З.Бауыржан: Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн эрүүл, аюулгүй байдалд анхаарах хэрэгтэй байна

2020-04-29
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ТУУЛ

 

Улс орон даяар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2020” арга хэмжээ үргэлжилж байгаатай холбогдуулан ХНХЯ-ны ХАБЭА-н хэлтсийн дарга З.Бауыржантай ярилцлаа.

 

-“ХАБЭА-н сарын аян-2020” арга хэмжээтэй холбогдуулан танай яамнаас ямар ажлуудыг зохион байгуулж байна вэ?

-“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян” найм дахь жилдээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна. Харин олон улсын Хөдөлмөрийн байгууллага уг арга хэмжээг 2003 оноос хойш дэлхийн хэмжээнд тогтмол зохион байгуулж хэвшил болсон. Энэ жилийн хувьд, “COVID-19” цар тахлаас үүдэн олон нийтийг хамарсан арга хэмжээнүүд цуцлагдсан. Гэсэн хэдий ч олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээллийг хүргэн ажиллаж байна. Мөн “COVID-19” цар тахалтай холбоотой Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/80 дугаар тоот тушаалаар зөвлөмж гарсан. Энэ тушаалаар халдвараас сэргийлэх ажилтнаа хамгаалах, эрүүл аюулгүй орчныг бий болгох, удирдлага зохион байгуулалтаар хангах зөвлөмж гарсан. Уг зөвлөмж нь ажилтнуудын дунд ажлын байрны ариун цэврийг хангах, зайлшгүй зохион байгуулах шаардлагатай уулзалт хурал, томилолтыг зөв зохистой зохион байгуулахад чиглэж байгаа юм.

-Манайхны уул уурхай, барилгын салбарт хамгийн олон осол аваар бүртгэгддэг. Одоо ажил ид эхлэх гэж байна. Он гарсаар ямар тоон мэдээлэлтэй байгаа бол?

-Дөрөвдүгээр сард урин дулаан цаг орж, бүтээн байгуулалтын ажил эхэлдэг. Ялангуяа уул уурхай, барилгын салбарт үүнийг дагаад үйлдвэрлэлийн ослын тоо нэмэгдэх хандлагатай байдаг. Энэ жилийн эхний улирлын байдлаар 107 осол бүртгэгдэж, долоон  хүн нас барсан гэх албан мэдээлэл байна. Тиймээс хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүхэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд өндөр ач холбогдол өгч, анхаарлаа хандуулах хэрэгтэй. Ерөнхийдөө аж ахуйн нэгжүүд бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэхдээ бэлтгэл муу хангагдсан байдаг. Тухайлбал, стандартын бус хувцас хэрэглэлгүй байх, цэвэрлэгээний ажил хийж байгаад хүний амь нас эрсдсэн харамсалтай мэдээллүүд их гардаг. Тиймээс цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан цахим сүлжээ, гарын авлага, зурагт хуудас, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээллийг тогтмол өгөөд явж байна. Ер нь дэлхийн нийтийн чиг хандлага нь осол гарсны дараа бус ослоос урьдчилан сэргийлэхэд чиглэгдэж  байна. Бид ч бас үүний дагуу гол ажлуудаа зохион байгуулаад явж байна.

-Аж ахуйн нэгж байгууллагууд нь ажилчиддаа стандартын тусгай хамгаалах хувцас хэрэгслээр хангаагүйн улмаас үйлдвэрлэлийн осол гарах тохиолдол олон байдаг. Тусгай хамгаалах, хувцас хэрэгслийг нэг стандартад болгох боломж бий юу? 

-Аж ахуйн нэгж байгууллагууд янз бүрийн ажлын болон тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл хэрэглэж байна. Зарим нь стандартын бус байхад зарим нь олон улсын стандартад нийцсэн байдаг. Энэ нь тухайн байгууллагын санхүүжилтээс хамаарч байгаа байх. Нэг зүйлийг тодотгож хэлэхэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Барилга хот байгуулалтын яам, МХЕГ Япон улсын “Жайка” байгууллагатай хамтраад ажлын болон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг тестлэх лаборатори байгуулах ажлыг хийж байна. Энэ лаборатори нь аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг стандартын дагуу байна уу гэдгийг шалгаж үзэх юм. Монгол Улсад одоогоор тийм хэмжээний лаборатори байхгүй. Энэ лабораторийг 2021 он гэхэд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна.

-Улсын хэмжээнд хамгийн их осол, аваар гарч буй  өөр ямар салбар байна вэ?

-Тоон судалгаа мэдээллийг харж байхад уул уурхай, барилгын салбарт ослыг тоо нэмэгдэж байна. Гэвч сүүлийн үед төрийн болон үйлчилгээний байгууллагын салбарт ослын тоо нэмэгдэх хандлагатай байна. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагын 86 хувь нь 1-9 ажилтантай байна. Эдгээр аж ахуйн нэгжүүдэд гарсан ослын тоо 3-5 хувийг эзэлж байна. Тиймээс 1-9 хүртэлх ажилтантай жижиг дунд үйлдвэр, хувиараа хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг анхаарах цаг нь болсон. Энэ чиглэлд мөн тодорхой ажлуудыг  хийж байна.

-Орон нутагт гарсан үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулах явдал цөөнгүй байдаг. Үүнд ямар хариуцлага тооцдог вэ?

-Бүтээн байгуулалтын ажлууд ерөнхийдөө Улаанбаатарт хотод өрнөж байна. Тиймээс ослын тоо их харагддаг ч орон нутагт бүртгэлгүй ослыг тоо маш их байдаг. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүн гэрээсээ гараад ажилд очих, буцах зам болоод ажлын байрны ослууд нь үйлдвэрлэлийн осолд бүртгэгддэг гэдгийг мэдэхгүйгээсээ болж асуудал үүсдэг. Үүнээс үүдэн ослыг нуун дарагдуулах тохиолдол цөөнгүй байдаг. Зөрчлийн тухай хуулинд ослыг нуун дарагдуулсан хуулийн этгээдийг 4000 нэгжтэй тэнцэх, ХАБЭА-н тусгай хамгаалах хэрэгслээр хангаагүй, хууль дүрэм журмаа мөрдөөгүй хуулийн этгээдийг 3000 нэгжтэй тэнцэх торгууль ногдуулж байгаа. Харин одоо Зөрчлийн тухай хуулийн хариуцлагыг улам нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллана гэж харж байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.29  ЛХАГВА № 84 (6309)

 

Монгол Улсад Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 113 жилийн ой тохиолоо

Монгол Улсад Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 113 жилийн ой тохиолоо. 

6 цаг 10 мин
Сэтгүүл зүйн салбарын "Media Mongolia-2026" чуулган боллоо

Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн үүр төвөөс Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 113 жилийн ойг угтаж, салбарын хамгийн том чуулган болох "Media Mongolia-2026"-г хоёр дахь жилдээ зохион байгууллаа.

6 цаг 18 мин
Алдарт эхийн одонт ээжүүдэд зориулсан хүндэтгэлийн ёслол боллоо

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Алдарт эхийн одонт ээжүүдэд зориулсан хүндэтгэлийн ёслол Төрийн ордонд боллоо.  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, эмэгтэйчүүдэд талархал илэрхийлэн, баярын мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр уламжиллаа. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МЭНДЧИЛГЭЭНДЭЭ: Эх орны минь эхлэл болсон Монголын сайхан ээжүүд ээ,

6 цаг 23 мин
Ираны дайн Ойрхи Дорнод дахь агаарын тээврийг хэрхэн сүйтгэсэн бэ?

Дубайн агаарын орон зай болон Ойрхи Дорнодын бусад төвүүдийг хаасны улмаас а

Өчигдөр 11 цаг 29 мин
О.Алтангэрэл: Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн Н.Алтанхуяг гишүүнийг шүүх захиалгаар залхааж эхэллээ

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Цогтгэрэл АН-ын даргад жулдаж, намынх нь үйл ажиллагаа “жонхуураад” эхэллээ

Уг нь, АН өнөөдөр “алтан зогсоол” дээр байна. Зөв хөдөлбөл дараалсан ялалтууд хүлээж байгаа юм.

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгаланг “зарлахад” Н.Учралд хүнд байсан байх, гэхдээ тэр чадлаа

Урьд нь, “…МАН-ын Бага хурал хуралдах нь” гэдэг мэдээ олон нийтийн анхаарал сонирхлыг төдийлэн татдаггүй байв

Өчигдөр 06 цаг 00 мин
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хөтөлбөрийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн иргэдэд тусламж үзүүллээ

​​​​​​​НҮБ-ын DGC (Олон нийттэй харилцах газар)-тай хамтран ажилладаг Зан Гил Жа

Уржигдар 17 цаг 33 мин
Трампын Иранд өгсөн цохилт Конгресст маргаан дагуулж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иранд хийсэн цэргийн ажиллагааны талаар Конгр

Уржигдар 06 цаг 00 мин
АН иргэний хувийн мэдээлэлд халдсан асуудлаар хариуцлага хүлээх үү

АН-ын дарга О.Цогтгэрэл багаа бүрдүүлж,  ажиллах дүрэм журмаа танилцуулаад удаагүй байна.  Т

Уржигдар 06 цаг 00 мин