С.Эрдэнэ намын даргын ажлаа Ц.Туваанд шилжүүллээ

2020-06-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын сонгуулийн үр дүнгийн талаар АН-аас мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ намын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж буйгаа мэдэгдэв. . Тэрээр “Сонгуулийн явцад олон маргаан зөрчил гарсан. Үүнийг сонгуулийн эрх байгууллагууд шалгаж тогтоох байх. АН энэ удаагийн сонгуульд амжилт үзүүлж чадсангүй. Тиймээс би АН-ын үндсэн дүрмийн дагуу намын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өглөө. Сонгуулийн тогтолцооноос шалтгаалж төлөөллийн зарчим хангагдахгүй байна. Хоёрдугаарт, ардчилсан хүчний намууд нэгдсэнээр үр дүнд хүрнэ гэдгийг харуулсан сонгууль боллоо. Ардчилсан хүчнийхэн нэг эвсэл биш нэг нам болж нэгдэх хэрэгтэй юм байна. АН-ыг толгойлж сонгуульд оролцсон миний хувьд алдаа, дутагдал байсан. Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, хамтарч ажиллаагүй нь алдаа болсон гэж бодож байна. Идэвхтэй сөрөг хүчин байж чадсангүй. АН-ын даргын хувьд иргэд сонгогчдоосоо чин сэтгэлээсээ хүлцэл өчиж байна. Биднийг дэмжээгүй ч цаашид дэмжлэгийг авах хэмжээнд зүтгэж ажиллана. Сонгуулийн хуулийн зохицуулалтын дагуу нийт сонгогчийн 40 гаруй хувийн саналыг авсан МАН үнэмлэхүй олонх боллоо. Ялалтад хүргэж чадаагүй учраас ардчилсан намын гишүүд дэмжигчдээсээ хүлцэл өчье. АН-ын намын даргыг түр үүргийг АН-ын дэд дарга Ц.Туваанд өгч байна. АН-ын дотоод ажилд надаас дутахгүй ажилласан учраас Ц.Туваанд итгэж байна” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

ngo MAXH ysn be? 1 hunii nm blhor yh ch ugui uu? enhbayaraa
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

7 цаг 52 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

7 цаг 55 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

7 цаг 58 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

8 цаг 0 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

14 цаг 48 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

14 цаг 53 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

14 цаг 53 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Өчигдөр 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин