. Залуучуудаас  МХАҮТ-ын тэргүүн О.Амартүвшин, Хөх хотын консул асан Д.Мөнх-Эрдэнэ, “Хонх”-ын С.Цогтсайханы төрсөн ахын хүү, БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч асан  М.Тулгат нарын нэр сонсогдож байгаа. Гэтэл бас ямар ч сунгаагүйгээр  “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, С.Одонтуяа нарыг даргаар шууд  тавих  “марафон” эхэлсэн гэсэн мэдээлэл ч бас бий.

Ямартай ч  АН тодорхой хугацааны дараа гэхэд  дотооддоо асуудлаа шийдэх байх.  Тэр үед хэнийг дарга болгохоо зарлах нь ойлгомжтой. Тэр хүн хэн байхаас АН-ын хувь заяа хамаарахаас биш  бусдад ямар ч  падлий  байхгүй. Гэхдээ АН-ынхан нэг зүйлийг ойлгох учиртай.  Сүүлийн үед   Ардчилсан нам гэж хэн болох, ямар үүх түүхтэй явж ирсэн замнал нь юу болохыг мэдэх нь байтугай  ардчилал гэж юу болохыг ойлгоогүй залуус   нам дотор нь  байтугай Монголын нийгэмд олширсон. Энэ намын үе үеийн дарга нар  өмнөх, хойдохоо мэдэрч, АН-ын үүх түүхийг бэхэлж  чадаагүйгээс унаж байсан. Сая С.Эрдэнийн алдаа ч энэ жишгийг давтсан.  Тэр АН-ынхнаа   өөрөөсөө түлхэж, тойрон хүрээлэгчдээрээ хана хэрэм босгосон тул  намын  гишүүд,  ардчилсан хөдөлгөөнийхөн, ардчилсан хүчнүүдийн дэмжлэгийг авч чадалгүй ялагдсан.

Найм дахь удаагийн УИХ-ын чуулганы нээлтэд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монголд улс төрийн хүчин байна гэвэл нэг нь Ардын нам, нөгөө нь Ардчилсан нам байна гэж би боддог” хэмээж байсан.  Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай нэгэнтээ “МАН, АН гэх хоёр бохирын хоолойгоор Монголын баялаг урсч байна” гэж хэлсэн байдаг.  АН байх нь МАН-д ашигтай. МАН байх нь АН-д бас ашигтай аж. Тэгвэл цаашид АН байна гэвэл хүчтэй  дарга хэрэгтэй санж.

УИХ-ын дэд дарга асан Ж.Гомбожав 2016 оны сонгуулийн дараахан хэвлэлд өгсөн  ярилцлагадаа “АН-ыг авч явах хүчтэй лидер алга. АН-ын хүчийг нэгтгэж авч явж чадах даргатай болохгүй бол энэ янзаараа хоёр  сонгуулиар олонх болж чадахгүй” гэсэн нь бий. Үүнээс үзвэл АН одоо л өөрчлөлт хийхгүй бол   2028 он хүртэл дороо  эргэлдсээр байж мэдэх юм.  Ямартай ч  АН-ынхан одоо “Шинэ нэгдэл”, Шинэ стратеги” хэмээн чанга  хашгирч байна. Гэвч хуучин суурьгүй шинэ юм гэж үгүй билээ.   Ер нь бол хуучнаа шинэтэйгээ хоёлуулсан төлөвлөгөөтэй хүн л  АН-ыг даргалж чадах  биз ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.7.16  ПҮРЭВ № 135 (6360)

 

Мэргэн
АН 3 удаа ч арчигдах магадлал өндөр. Сонгуулийн хууль өөрчлөгдөхгүй бол.
зочин
З.Энхболдыг хэрэггүй гэж хэн хэлээд байгаан. Шударга, хатуу чанга хүн хэрэгтэй.
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21