А.Даваажаргал: Цах тахал дотоодод тархаагүй учраас зарим газрыг нээхээр шийдсэн

2020-05-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нээх тухай захирамжийг Хотын дарга С.Амарсайхан гаргасан билээ.  Энэ талаар НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргалаас тодрууллаа.

-Үйлчилгээний зарим газрыг нээхээр шийдвэрлэснийг олон нийт янз бүрээр хүлээн авч байна.  Энэ талаар бодит мэдээлэл хүргэхгүй юу?

-Цар тахлаас урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангах хүрээнд Улсын Онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг тавдугаар сарын 31-нийг хүртэл сунгасан. Гэсэн ч улс орны эдийн засаг, нийслэлийн төсвийн хүндрэлтэй асуудал шил, шилээ даран үүсч байна.  Тийм учраас бизнесийн зарим үйл ажиллагааг нээх нь зүйтэй гэж үзсэн. Халдварын тохиолдлууд бүгд гадны улсаас зөөвөрлөгдөн орж ирж, дотооддоо өвчний тархалт илрээгүй байна.  Тиймээс Хотын дарга захирамж гаргасан.

-Захирамжийн үйлчлэлийн хүрээнд ямар байгууллагууд нээгдэх вэ?

- Үйл ажиллагаа явуулж байгаа спорт заал, бассейн, бүжгийн клуб, сургалтын төвийн танхимын сургалтаас бусад сургалтын үйл ажиллагааг нээсэн. Засгийн газраас салбарын сайдад үүрэг өгсний дагуу танхимын сургалтын төвүүдийн үйл ажиллагааг БСШУСЯ-наас зогсоосон юм. Нийслэлийн Засаг даргын зүгээс Засгийн газрын гишүүний зогсоосон байгууллагын үйл ажиллагааг нээх хууль эрх зүйн боломжгүй учраас танхимын бус сургалтууд буюу фитнесс клуб, иог, танхимд хичээллэдэг сургалтын байгууллагын үйл ажиллагааг нээсэн.  Мөн олон талын шалтгааныг харгалзан үзэж ресторан, баар, караоке, дэлгүүр, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хуваарийг 07:00-00:00 цагийн хооронд байхаар зохицуулсан. Мөн сүм хийдийн үйл ажиллагааг зөвхөн дотооддоо үйл ажиллагаа явуулахаар болгож, сүсэгтэн олныг цуглуулахгүй байхаар зохицуулаад байна.

Эх сурвалж: www.polit.mn

Иргэн
Уул нь халдварын тохиолдлууд бүгд гадны улсаас зөөвөрлөгдөн орж ирж, дотооддоо өвчний тархалт илрээгүй байгаа л да. Даанч манайхан цангасан мал шиг тэгж овооролдон цуглаад байх да яахав дэ.
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

7 цаг 42 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

23 цаг 0 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин