ЭМЯ: Коронавирусын 20 тохиолдол эдгэрч, эмнэлгээр гарлаа

2020-05-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

ЭМЯ-наас /05.14/ ээлжит мэдээллээ хийж, коронавирусын нөхцөл байдлыг танилцууллаа.

Коронавирис-Монголд

ХӨСҮТ-ээс таван хүн эмчлэгдэн гарч байна. Тэднийг дараагийн шатны ажиглалтад шилжүүлжээ. Дөрөв нь оюутан бол нэг нь 55 настай эмэгтэй. Зарим нь 55 хоног эмчлүүлсэн бол зарим нь  25-30 хоног эмчлүүлсэн байна.  Оюутнууд нь дунджаар 20-22 настай байгаа. Батлагдсан тохиолдол 98 байгаагаас 20 нь эмчлэгдэн гарлаа. ХӨСҮТ-д 171 хүн эмчилгээ, ажиглалтад байна. Тэдэнд 34 эмч, эмнэлгийн ажилтнууд эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байгаа.  Тавдугаар сарын 14-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лаборатори, ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 381 хүнд шинжилгээ хийлээ. Бүгдэд нь коронавирус илрээгүй гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэллээ.

Коронавирус-АНУ

Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс COVID-19 халдвартай холбоотойгоор гарч байж болзошгүй хүүхдийн өвчлөлийн талаар эмч нарт хандан анхааруулга, зөвлөмжийг гаргалаа. Кавасаки хам шинж өвчлөлтэй төстэй, эрхтэн тогтолцооны үрэвслийн хам шинжийн өвчлөл тус улсын 18 муж улс болон Вашингтон ДиСи-д бүртгэгдээд байгаа юм. 

Коронавирус-ОХУ

ОХУ-д халдварын тохиолдол сүүлийн 12 хоногийн турш өдөрт 10 мянга гаруйгаар нэмэгдэж байна.  Тус улсад батлагдсан 252 мянга гаруй тохиолдол байна. Москва хотын захирагч энэ сарын 15-ны өдрөөс эхлэн өдөрт 70 мянга орчим, цаашдаа сарын эцэс гэхэд өдөрт 100 мянга орчим хүнийг шинжилгээнд хамруулахаар зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Коронавирус-БНХАУ

БНХАУ-ын хэд хэдэн аймаг болон засаг захиргааны онцгой бүс болох Хонг Конгод халдварын тархалт сэргэж байна. Үүнтэй холбогдуулан ард иргэдээ шинжилгээнд хамруулах ажлыг эрчимжүүлэх замаар халдварын эх уурхайг илрүүлэх шаардлагатай байгааг тус улсын Эрүүл мэндийн хорооноос мэдэгдлээ.

Коронавирус-БНСУ

БНСУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс шөнийн клубүүдийн голомтот халдвараас эх уурхайтай тохиолдлын тоо дахин 27-оор нэмэгдэж, 133 болсныг мэдээлсэн. Тус улсын нийт тохиолдол 11 мянга гаруй, нас баралт 260 байна

Эх сурвалж: www.polit.mn

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

22 цаг 21 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06