Цар тахалтай тэмцэх хуулийн төслийг дэмжлээ

2020-04-29
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ч.ЗОТОЛ

 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нарын өргөн мэдүүлсэн Коронавирус халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хуултийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд өгөх  санал дүгнэлтийн талаар хэлэлцэв. Байнгын хорооноос томилсон Ажлын хэсэг хуулийн төсөлд  АН-ын бүлэг болон Ерөнхийлөгчөөс ирүүлсэн санал, дүгнэлт, түүнчлэн  гишүүдээс өгсөн  зарчмын зөрүүтэй саналыг тусгаж анхны хэлэлцүүлэгт шилжүүлэхээр бэлтгэснийг Байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан танилцуулсан юм.

Зарчмын зөрүүтэй саналууд нь  цар тахлын үед эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийг идэвхжүүлэх, эмч, эмнэлгийн ажилчид болон төрийн тусгай албан хаагчид, түүнчлэн  эмзэг бүлгийнхэнд зориулсан дэмжлэг үзүүлэх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, УИХ-аас хуулийн биелэлтийг сар тутам нээлттэй хэлэлцэх шаардлагатай гэсэн байна. Энэ үеэр гишүүд  асуулт асууж, үг хэлсэн юм.

 

УИХ-ын гишүүн Н.Оюундарь:

-Цар тахлаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой нэг удаагийн хуулийг Х.Нямбаатар гишүүн богино хугацаанд оруулж ирж хэлэлцээд явж байна. Үүнээс болсон уу, учир дутагдалтай зүйлүүд бас байна. Тухайлбал, хүнсний аюулгүй байдалд бид онцгой анхаарах хэрэгтэй. Өнөөдөр тариаланчдын асуудал мэт боловч намар гэхэд бидний бүгдийнх нь асуудал болно. Гурилтай байх эсэх асуудал ч үүнд хамаарна. Хагас сайн өдөр Д.Тэрбишдагва гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллаад ирсэн. Нөхцөл байдал хүнд байгаа тул авч хэрэгжүүлэх асуудлын нэг заалт болгомоор байна. Ерөнхийлөгчийн ирүүлсэн саналыг авч үзэх ёстой. Жирэмсэн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай зохицуулалтыг оруулж ирж байгаа нь зүйтэй юм. хуулиа илүү боловсронгуй болгоход эмзэг бүлгийн бусад иргэдийг хамруулах зохицуулалтыг хийж өгөх хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

-Энэ бол цар тахалтай тэмцэх хууль. Та нарын оруулж ирсэн төсөл бол цар тахлын үед нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, ажлын байрыг  хадгалах тухай эдийн засгийн зохицуулалтын хууль юм. Зүй нь хоёр тусдаа явах ёстой хуулийг хольчихоор зохимж нь яагаад ч нийцэхгүй. Д.Лүндээжанцан, Н.Энхболд нарын ахмад гишүүд байр сууриа илэрхийлээч. Зарчмын алдаа гаргамааргүй байна. Мнай байнгын хорооны хувьд асуудал аюулаас сэргийлэх тухай болохоос эдийн засгийн бодлогыг Эдийн засгийн байнгын хороонд нь явуулж хэлэлцүүлэх хэрэгтэй. Хуулийн төслийг хольж хутгаж болохгүй. Хэрэв ингэх бол би оролцохгүй шүү. Нийгмийн маш олон харилцаа, банк санхүүгийн дотоод асуудал, тендер, төсвийн мөнгөнд хутгалдсан асуудал явбал хуулийн төслийн  үндсэн агуулга байхгүй болно.

 

Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан:

 -Хуулийн төсөл өргөн барихдаа коронавирустэй тэмцэх чиглэлийн гэсэн утгаар оруулаад, түүн дотроо УИХ-ын  бүрэн эрхийн асуудал, Засгийн газрын авах арга хэмжээ, УОК-оос авах арга хэмжээ гээд явж байгаа. Монголбанкны авах арга хэмжээ дотор төгрөгийн тогтвортой байдлаа хууль санаачлагчид оруулсан, мөн банк санхүүгийн тогтвортой байдал, эдийн засгийн тодорхой салбарт чиглэсэн бодлогыг авах талаар оруулсан. Төвбанкны тухай хуулийн 11 дүгээр зүйл, мөн валютын нөөц ашиглах, нэмэгдүүлэхтэй холбоотой харилцаануудыг оруулсан. Энэ эдийн засгийн асуудал мөн үү гэвэл мөн. Эдийн засгийг хамгаалах арга хэмжээг хуулийн төсөлд бас оруулсан байгаа. Засгийн газраас авах арга хэмжээний хүрээнд эмзэг бүлгийн иргэдийн чиглэлээр авах арга хэмжээ, сөрөг нөлөөллийг бууруулах, жирэмсэн, хүүхэдтэй эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, хууч өвчтэй иргэдээ дэмжих, хамгаалах асуудлыг тусгасан. Дээр нь Засгийн газрын зүгээс нийгэм, эдийн засгийн чиглэлээр нэлээд олон арга хэмжээг авахаар оруулж эрхзүйн орчныг бүрдүүлсэн. Ажлын хэсэг ямар нэгэн шинэ заалт нэмж санаачлаагүй. Засгийн газар дээр зарим асуудлыг багцалж, тодотгож, мөн заримыг нэмж тодорхойлж өгсөн. Монголбанкны эрх үүрэг дээр ч зарим зүйлийг тодотгосон. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн таван саналаас ч багцлан оруулсан. Анхны хуулийн төслийг богино хугацаанд боловсруулсан уу, бичиг цаасан дээр ажиллсан хүмүүстэй холбоотой юу үг, үсэг, найруулга, давхардсан санаа, зохимжгүй болоод  алдаатай зүйл, мэргэжлийн нэр томъёог ажлын дэд хэсэг ажиллаж засч залруулсан. Эдийн засгийн асуудалд Засгийн газар арга хэмжээ авах, хууль санаачлах эрхийг нь өгсөн байгаа. Монголбанкинд ч эдийн засагтай холбоотой арга хэмжээ авах  эрхийг нь өгсөн. Түүнийг нь илүү тодорхой байдлаар томъёолж өгсөн.

 

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-Хоёр гишүүний өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Засгийн газар дээр бас хэлэлцсэн. Хэлэлцэхдээ сая өөрийнх нь хэлж байгаа үзэл баримтлалын хүрээнд хэлэлцээд дэмжсэн. Миний үзэж байгаагаар анх оруулсан үзэл баримтлалаас нэмэгдсэн, зөрсөн зүйлүүд байна. Тиймээс асууж байна. Хуулийн үзэл баримтлал гэж нэг юм бий. Тэр хүрээнд байвал сайн байна. Дээр нь Засгийн газар өөрсдийн чадах юмыг болно гэж  үзсэн байтал шинэ санаа оруулчихаар хэцүү байдалд орно. Засгийн газрын гишүүд ийм байр суурьтай байгаа гэж би бодож байна. Нэг удаагийн арга хэмжээ ингээд дуусна гэж бид үзэхгүй байна. Дараагийн нөхцөл байдалтай холбогдуулж ямар арга хэмжээ авах талаар ч  ярих ёстой. Нэг удаагаар хэмжиж болохгүй хэмээв. 

Хуралдааны төгсгөлд байнгын хорооны дарга Т.Аюурсайхан  ажлын хэсэг дээр холбогдох байнгын хороод, төрийн байгууллагын төлөөлөл сууж саналаа нэгтгээд хэрэгжих боломжтой гэсэн томъёоллоор оруулсныг хэллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.29  ЛХАГВА № 84 (6309)

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

7 цаг 1 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

22 цаг 19 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин