Сү.Батболд Дундговьд дэвшиж, Д.Дамба-Очир тойроггүй үлдэх үү?

2020-05-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Өнгөрсөн оны сонгуулиар Орхон аймгаас сонгогдож байсан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Дундговь аймгийг тойглоод байв. Тэр 2020 оны сонгуулиар Дундговьд нэр дэвшинэ гэдгээ бараг л зарлачихсан.  Дундговь бол түүний аав, ээжийн нутаг юм гэдэг.  Харин сонгуулийн өмнө МАН дотор байдал өөрчлөгдөж,  Д.Дамба-Очир гишүүн шахагдаж эхэлсэн байна.  Сонгуулийн  хуулийн зохицуулалтаар Дундговь, Говьсүмбэр аймгийг хоёр мандаттай нэг тойрог болгосон.   Тус тойрогт МАН-аас энэ жил Сү.Батболд өрсөлдөх тухай яригдаж эхлэв. Цагтаа Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан тэрээр өнгөрөгч сонгуулиар Сүхбаатар дүүргээс сонгогдсон.  Харин энэ жил ээжийнхээ нутгийг бараадаж, Дундговьт өрсөлдөхөөр бэлтгэж базааж эхэлжээ.

Нөгөө мандат дээр УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн нэр яригдаж байгаа.  Тэрээр эмэгтэйчүүдийн квотын дагуу сонгуульд өрсөлдөнө. Тэгэхээр яалт ч үгүй Д.Дамба-Очирын хувьд энэ жил тойроггүй үлдэж буй бололтой.

Нөгөө талаар МАН-ын дарга У.Хүрэлсүх гэмт хэрэгт холбогдож байсан, төрөөс ЖДҮ, Концесс авсан гишүүдийг нэр дэвшүүлэхгүй гэж мэдэгдсэн.  Д.Дамба-Очирын хувьд өөрийн хамаарал бүхий “Сапфир стоун” ХХК-иар дамжуулан ЖДҮХС-гаас зээл авсан асуудал нь одоо ч хуулийн байгууллага дээр шалгагдаж байна. Тэгэхээр Д.Дамба-Очир энэ жил яалт ч үгүй өрсөлдөөнийг өнжих нь байна. Эрх баригч намын бага хурал энэ сарын 15-нд болох товтой байгаа.  Энэ удаагийн хурлаар 2020 оны УИХ-ын сонгуульд намаас мандат  авч нэр дэвших нэр дэвшигчдээ тодруулах юм. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.6  ЛХАГВА № 89 (6314)

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

7 цаг 2 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

22 цаг 20 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин