Б.Сувд: Хүний эрхийн зөрчил, ялгаварлах үзлийн бодит жишээ нь гадаадад гацсан монголчууд

2020-07-10
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

С.УЯНГА

 

Дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас “Номын соёлт ертөнц ТББ-ын  тэргүүн Б.Сувд АНУ-д гацаад байгаа юм. Түүнтэй холбогдлоо.

 

-Таны хувьд тухайн улсдаа хэр удаан ажиллаж, амьдарч байна вэ. Нутаг буцаах иргэдийн бүртгэл, Элчин сайдын яамны хамтын ажиллагаа хэр байна вэ?

-Миний хувьд ээждээ хоёр настай охиноо үлдээгээд богино хугацаагаар ирсэн. Буцахаас хэд хоногийн өмнө хил хаагдсан. Ээж минь байрны гадаа унаад хөлөө хугалсан тул хэсэг харзнаад яаралтай буцах хүсэлтээ гуравдугаар сард өгсөн. Мөн  миний виз, гадаад пасспортын хугацаа дуусч байна. Сүүлдээ суурь өвчин минь сэдэрч бие өвдөж эхэллээ. Элэгний эмчилгээ тасраад таван сар гаруй болсноос хоол боловсруулалт доголдоод яалт ч үгүй бие өвдөж сульдаж, нойргүйдэж бас стрессдэж байна. Тиймээс саяхан гурав дахь удаагаа хүсэлтээ өглөө.

Элчин сайдын яам руу залгахад утсаа авч таарвал харин тэвчээртэй сонсдог хэдэн залуус ажилладаг санагдсан. Өөр ажлууд ч бас байдаг биз. Ямар ч  байсан элчингээс бүх иргэний мэдээллийг УОК-т явуулдаг гэсэн. Харамсалтай нь УОК иргэдийг таван  шалгуураар сонгодог гэдэг ч тэнцэхээргүй иргэд ойлгомжгүй тохиолдлоор явсаар байгааг бид ч мэдэж байна. Адилхан төрийн байгууллага тул бид яаж ч чадахгүй гэсэн. Одоогоор энд нутаг буцаж чадаагүй 2000 иргэн байна. Анх 1200 байснаас 2600 болсон. Эндээс 600 хүн нутаг буцсан. Очсон 600 хүний хоёр нь вирустай гарсан. Монголд нийт өвдсөн иргэдийн 82 хувь нь ОХУ-аас зөөвөрлөгдсөн шүү дээ. Америкт байгаа иргэд сайн хамгаалж байна. Судалгаа мэдээлэл гаргаад судлаад л байдаг ЭМЯ үүнийг мэдэж байх ёстойсон.  Өвчтэй зовлонтой улс нь түрүүлээд явж байгаад итгээд томоотой хүлээлээ шүү дээ. Иргэдийнхээ мэдээллийг ил болгодоггүй юм бол хүсэлтийг нь харгалзаж үзээд ямар нэг хариу хэлэх ёстой. Юм тодорхойгүй байх шиг хэцүү зүйл алга.

-Энэ хугацаанд ажил, амьдрал хэрхэн өрнөв?

-Нөхцөл байдалд эхэндээ тайван хандаж иргэдээ нэвтрүүлэх байх гэж бодож байсан ч ар гэрт гачигдал гарсан учраас гуравдугаар сард ЭСЯ-даа буцах хүсэлтээ илгээж, утсаар ярьсаар өнөөдрийг хүрлээ. Хүсэлт өгсөн бол дахин өгөх хэрэггүй гэсэн ч бодитой бэрхшээлүүд нэмэгдсээр байгаа тул дахин явуулсан. Мэдээж ард үлдсэн ажил төрөл утгаа алдаж байна даа. Хүсэлт өгсөн дараалал гэж байдаг бол түүнийгээ харгалзаж үзээч гэж удаа дараа хандсан. Үр хүүхэд, ах дүү хамаатан садангийндаа ирээгүй улсыг ангилж ялгаж, богино хугацаагаар ирсэн улс цөөхөн шүү дээ. Хэдхэн ээлжийн хувцаснаас авахуулаад ар гэр, ажил төрлөө зохицуулаад гарсан улс хэцүү байгааг хэлж байна. Дээрээс нь тусгай үүргийн нислэгийн төлбөр өндөр учраас харих мөнгөгүй байна гэсэн иргэн олон. Буцах билеттэй ч дахин шинээр 2-3 нугалсан үнээр зөвхөн нэг талын билет худалдаж авах бас хөл хорионы мөнгө төлнө гэдэг амаргүй. Хэчнээн сар гадаадад гацаад хамаг байдгаа барсан улсад үнэхээр хүнд тусч байгааг бүгд ярьж, бичиж байгааг харгалзан үзэж оновчтой шийдвэр гаргамаар байна. Эрүүл мэнд, нийгмийн даатгал төлж байгаа иргэдээ даатгалаар нь асуудлыг зохицуулж болдоггүй юм уу. Даатгал гэдэг нэрийн ард даатгал л байх ёстой биз дээ. Гадаадад гацсан иргэдийн боломж нөхцөл өдрөөс өдөрт дордож байгааг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, УОК, ГХЯ, ЭМЯ-ны холбогдох хүмүүс бүгд харж, уншиж байгаа хэрнээ яагаад юу ч болоогүй юм шиг байгааг  ойлгохгүй байна.

-Хөл хорионоос болж гадаадад гацсан иргэдийн эрх зөрчигдөж байгааг хүний эрхийн байгууллагууд хөндөж ирсэн?

-Манай нэг танил түр хоноглодог газар, сүм бас гадаадад айлуудаар дамжаад яваад л байсан. Одоо яасан эсэхийг мэдэхгүй байна. Олон иргэн мөнгөгүй боллоо, эм дууслаа, өвчин сэдэрлээ гэж ярих юм. Хаа очиж АНУ-д суурин амьдарч буй монголчууд маань сайхан сэтгэлтэй тулдаа хоол, байр, заримд нь эм тариагаар тусалж байх шиг байна. Орох оронгүй иргэд айлын дагавар хүүхдүүд шиг танилын нүүр харж дамжаад л. Нэг айлдаа хэчнээн сар амьдрах вэ. Гадаадад суурьшин амьдарч буй иргэдийн ихэнх нь түрээсийн байранд амьдардаг. Гэрт нь нэг хүн нэмэгдэхэд л хоол хүнс, ус, цахилгаан гээд ахуйн хэрэглээний төлбөр нь өсчихдөг ч чадахаараа тусалж байгаад талархах юм. Хүний эрх, ялгаварлах үзлийн бодит жишээг та өөрөө ч харж байгаа шүү дээ. Бидний эрх, үүргийн аль нь ч хангагдах боломжгүй нөхцөлд байна.  Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараах үүргийг ёсчлон биелүүлнэ гэдэг. Үндсэн хуулиа дээдлэх, биелүүлэх, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, татвар төлөх, эх орноо хамгаалах, цэргийн алба хаана, хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн үүрэг гэсэн байдаг. Үндсэн хуулиар олгосон 18 эрхээ эдлэх тухай ярих ч хэрэггүй. Иргэдийнхээ халаасыг тэмтэрч зовлонгоор нь бизнес хийж байгаад харамсч, халаглахаас өөр хэлэх үг алга.

-Монгол Улс гадаадад байгаа иргэдээ чадлаараа татаж байна гэдэг. Одоогийн байдлаас өөрөөр хурдан хугацаанд татах ямар гарц, боломж байна вэ?

-Зөвхөн монголчууддаа хилээ нээх, энгийн тарифаар иргэдээ татах шаардлагыг олон хүн тавьсан.  АНУ-д гацсан бид ч тавьж байгаа. Гэтэл яг усанд хаясан чулуу шиг чив чимээгүй. Буцах билеттэй ч Монгол Улс иргэдээ хилээр нэвтрүүлэхгүйгээс болоод буцаж чадахгүй иргэн олон бий. Зарим нь фэйсбүүкээр хандив гуйж буцах зардлаа олсон тохиолдол байна. Иргэд зовлонгоо хоорондоо чатаар их ярьж, нэрээ хичээн нийтлэхгүй ч групптээ идэвхтэй байгаа залуустаа хангалттай их ярьж байна. Бид арга буюу Элчин сайдын яаманд хүргүүлсэн албан бичигтээ зарим иргэний зургийг хүртэл хавсаргаад явуулсан. Гацсан иргэдийнхээ зовлонгоор мөнгө олохоо  зогсоох хэрэгтэй. Хандив тусламжаа  юунд зарцуулав. Зөвхөн мөнгөтэй иргэд хариад бусад нь яах вэ. УОК-ын дансанд шилжүүлэх мөнгө, нислэгийн билет нугалсан үнээр ахин худалдан авах чадалгүй болсон иргэдээ наанаа үхтлээ амьдар гээгүй байлтай.

-Хэдийгээр гадаадад байгаа ч цахим орчинд Монголынхоо мэдээллийг байнга авдаг байх. Монголын талаар ямар бодол, сэтгэгдэл төрж байна вэ?

-Хүн чанаргүй улсыг шигшиж байгаад төрийн чухал ажлуудад хуваарилсан бололтой. Бас үзэл суртлаар иргэдээ вакумжуулж чадсан нь гунигтай санагдлаа. Хэдэн хүний амиар улстөрчид маань зугаагаа гаргах гэснийг бид таашгүй юм. Гадаадад гацсан иргэдийн өмнөөс дуугараад байсан түрүүлээд очсон залуус хэвлэлийн бага хурал хийж нөхцөл байдлын тухай яриарай гэж хүсч байна. Залуус нийгмээ өөрчлөх ёстой. Үүний тулд нийгмийн амьдралд идэвхтэй байж өөрийн чадах зүйлээсээ эхлээрэй. Та бүхний бүтээсэн нийгэмд үр хүүхдүүд тань амьдарна шүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.7.10  БААСАН № 134 (6359)

 

Зочин
Би ч түр ирээд гацсан 5 шаардалгын нэгэнд орж байна гэж бодсон ч 4 удаа хасагдсан гэртээ харих ийм хэцүү байна гэж бодсонгүй шийдвэртэй арга хэмжээ авах хэрэгтэй ирж очих билетээ авсан байсан 3 сарын дундуур буцах байсан одоо энэ зардал энэ тэр нь өндөр байна билетээ ашиглаад явмаар байна.
Америк улсад Гацсан Иргэн Бнаа би богино Хугцаагар аялах Зорилготои Ирсэн 11 сард ирээд 2сарын Сүүлчээр буцах билетэи бсан тэхтэл Хил Хаасан билетын Хугцаа 4 сарын 18 болсон Тэгээдл өргөдөлөө Өгсөн Онцгои Комисст Түүнээс Хоиш Одоог Болтол Нэр Орохгүи бнаа Элчингээсл Утасдаж Асуун Хаяадаа Элчин Утасаа Авахгүи ээ Визнии Хугцаа Дууссан Сунгах Гэдл өгсөн 455$ төлсөн Одоо хариу ирээгүил бнаа Одоо явмаар бнаа би хөгшин хүн Хууч өвчин хөдөлөөд бгаа эм дууссан Богино хугцаагар ирсэн болохоор хэцүү бнаа аилд түр бгаа хилээ нээгэдл Монголчуудаа аваасаи Эсвэл Онгоцны Тоогоо оир оирхон явуулмаар бнаа Баярлалаа
Доорхи донгио хүнд хэлье
Чадлаараа л авч байна гээд иргэдийнхээ тархийг угаагаад бгаа шүү! Үнэн!
Зочин
Бас үзэл суртлаар иргэдээ вакумжуулж чадсан нь гунигтай санагдлаа ч гэх шиг. Ардчилсан нийгэмд монголчууд амьдарч байгаа. Хүрэлсүх, Баттулга, Занданшатар гээд төрийн том эрхтэн тушаалтныг хүссэн хэнбугай ч шүүмжилж чаддаг нийгэмд амьдарч байгаа өнөө цагийн монголчууд үзэл суртлын хүлээсэнд баригдана гэж үү?
35 дахь Ерөнхий сайд Н.Учралын чуулганд хэлсэн үг бүрэн эхээрээ

35 дахь Ерөнхий сайд Н.Учралын чуулганд хэлсэн үг бүрэн эхээрээ

1 цаг 58 мин
Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учралаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон нэгдсэн чуулган өчигдөр хуралдаж, УИХ-ын дарга

5 цаг 47 мин
“Бодь”-ийн оффтейкийн “хандив”-аар Арцатын аманд Mall босгосон уу?!

Эхлээд нэг болсон явдал дуулгая. Батлаан хамгаалах яамнаас 2024 онд “Нэр бүхий алба хаагчдад виз хүсэх тухай”

5 цаг 47 мин
Б.Мөнхболор: Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё

УИХ-ын 2026 оны хаврын чуулганы эхний өдөр АН-ын дарга О.Цогтгэрэл “...АН-ын бүлгийн 41 гиш

5 цаг 47 мин
Туул гол уу, Туулын хурдны зам уу?

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа “Туулын хурдны зам”-ын б

5 цаг 47 мин
Н.Учралыг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ

Н.Учралыг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ

19 цаг 53 мин
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

Эдийн засгийн гол хүч болсон уул уурхайн салбарын хөгжлийг дэмжих зорилготой “Алтны форум” арга хэмжээг Гол

21 цаг 7 мин
Тунхаг бичигт хиймэл оюун ухааныг редакцад ёс зүйтэйгээр ашиглахыг тусгав

Тунхаг бичигт хиймэл оюун ухааныг редакцад ёс зүйтэйгээр ашиглахыг тусгав

21 цаг 12 мин
О.Батнайрамдал: 80 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн асуудлыг шийд гэх чиглэлийг АТГ-аас өгсөн ч хэрэгжихгүй байна

ЭЗБХ болон ТББХ-ны хамтарсан хуралдаан болж байна. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайлан, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж буй юм.

21 цаг 40 мин
Хотын дарга Х.Нямбаатар айлчлалын үеэр намын даргаа эвгүй байдалд оруулсан уу?

Хотын дарга Х.Нямбаатар айлчлалын үеэр намын даргаа эвгүй байдалд оруулсан уу?

23 цаг 30 мин