Мессигийн шуугиан тарьсан үнсэлт

2020-05-18
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Х.ОЮУНБОЛД

 

Аргентинын хөлбөмбөгчин Лионель Месси Пуэрто-Рикогийн  уран бүтээлч Ресидентегийн “ Дэлхий сүйрэхээс өмнө” дууны клипэнд тогложээ. Тэрээр энэ бичлэгт эхнэр Антонелла Рокуццог үнсч байгаа нь нийтийн цахим ертөнцөд шуугиан тарьжээ.  13 дахь гудамж хамтлагийн гишүүн байсан дуучин Резидент цар тахлын үеийн хайр дурлалд зориулж хийсэн бөгөөд энэ мессежээ хүчтэй болгохын тулд  найман минут үнсэлдэж байгаа 80 орны 113 хосын зургийг оруулжээ. Уг бичлэгт  нь олны танил хүмүүсээс Бен Аффлек, Ана де Армас, Саул Канелр Алварес, Фернанда Гомес, Пауло Дубала, Ориана Сабатини,Рики Мартин гэсэн хүмүүс орсон байна. Гэхдээ “Алтан бөмбөг”-ийн зургаан удаагийн эзэн Лионель Месси тоглосон нь нийтийн цахим сүлжээнд маргаан дэгдээсэн сэдэв болж хувирсан байна. Цахим сүлжээний хэрэглэгчид хөлбөмбөгчнийг болон эхнэрээр нь бахархаж байгаагаа хэлсэн бол зарим нь түүнийг шүүмжилжээ. Нэг хэрэглэгч “Энэ бичлэгт гарч байгаа бүх үнсэлтээс  Мессигийн үнсэлт  надад их таалагдаж байна гэсэн бол өөр нэг хэрэглэгч үнсэлцэж байгаа зургийг нь харлаа. 14 настай анх удаа үнсэлцэж байгаа хүү шиг л байна гэж бичсэн байна. 32 настай Месси, Рокуццо нар нь хүүхэд байхдаа танилцсан юм. Гэвч тэд 2007 оноос  үерхэж эхэлсэн бөгөөд 10 жилийн дараа хуримаа хийжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.18  ДАВАА № 97 (6322)

 

Х.Нямбаатарын хууль бус ажиллагаанд УБЕГ-ын албан тушаалтнууд оролцсон уу ?..

Хотын даргаар ажиллаж байхдаа Х.Нямбаатар нь Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэрийг зөрчин хууль бус үйл ажиллагаа явуулж, эмнэлгийн

4 цаг 44 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтыг дэлхийн хэвлэлүүд хэрхэн дүгнэв?

Гурван их гүрний удирдагч анх удаа гурван талт уулзалт хийж, энх тайвны тухай хамтарсан тунхаглал гаргасан

Уржигдар 17 цаг 33 мин
Монгол–Оросын хэвлэл мэдээллийн форум хиймэл оюун ухаан, мэдээний шинэ формат, соёлын онцлогийг хэлэлцэв

Монгол, Оросын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнү

Уржигдар 12 цаг 27 мин
Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

Тэднийг гурван бүлэгт хувааж болно. Геополитикчид (ихэнх нь барууныг баримжаалдаг бөгөөд одо

Уржигдар 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө өөрийн хүсэл

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Ариунсайхан: Хүүхдийн эрүүл мэндийн төлөө “Lumi care” эмнэлэг үзлэг, зөвлөгөөгөө үнэгүй хүргэдэг

НҮБ-аас 1959 оны энэ өдөр Хүүхдийн эрхийн тухай тунхаглал, 1989 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцыг

Уржигдар 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-19
Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

2026-11-19
Н.Ариунболд: Шахмал түлшний аюулгүй байдалтай холбоотой зөрчилд үйлдвэрлэгчээс нөхөн төлбөр шаардах боломжтой

Шахмал түлшний угаарын хийн хордлого ба хохирогчдын эрхийн талаар өмгөөлөгч Н.Ариунболдтой ярилцлаа. 

2026-11-19
Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 25 гишүүн хаврын морин уралдааныг сэргээн з

2026-11-19