У.Хүрэлсүх: Шинэ Засгийн газар экспортыг нэмэгдүүлнэ

2020-07-02
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.ЗОТОЛ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүд  МАН-ын дарга У.Хүрэлсүхийг  Ерөнхий сайдаар дахин томилох асуудлыг хэлэлцэж, түүнээс асуулт асууж хариулт авлаа. Үүний дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх  УИХ-ын гишүүдэд хандан  үг хэллээ.

 Б.Пүрэвдорж:

- Намаа удирдаж олонх болсон танд баяр хүргэе. Гадаад худалдаа 1.6 тэрбумаар буурлаа. Экспорт 1.3 тэрбумаар багассан. Эдийн засгийн агшилтыг сэргээхэд ямар төлөвлөгөө боловсруулав. Хар, саарал жагсаалтаас хэзээ гарах вэ. Хар тамхинд холбогдсон нөхдөдөө хариуцлага тооцсон уу. Эдийн засгийн хямралтай үед ААН-үүдийг дэмжсэн бодлогууд чинь “бай”-гаа оносонгүй. Тодорхой арга хэмжээ авахгүй бол эдийн засаг улам хүндрэх нь.

У.Хүрэлсүх: 

-Улсын эдийн засаг хүндхэн байгаа гэдэгтэй  санал нэг байна. УИХ, Засгийн газар байгаа боломж нөөцдөө тааруулж ажилласан гэж үзэж байна. Боломж нь л тэр. Би олон зүйл амлаж чадахгүй бас худлаа хэлж чадахгүй. Байгаа боломж нөөцдөө тааруулж ажлаа хийж байгаа. Цаашдаа ч тэгж ажиллана. Шинэ Засгийн газар байгуулагдаад төсвийн тодотгол хийнэ. Саарал жагсаалтаас гарна. Холбогдох баримт бичгүүдийг нь бүрдүүлээд өгчихсөн. Ажлын хэсэг ажиллаж байна. Хар тамхитай холбогдсон нөхдөдөө арга хэмжээ авсан. Цаашдаа ийм зохисгүй байдал гаргахгүйн төлөө бүх талаасаа хяналт тавьж ажиллана. Цагдаа, тагнуул ажиллаж байгаа.

С.Ганбаатар: 

Гурван зүйл хэлье. Биеэ тоож, баярхаж, аархаж болохгүй. Баахан юм гуйсан, нэхсэн хүмүүс зөндөө байгаа байх. Ерөнхий сайдын ажил улс орны хөгжлийн гол тулгуур. Гол асуудлаа барьж ажиллаарай. Өнгөрсөн дөрвөн жил гол асуудал руугаа ороогүй. Оюутолгойн төслийг Монголын ард түмэнд ашигтай болгохын төлөө өнгөрсөн дөрвөн жил хумсаа ч хөдөлгөөгүй. Энийг хамгийн түрүүнд барьж аваарай. Монгол Улсад мөнгө дутагдаж байгаа. Мөнгө олох ганц зүйл нь уул уурхайн баялаг. Гэрээнд өөрчлөлт оруулахад хамтарч ажиллана. Бүгд хамтарч ажиллах ёстой. Хоёрдугаарт, Эрдэнэтийн 49 хувь яг ч шийдэгдээгүй. УИХ ажлаа сайн хийсэн. Шийдвэр гаргасан. Шүүх дээрээ гацсан бололтой. Үүнийг эр зоригтой барьж аваарай. Улсын гурван талт хэлэлцээрийг яаралтайгаар хийгээрэй. Би хийе, бяртай байна гэж ханцуй шамлахаасаа илүүтэй үүнийг надаас илүүтэй хэн хийж чадах уу гэдгийг тооцож тэр хүмүүсийг хүчтэй оролцуулаарай. Чадахгүй хүмүүс нь таны ажлыг унагаана шүү.

 Ц.Туваан:

- Ерөнхий сайд сөрөг хүчинтэйгээ хэр хамтарч ажиллах вэ. Хүнсээ 100 хувь дотоодоосоо хангахад ямар бодлого барьж ажиллах вэ. Цар тахалтай тэмцэх тактик бодлогоо танилцуулаач. Цар талхын үед Эрүүл мэндийн салбар болон хувийн хэвшлээ дэмжих чиглэлд ямар бодлого барьж ажиллах вэ?

У.Хүрэлсүх:

- Сөрөг хүчинтэйгээ хамтарч ажиллана. Бид дайсан биш, анд нөхдүүд. МАН, АН хоёрын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлоос улс орны хөгжил, хувь заяа шууд хамаарна гэж ойлгодог. Тийм учраас парламентад суудалтай намууд хамтарч ажиллах ёстой. Та бүгдийн шүүмжлэлийг хүлээж авна. Харин доромжлуулахгүй гэдгээ  хэлье.

Үүний дараа  Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ ирэх жилээс төлөх өрийн асуудлыг шинэ Засгийн газар анхаарч ажиллах,  импортлогчоос экспортлогч улс болох, нийгэмд шударга ёс  тогтоож, цахим Монгол Улс  болох, иргэдийхээ  амьдралын чанарыг дээшлүүлж, давхаргыг тэлэх,  хөдөө аж ахуйн салбарыг цогц бодлогоор хөгжүүлэн хот  хөдөөгийн хөгжлийн зохист харьцааг хангах талаар байр сууриа илэрхийллээ.

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

4 цаг 38 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

19 цаг 56 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин