“Бид өөрсдөдөө амьсгалах агаар гаргаж өгнө”

2020-07-09
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Р.ОЮУН

 

Энэ удаагийн “Залуус” булангийн зочноор “Нүргээн” урлангийн багш Б.Хонгорцогийг урилаа.

 

-Таныг найзуудтайгаа нийлж урлан байгуулж байгаа гэлээ. Урлангийнхаа талаар товч танилцуулахгүй юу?

-Өнөөдрийн нийгэмд залуу уран бүтээлч хүмүүс дангаараа юм хийхэд хүртээлгүй байдаг. Тиймээс бидний хэсэг залуус жилийн өмнөөс ярьсан зүйлээ өнөөдөр ажил хэрэг болгож байна. Манай урланд ямар ч насны хүн ирсэн бид зургийн суурь мэдлэг өгөхөөс гадна урлаг гэж юу юм бэ гэдгийг ойлгуулж, тухайн хүнийг задлах зорилготой. Энэ хүмүүсийн ачаар бид ч гэсэн юм хийж чадна. Дан сургалтаас гадна олон сонирхолтой хөтөлбөрүүд байгаа.

-Тухайлбал, ямар хөтөлбөр байна вэ?

-Газар доогуурх гарц, гудамжинд үзэсгэлэн гаргах ч юм уу. Эндээс хүмүүс хэрхэн хандахыг харж болно. Би өөрөө үргэлжилсэн үгийн түүвэр зохиол бичдэг. Удахгүй номоо хэвлүүлнэ. Бид энэ агаарыг өөрчлөхгүй ч гэсэн өөрсдөдөө амьсгалах агаар гаргаж өгнө. Ямар нэгэн зүйл бүтээх ялангуяа, залуучуудад нөлөөлмөөр байна. Эхний хичээл маань урлагийн түүх байгаа. Урлаг гэж юу вэ, бид яагаад зурах гээд ирсэн, зурах ямар байдаг, яагаад зурах ёстой талаарх тодорхой хэмжээний ойлголтууд өгсний дараа академик түвшинд техникүүдээ орно. Тухайлбал, хуулбар зураг, сэтгэхүйн болон хөгжимт зохиомжоор мөн байгальд гарч этюд хийнгээ харилцан ярилцаж зурна. Зохиомжийн хичээл дээр өөрсдийн түүх, намтрыг яаж зураг болгох вэ гэсэн сонирхолтой байдлаар сургалтын хөтөлбөрөө төлөвлөсөн. Сургалт, урлангийн хөтөлбөр маань тусдаа байгаа.   

-Урлангийн үйл ажиллагаа хэзээ эхлэх вэ. Бусад урлангаас юугаараа онцлог вэ?

-Энэ сарын 15-19-ний хооронд хичээл эхэлнэ. Цөөн хүүхэд бүртгэнэ. Би саяхан ганцаараа нэг сарын сургалтыг 10 хүүхэдтэй явуулсан. Цар тахал гарсантай холбогдуулан хүүхдүүд маань олон сар сургуульдаа яваагүй болохоор нэлээн уйдсан байна лээ. Тиймээс тэдэнд дан зураг зуруулахгүйгээр байгальд гарч этюд хийж цайлахаас гадна хөгжим сонсож, галерей, кино үзэж ярилцах гэсэн сонирхолтой байдлаар сургалтаа явуулна. Манай сургалт бусад сургалтаас арай өөр. Нэг цэцэг эсвэл өөр натур тавиад зур гэдэггүй. Аль болох мөн чанар дээр нь тулгуурладаг. Хүн л  юм чинь мэдээж дотроо ямар нэгэн зүйл бодож, эмзэглэдэг. Түүнийг нь гаргаж өгөх зорилготой. Тийм болохоор эхний сарын сургалт тухтай байгаа юм шиг санагдсан. Зураг зурахаасаа илүү орчин нь гоё учраас сайхан санагддаг. Сургалтаас гадна олон үйл ажиллагаа, урлагийн түүхийн талаар лекц зохион байгуулах, үзэсгэлэн гаргах, хүмүүст нөлөөлөх ханын зураг гэсэн ажил хийхээр төлөвлөсөн.

-Насны хязгаар бий юу. Эцэг эхчүүдийн хандлага ямар байна?

-Дөнгөж эхэлж байгаа болохоор насны хязгаар заасан байгаа. Одоохондоо 16-гаас дээш насны, өмнө нь зураг зурж байгаагүй хүмүүс байвал бүр сайн. Зургийн суурьтай хүмүүс ч гэсэн сурах боломжтой. Урлагийн түүхийн хичээл ч юм уу, хүний мөн чанар, эмзэглэл дээр нь тулгуурлаж юм заах гээд байгаа юм. Хүүхдийн сэтгэл зүйг судалдаг мэргэжлийн багш биш болохоор өөрийнхөө насны хүмүүст зааж байгаа. Гэхдээ 27-той хүн ч байсан. Эцэг эхчүүд надаас “Албан ёсны эрх нь байгаа юу” гэж залгаж асуухад нь сургалтын хөтөлбөрөө танилцуулсан. Хүүхдийнх нь түвшин сайжирсан гээд эцэг эхчүүд ам сайтай байсан. Мөн хүүхдийн ахисан шатны түвшний ангийг асуусан. Ирэх сараас ахисан түвшинд өмнө нь суусан хүүхдүүд суралцана. Бага насны хүүхдүүд хөөрхөн л дөө. Гэхдээ манай нэг багш найз байдаг юм. Хүүхдүүдэд хичээл заахад олон зүйл шаардагддаг. Хүүхдийн сэтгэл зүйг судалдаг. Энэ хүүхдэд ингэж заавал болох юм байна, сурах арга барил нь ийм байна гээд ар гэрийн байдлыг нь хүртэл судална. Тэгэхээр их хэцүү.

-Танайд ямар хугацаагаар сурах боломжтой вэ. Мөн төлбөрийн хувьд?

-Сард 13 хичээл орно, төлбөр 200 мянган төгрөг. Үүнд цай, кофе, бийр, будаг болон зургийн бэлдэц багтсан байгаа. 19-22 насны үндсэн гурван багштай. Би өөрөө урлагийн түүх заах бол нөгөө хоёр багш маань практик тал руугаа нэлээн тулж ажиллана. Долоо хоногийн хоёр өдөр хичээллэнэ. Хоёр ангитай учраас дөрвөн өдөр хичээллэхээр болж байна. Баасан, бямба, ням гаригт чөлөөтэй хүрч ирээд зурагаа зураад, цай уунгаа урлагийн талаар ярилцаж, кино үзэх боломжтой. Урлан болохоор хэн ч орж гарч болно.    

-Сүүлийн үед залуучууд маань мэргэжлээрээ ажиллах нь ховор байна. Та нар ч гэсэн сургуулиа төгсөөд өөр ажил хийжээ?

-Тийм ээ. Хэрэв би ганцаараа урлан ажиллуулбал намайг наашаа гэх хүн байхгүй. Яагаад гэвэл намайг жаахан хүүхэд, юу ч чадахгүй гэсэн ойлголт тархинд нь кодлогдчихдог. Тиймээс ганцаараа хүчин мөхөс. Ямар нэгэн зүйл бүтээхэд манай нийгэм хэцүү шүү дээ. Бид зураач болохоор хувиараа л бүтээл туурвина. Байгууллагад ажиллалаа гэхэд их, дээд сургуульд багшлах байх.

-Залуучууддаа хандаж хэлэх үг байна уу?

-Уран бүтээлч болж байгаа залуучууд урлаг, соёл хоёроо ялгадаггүй юм шиг санагдсан. Энэ хоёр чинь их ялгаатай. Бид соёлоос урлагийг ялгах зорилготой. Тухайлбал, урлаг ийм үнэ цэнэ, цензуртэй байдаг. Хэзээ ч мэдрэмжээ худалдагдахгүй. Мэдлэгээ, мэдрэмжээ худалдах гэдэг чинь өөр. Жишээлбэл, би хөрөг юм уу халтуур зураг зурж сураагүй. Надад зурахыг хүссэн шар ч юм уу, эмзэглэлийг хүмүүс харах ёстой гэж бодож зурж сурсан. Тиймээс энэ хоёрыг салгаад тодорхой хэмжээний агаар гаргаж өгмөөр юм шиг санагддаг. Миний хувьд урлагт тодорхой хэмжээний цензур байх ёстой.

Манай урланд суралцахыг хүсвэл  80221298 дугаарт залгаарай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.7.9  ПҮРЭВ № 133 (6358)

 

Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

2 цаг 27 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

2 цаг 32 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

2 цаг 32 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

17 цаг 59 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

21 цаг 20 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин