Бага хурал Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийн нэрийг дэвшүүлэв

2020-07-01
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Шинэ парламентын бүрэн эрх хэрэгжиж, УИХ-ын даргаар Г.Занданшатарыг улираан сонгоод байгаа юм. Тэгвэл МАН-ын Бага хурлын VII хуралдаанаас Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг улираан дахин нэр дэвшүүлэх шийдвэр гаргалаа. 

 Мөн Д.Амарбаясгалан ерөнхий нарийн бичгийн даргаараа үргэлжлүүлж ажиллана гэдгээ мэдэгдлээ. Тэрээр Бага хурлаас гарсан шийдвэрийн талаар “ Монголын ард түмэн 2020 оны парламентын сонгуулиар МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг багаар нь сонгосон. Энэ хүндтэй сонголтыг  МАН-ын Бага хурлаар баталгаажуулж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тогтоолыг хэлэлцэн баталлаа. Монголынхоо нийт ард түмэнд талархаж байгаагаа дахин илэрхийлье. Ирэх дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсад эдийн засгийн нөхцөл байдал хамгийн хүнд байгаа. Дөрвөн жилийн хугацаанд бид  2.9 тэрбум ам.долларын өр тэглэх том үүрэг хариуцлага  байна. Мөн дэлхийн нийтээрээ тэмцэж буй цар тахлыг даван туулах мөн орлого нь хумигдаж байгаа ард иргэдээ орлоготой болгох, ажлын байр нэмэгдүүлэх гэх мэт олон асуудал бидний өмнө бий. МАН өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Засгийн эрх барьж байсан учраас дараагийн дөрвөн жилд илүү тогтвортой ялангуяа төрийн албаны тогтвортой байдлыг хангах ажиллана.

Одоохондоо сайд нарын асуудлыг хэлэлцэж эхлээгүй байна. Өнөөдөр Ерөнхий сайдын нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ. Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр УИХ-аар оруулж, батална.  Түүний дараа Ерөнхий сайд Засгийн газартаа тодорхой хэмжээний бүтцийн өөрчлөлт хийнэ. Тэр нь Үндсэн хуультай холбоотой асуудал. Үндсэн хуулиар эдийн засгийн асуудлыг чухалчилж үзэх нөхцөл бий болсон. Хоёрдугаарт, МАН мөрийн хөтөлбөртөө Соёлын яам байгуулна гэж онцгойлон тусгасан. Эдийн засгийн хөгжлийн яам гэж тусдаа яам байх ёстой гэж эдийн засагчид үздэг. Нөгөө талдаа Сангийн яамнаас салсан тохиолдолд  яах вэ гэдэг олон зүйлээс хамаарч тусдаа яам байх нь зөв үү буруу юу гэдгийг бид хэлэлцэж байна. Намынхаа Удирдах зөвлөл дээр ярина.

ЖДҮ-д холбогдсон гишүүд гэж өмнөх парламентыг үздэг байсан. УИХ-ын гишүүд ёс зүйн алдаа дутагдал гаргаснаа олон нийтийн өмнө хүлээн зөвшөөрсөн. Олон нийт ч шүүмжилж байсан учраас тэднийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх боломжийг намын удирдлагын зүгээс олгоогүй. Хоёрдугаарт, энэ асуудалд холбогдсон гишүүд өөрсдөө ч гэсэн ухамсарлаж  нэр дэвшихээс татгалзсан. Нөгөө талдаа тухайн хүмүүсийн буруу гэдгийг хуулийн байгууллагаас тогтоогдоогүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Ёс зүйн хариуцлагаа хүлээж  хойшоо суусан хүмүүсийг бид насан туршид нь шийтгэнэ гэж байхгүй. Тодорхой хэмжээний улс төрийн хариуцлага хүлээлгэж байгаа. Магадгүй тодорхой түвшинд намын томилолт авч ажиллахыг үгүйсгэхгүй. Өнөөдрийн байдлаар тэр, энийг  сайд болгоно гэж албан ёсоор яригдаагүй учраас  одоо хэлэхэд эрт байна” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

zochin
Erenhkii saidaa Odoo shal eereer songoltoo hkiikh b izee Meregjliin salbarta ajillaj baigaa , bsn ylanguya ERCHIMKHUCHNII SALBAR UNAAD duuslaa Dabaasuren meregjliig ni ezemshsen ch TEST yildbertee ogt ajillaagyi eer salbart bsn hkun tekhnikiin shinechleliig medehkgyi zeb hkiij chadahkgyi ni kahragdsan Odoo salbaraas ni TEST2 , TEST3 , TEST4 , Dulaan ,. stahkilgaanii damjuulakh , tugeekh suljeenuudees sanaliig ni zaabal abaarai ,,,,buur zaabal
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

5 цаг 24 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

20 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин