“Цэц томилгооны хараат гэдгээ баталсан шийдвэр гаргалаа”

2020-05-07
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өчигдөр 09:30 цагт эхэлсэн.  Хуралдаанаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-аас баталсан Сонгуулийн хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хэлэлцлээ. Тухайлбал, Сонгуулийн тухай хуулийн 29  дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно”, 32 дугаар зүйлийн 32.2.9 дэх заалтад “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа” гэж нэмэлт оруулсан нь Үндсэн хуулийн зөрчилтэй гэсэн мэдээллийг хуульчид гаргаад байв. 

Цэцийн гишүүд маргааныг өчигдөр хэлэлцээд тухайн заалтууд нь Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлтийг гаргалаа. 

Хуралдаанд  цэцэд мэ­дээ­лэл гаргасан өмгөөлөгч Л.Мөнхсайхан, гавьяат хуульч Ц.Шарав­дорж, хуульч Ё.Бямба­тогтох нар оролц­лоо.  Харин парла­ментын итгэмж­лэгдсэн төлөө­лөгчөөр УИХ-ын ги­шүүн Т.Аюурсайхан ирсэн байна. Цэцийн шийд­вэрийн талаар өмгөөлөгч Л.Мөнх­сайханаас тодруул­лаа. Тэрээр “Цэц ээлжит захиал­гат шийдвэрээ гаргалаа. Сонгуульд нэр дэвших хүнд эрүүгийн нэмэгдэл ял оноож болохгүй.   Улмаар СЕХ нь Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллага болчихлоо.  Энэ нь яалт ч үгүй Үндсэн хуулийн зөрчилтэй асуудал байв.   Гэтэл цэц Үндсэн хуулийн зарчмаа хамгаалж чадсангүй. Томилгооны хараат байгууллага гэдгээ дахин нотоллоо.   Хүнийг бүх насаар нь яллаж болохгүй, тэр тусмаа Сонгуулийн хуулиар нэмэгдэл ялын харилцааг зохицуулах нь Үндсэн хуульт нийгэмд байж болохгүй асуудал.  Хуулийн нэмэгдэл ялыг СЕХ –гоор гүйцэлдүүлэхээр заасныг ч хуульчийн зүгээс эсэргүүцэж байна” гэсэн юм. 

Улмаар цэц энэ асууд­лаар 2008 онд дүгнэлт гар­гасан байдаг бөгөөд  одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гэдгийг хуульчид хэлж байлаа.   Харин Цэцээс тэр дүгнэлтэд хамаарахгүй асуудал хэмээн үзсэн байна. Тухайн үед гарсан дүгнэлтэд нэгдүгээрт, Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн батлахдаа тус хуулийн 27 дугаар зүйлийн 4-т “Нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан байна” гээд “ялгүй байх” гэсэн ойлголтыг тодорхойлсон. Хоёрдугаарт, Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчид тавих шаардлагад “Ялгүй байх” гэсэн заалтыг оруулснаараа ялгүйд тооцох гэсэн ойлголтоос агуулгын хувьд өөрчлөгдөж тухай хүний улс төрийн эрх буюу гишүүнээр сонгогдох эрхийг ял шийтгүүлсний дараа бүх насаар нь хязгаарлаж байгаагаараа Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулсан байна гэж үзсэн. Гуравдугаарт, Сонгуулийн тухай хуульд “ялгүй байх” гэж заасан нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн ес дэх хэсгийн “… төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй”, 21 зүйлийн 3-т “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн. Тиймээс Сонгуулийн тухай хуулийн “ялгүй байх” гэснийг Үндсэн хуулийн цэцээс түдгэлзүүлсэн. Энэхүү цэцийн дүгнэлт одоо ч хүчин төгөлдөр байхад  Үндсэн хуулийн цэц дүгнэлтийнхээ эсрэг   шийдвэрийг гаргаад байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.7  ПҮРЭВ № 90 (6315)

 

Цэц үндсэн хуулийн бус улстөрийн шийдвэр гаргадаг болоод удаж байгаа шүү дээ энэ бол гэм биш зан
Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөр

2 цаг 11 мин
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо д

2 цаг 11 мин
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөр

2 цаг 11 мин
"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

19 цаг 23 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

21 цаг 33 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

Өчигдөр 06 цаг 00 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

Уржигдар 09 цаг 48 мин
Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Монголд бол нийслэл Улаанбаатар, эсвэл аймаг орон нутагт хууль өөрөөр үйлчлэх боломж байхгүй.

Уржигдар 06 цаг 00 мин
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эсэх асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Тодруулбал,  УИХ-ы

Уржигдар 06 цаг 00 мин