208 бие даагчийн эргэн тойронд

2020-04-29
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Түүхэнд анх удаа хамгийн олон бие даагч нэр дэвшсэн сонгууль удахгүй болох нь.   Хамгийн олон бие даагч гишүүнтэй парламент ч бүрэлдэж магадгүй байна.  ҮАБ-т 208 хүн бие даан нэр дэвшихээ илэрхийлж, мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ. Энэ бол том тоо.  Бараг гурван парламентыг бүрдүүлэх хэмжээний бие даагчдын арми сонгуульд оролцоно гэсэн үг. Түүнчлэн өчигдөр бие даан нэр дэвших хүмүүсийн нэрсийг олон нийтэд зарлав.  

 Улс төрийн нам, улстөрчдийн нэр хүнд унасан энэ цаг үед жинхэнэ бие даагчдаа дэмжих нь зүйн хэрэг.   Олон улсад ч улс төр ямар нэгэн тогтсон дүрэм журамгүй болж, шинэ хандлагаар хөгжих болов. Тухайлбал, АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп байна. Түүний талаар таагүй мэдээллүүд байдаг ч бизнесийн зүтгэлтэн хүн том гүрний удирдагч болж чадсан.  Тэр ардчилсан, хүний эрх эрх чөлөө ярьдаг нийгмийг өөрчлөөд  америк хүн нэг номер, бид л болж байвал бусад нь хамаагүй гэсэн хандлага руу дөхүүлэв. Мөн Зүүн Европт бие даагчдыг дэмжих хандлага  илүү ажиглагдаж байна.  Мөн Шинэ Зеланд, Италийн Ерөнхий сайд, Францын ерөнхийлөгчийн сонгууль гээд намын хатуу гишүүнчлэл дэлхийд байхгүй болж байгааг харуулсан.

Тэгвэл 2020 оны сонгуульд бие даан өрсөлдөх хүмүүс бидэнд ямар өөрчлөлтийг авчрах бол. Улс төрийн намууд гэж аймшигтай бүтцийг задлах уу.  Хөгжлийн гажуудал, улстөрчдийн хулгайч дээрэмчин занг засах уу.  Улс төр бизнесийн бүлэглэлийн гар хөл бологсод биш байж чадах уу.  Энэ бүхний  хариулт нь  “тийм” байж чадах уу. Бие дааж нэр дэвшихээр болсон 208 хүн дотор боломжийн гэж харвал, улс төр, эдийн засаг, хуулийн салбарын залуу улстөрчид байна.   Гэхдээ олонх нь жинхэнэ бие даагч биш, ашиг сонирхлын үүднээс орж хүмүүс гэдэг нь ойлгомжтой.

Тухайлбал, намын угшилтай улстөрчдийг бие даагч гэж харах уу.   Намдаа, даргадаа, эрх баригчдад, бүлэглэлд, бүүр больё гэр бүлдээ гомдогсод хүртэл  бие даагчдын армид нэгджээ. Тэд олонх нь харагдана.  Тухайлбал,  Ерөнхий сайд асан  Н.Алтанхуяг,  Хотын дарга асан Э.Бат-Үүл, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа,  Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга, Консул асан Д.Мөнх-Эрдэнэ, Эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэв,  Байгаль, орчны сайд асан Л.Гансүх гээд АН-д гомдогсод олонх байна.  МАН-аас УИХ-ын гишүүн асан  Н.Номтойбаяр, ХХААХҮ-ийн яамны төрийн бичгийн даргаар ажиллаж байсан Л.Баяртулга,  НИТХ-ын гишүүн С.Мөнхчулуун,  хуульч Б.Гүнбилэг нар байна.

 Тэд өөрийн батлахтай намаасаа салъя гэж салаагүй.  Үзэл бодол, эрх ашиг, үйл ажиллагааны зөрчлөөс болоод намаасаа түр хөндийрч бие дааж байгаа төдий.  Бие даагчид намдаа хайртай хэвээр гэдгийг хэлсэн үгнээс нь л мэдчихнэ. Тухайлбал,   Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Ардчилсан намаа үүсгэн байгуулалцаж, анхан шатнаас намын дарга болтлоо түүхэн ялалтууд байгуулж, улс эх орондоо олон шинэчлэл, олон бүтээн байгуулалт хийсэн. Ардчиллаа хамгаалж, шударга ёсыг сэргээн тогтоохын төлөө цаашдаа ч та нартайгаа хамтдаа зүтгэнэ” гэсэн.  Мөн  Э.Бат-Үүл “Миний намыг ардчиллын эсрэг турхирч байгаа энэ хүнтэй тэмцэхийн тулд бие даан нэр дэвшихээс өөр арга алга. З.Энхболд хаана нэр дэвшинэ тэнд очиж тэмцэлдэх болно” гэжээ.  Миний нам, миний ардчилал хэмээн тунхаглаж байгаа хүмүүс хэзээ ч жинхэнэ бие даагч байж чадахгүй нь тодорхой. Тэд бие даагч нэрээр сонгогдож чадвал өөрийн нам, бүлэг фракцид үйлчлээд явах нь  байх.      Тэгэхээр сонгогчид маань энэ бүхнийг ялгаж салгаж сонголтоо хийх нь байна.

 Монгол Улс ардчилсан нийгмийг сонгож, хөгжүүлээд 30 жил болж байна. Өнгөрсөн хугацааны үйл явдлуудыг дүгнэж болох ч дараагийн 30 жилд Монгол Улс ямар өнгө төрхтэй байх вэ гэсэн сонголтыг бид хийнэ.   Тэгэхээр 2020 оны сонгууль хүн болгонд чухал.  Хэрэв энэ сонгуулийг уламжлалт хандлагаар туулаад өнгөрүүлчихвэл дахиад 10-15 жилийн хөгжлөө алдана, алдаагаа давтана гэдгийг судлаачид хэлж байгаа.  Парламентад өмнө нь хамгийн ихдээ гурван бие даагч гарч байсан.  Бие даагчдын идэвхтэй, хүчтэй ажиллах эрх зүйн орчин чадвар, чадамж ч сул байсан.  Харин энэ жилийн сонгуулиар дор хаяж 15-20 бие даагч гарч ирэх боломжтой.  Бүр болохгүй бол найман гишүүнтэй бүлэг байгуулах хэмжээнд бие даагч гарна гэдгийг олон судалгаа харуулж байна.   Гэхдээ гомдогсдын арми биш жинхэнэ бие даагчдаа сонгох нь чухал юм.

Одоо ҮАБ-аас бие даагчдын мөрийн хөтөлбөр хуулийн шаардлагад нийцсэн эсэх дүгнэлтийг ирэх сарын 21-нд гаргах бөгөөд дахин бичиг баримтаа СЕХ-нд хүргүүлж, улмаар эцсийн байдлаар хэн хэн нэр дэвших нь тодорхой болох юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.29  ЛХАГВА № 84 (6309)

 

Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөр

3 цаг 0 мин
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо д

3 цаг 0 мин
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөр

3 цаг 0 мин
"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

20 цаг 12 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

22 цаг 23 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

Өчигдөр 06 цаг 00 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

Уржигдар 09 цаг 48 мин
Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Монголд бол нийслэл Улаанбаатар, эсвэл аймаг орон нутагт хууль өөрөөр үйлчлэх боломж байхгүй.

Уржигдар 06 цаг 00 мин
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эсэх асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Тодруулбал,  УИХ-ы

Уржигдар 06 цаг 00 мин