П.Галиндэв: Сонгуулийн будлианыг одоо л цэгцлэхгүй бол дараагийнх адилхан болно

2020-06-28
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Д.НАМУУНЦЭЦЭГ

Сонгуулийн дүн гарсантай холбогдуулан, Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшигч  П.Галиндэв мэдээлэл хийлээ. Тэрээр “Бусад нам эвсэл, бие даагчид маань өөрсдийн байр сууринаас олон мэдээлэл хийлээ. Түүний ачаар гар тооллого явагдаж , зарим зүйл дээр ахиц гарсан. Миний хувьд бусад нэр дэвшигчдийн олж хараагүй луйврын шинжтэй алдаануудыг хүргэж байна.

Системд илэрсэн алдаанууд:- Сонгуулийн үйл явцыг дамжуулж байсан бүх зүйл ил тод биш байсан. Санал хураалтыг харуулсан дэлгэц шууд дамжигдаагүй. Мөн дундуур нь засвар, гадны нөлөө орсон.  

Дараагийн алдаа: -Систем бүрэн автомат биш байсан. Хар машинаас гарсан санал шууд дамжигдаж ирэх ёстой. Гэтэл өөр программаар дунд нь засвар оруулсан. Хар машинд байдаг хамгаалалтын файл бусад энгийн программ руу хөрвөөд  дэлгэц рүү дамжуулж байсан. Өөрөөр хэлбэл, бидний үзсэн тэр зүйл шууд дамжуулагдаагүй, хуурсан. Ямар нэгэн байдлаар хөндлөнгийн нөлөө орсон гэдэг хардлага төрж байна. Өөр файл руу дамжиж байхдаа мэдээллийнхээ аюулгүй байдлыг алдсан гэсэн үг.

Дахиад том асуудал 22:00цагтсанал хураалтын үйл ажиллагаа дууссан. 22 :00цаг хүртэл сонгуулийн ерөнхий хороо хар машин руу гаднаас ямар нэгэн байдлаар нөлөөллөх боломжгүй. Сүлжээнд холбогдоогүй аюулгүй байдлаа алдаагүй гэж хэлсэн . Гэвч 21:00цагт  ирцийн мэдээг сонгуулийн ерөнхий хороо руу дамжуулна гэдэг үндэслэлээр хар машин руу модем залгасан. Модем залгаснаар сүлжээнд холбогдож байгаа. Сүлжээнд холбогдохоор хэн, хичнээн саналтайг шууд мэдэх боломжтой. Энэ боломж үүсснээр аюулгүй байдал алдагдаж гадны нөлөө орж ирэх бүрэн боломжтой болчихсон. Мэдээллийн аюулгүй байдал алдагдсан. Мөн маш олон системийн алдаануудилэрсэн.

Хуруу нь дээр тэмдэглэгээ хийгээгүй. Иргэн ирээд саналаа өгөхөд хурууны хээгээ заавал уншуулахыг шаардахгүй байгаа. Үүнээс үүдээд царцаа шилжилт явагдаад байна.

Монгол Улсын нийт сонгогчдийн Улсын бүртгэлтийн мэдээллийн сан байдаг. Энэ санг ашиглахгүйгээр сонгуулийн ерөнхий хороо хуулбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Үүнийгээ ил болгохыг шаардаж байна. Үүнд хөндлөнийн нөлөө орохоор иргэдийн мэдээллийг өөрчлөх боломжтой. Иргэдэд хаанасаналаа өгсөн гэдгийг харах боломжийг сонгуулийн ерөнхий хороо олгох хэрэгтэй.

Мөн системийг бүхлээр нь харах боломжгүй байгаа. Үүний цаана вэбсайт дэлгэц, техник хангамж, сервер, программ хангамж, мэдээллийн сан гэж олон зүйлүүд байгаа. Эдгээрийг шалгуулах хэрэгтэй. Хөндлөнгийн аутын газраар шалгуулж байж сонгууль үнэхээр үнэн зөв явагдсан эсэхийг мэдэх боломжтой. Үүнээс бусад иргэдээс ирсэн олон алдаанууд гарсан. Өнөөдөр л энэ сонгуульд гарсан будлиан, луйварыг цэгцлэж, тогтолцоогоо зөв явуулдаг болгож чадахгүй бол дараагийн сонгууль ч адилхан болно’’ гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

1 цаг 32 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 44 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 50 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин