Сонгууль явуулах журмаа хэзээ танилцуулах вэ?

2020-05-27
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.УЯНГА

 

Монгол Улс нэгдүгээр сараас хойш “вакум”-д шилжсэн. Хөл хориог хоёр ч удаа сунгаснаар үзвэр, үйлчилгээ, сургалт гээд бизнесийн байгууллагууд тэг зогсолт хийж, аль хэдийнэ дампуурлын ирмэгт тулаад байна.

Одоо ч гэсэн “Covid-19” цар тахлыг дотооддоо алдаагүй гэж тайвширч болохгүйг “Өндөр эрсдэлтэй” гэсэн найман удаагийн үнэлгээ баталлаа. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх уржигдар болсон УОК-ын өргөтгөсөн хуралдааны үеэр “Бид улс үндэстнийхээ аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих ёстой. Би ганц зүйлийг хэлж чадна. Монгол Улс хилээ нээхгүй. Халдварыг бүрэн дарсны дараа тэгэх боломж бүрдэнэ. Коронавирусын халдварыг бүрэн эдгээх увидастай вакцин, эм тариа гарсан үед л хилээ нээнэ, хөл хориог цуцална” гэсэн. Өөрөөр хэлбэл, цар тахлыг дарах вакцин хэзээ гарах нь дэлхий нийтэд ч тодорхой бус байхад Ерөнхий сайд ингэж мэдэгдэнэ гэдэг ихэд сэрэмжилж буй хэрэг мэт. Гэтэл иргэдийг маскаа зүү, гэрээсээ битгий гар гэж айлгаж, улсаараа цахимаар наадамлахаар зэхэж буй энэ үед улс төрийн сонгуулиа хойшлуулах талаар ам нээхгүй байгаа нь сонин. Үнэхээр л улс үндэстнийхээ аюулгүй байдлыг сахих гэж байгаа бол эрсдэлт үед эрүүл мэндээ хамгаалья гэсэн түмэн олны хүсэлтийг яагаад  тоож  ярихгүй байна вэ.

Сонгууль дөхөж Их хурлын гишүүд тойрогтоо ажиллаад эзгүй байна. Харин эрх мэдэлгүй нь хаашаа ч явж чадахгүй хадны завсар хавчуулагдсан юм шиг л бүлтэлзэж сууна. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэгэнт сонгууль явуулна гэж тэрсэлсэн юм бол онцгой нөхцөлд сонгууль хийх журмаа олонд зарлах хэрэгтэй. Тэгэхгүй бол онцгой нөхцөл нэрийн дор яах учраа олохгүй яс нь хавталзаж, эргэлзэж тээнэгэлзсэн. Хууль зөрчих вий гэж айж сандарсан нэр дэвшигчид дүүрэн байна. Гэтэл сонгууль болоход сар гаруйхны хугацаа үлдээд байхад ядаж нэр дэвшигчид иргэдтэй уулзалт хийх, халдвар хамгааллын дэглэм мөрдөхөө тодорхой болгоогүй. Сонгууль явуулах журмаа нийтэд танилцуулах болоогүй хэмээн “Түр журам”-ын төсөл боловсруулж байна гээд сууж байж болох уу. Эсвэл иргэдийнхээ эрүүл мэндийг бодох, үгүй бол сонгууль зохион байгуулах дүрмээ эртхэн шиг тодорхой болгох хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.27  ЛХАГВА № 104 (6329)

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

6 цаг 17 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

21 цаг 35 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин