Абстракт урлаг хувцас загварт

2020-06-22
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

П.МӨНГӨНСОР

 

Хувцас загварын урлаг эрчимтжэй хөгжиж буй энэ цаг үе бидэнд олон шинэ содон боломжnaг нээж байна. Та уран зураг өмсөөд явж байна гэж төсөөлж байсан уу. Тэгвэл “Мирай дизайн”-ы хамт олон “Абтсракт урлаг хувцас загварт” үзэсгэлэн худалдаагаараа урлагийг хэрэглээ болгож чадсан шинэ бүтээлүүдээ танилцуулж байна. Энэ нь Төрийн соёрхолт, Ардын зураач До.Болд, түүний охин Б.Сарнай нарын хамтарсан үзэсгэлэн худалдаа. Үндэсний загвартай дээл, даашинз дээр уран зургийг шингээж урласан сонирхолтой бүтээлүүдийг дэлгэжээ.

Уран зураг бол нэг бүтээл. Харин хувцас загвартай хослуулан давхар урлагийн бүтээл туурвиж байгаагаараа онцлог юм. Бүтээл бүрийг нэг бүрчлэн загварыг нь гаргаж урласан хэзээ ч дахин давтагдахгүй. Мөн дээл, даашинз бүр дээр уран бүтээлчид гарын үсгээ зурж, мөнхжүүлсэн гэдгийг “Артикур” галерейн менежэр Г.Дэлгэрбаяр онцолж байсан. Мөн зарим бүтээлийг зарахгүй бөгөөд төстэй загвараар хувцас урлаж болно гэсэн.

Бүтээлүүдийн дизайныг гарган ажилласан дизайнер, зураач Б.Сарнай ”Хөл хорионы цагийг ашиглан өвөрмөц зүйл хийе гэж бодсон. Үндэсний хэв маягтай уран зургийг хослуулан, загвар бүрээс зөвхөн нэг ширхэг гарч буйгаараа бидний бүтээл онцлог. Материалын хувьд Монголоос сайн уусалттай, тохирох торго олдохгүй байсан учраас Энэтхэгийн түүхий торгоор хийсэн. Харин будгийг нь Германаас авчирсан. Уран зургийг хүн хэрэглээд явна гэдэг их сонирхолтой” гэлээ. Үзэсгэлэн энэ сарын 28-ньг дуустал “Зайсан Хилл” цогцолборын “Артикур” галерейд болно. Энэ үеэр Ардын зураач До.Болдоос бүтээлүүдийнх нь талаар тодруулсан юм.

-Та өмнө нь хувцсан дээр бүтээлээ туурвиж байсан уу. Ямар мэдрэмж төрсөн бэ?

-Би өмнө нь ингэж зурж үзээгүй. Материал нь өөрөө уусамтгай, бутрамтгай учраас хүнээс их цэгцтэй, нарийн чимхлүүр ажил шаарддаг юм байна.

-Үзэсгэлэнд таны абстракт зургууд нэлээн тавигдсан байна?

-Тийм ээ. Абстракт урлаг гэж хүний өөрийн сэтгэлийн гүний мэдрэмж юм. Тиймээс их чөлөөтэй, зохиомжтой байдаг. Хүнийг их хөгжөөж, задлахад тусалдаг. Хүн хүний дадал зуршил, үйл явц өөр учраас ийм төрлийн бүтээлүүд давтагддаггүй, биеэ даасан обеъкт болдгоороо онцлогтой. Тэр талаараа хөгжим шиг, гэв гэнэт орж ирсэн шүлэг шиг байдаг юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.22  ДАВАА № 121 (6346)

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин