Намын гишүүд бие даагчийн дүр эсгэж өрсөлдөөнд орно

2020-04-24
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын ээлжит сонгууль болоход хоёр сарын хугацаа үлдлээ. Улс төрийн намууд сонгуульд оролцох хүсэлтэй хүргүүлсэн бол удахгүй нэр дэвшигчдээ зарлах юм.  Түүнээс өмнө зарим нэг  улстөрчид бие дааж сонгуульд өрсөлдөх болсноо зарлаад байна.  Тухайлбал, АН-ын лидерүүд гэж болох Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Хотын дарга асан Э.Бат-Үүл нар бие даах гэнэ.

Н.Алтанхуягийг  АН-аас хассан хэмээн ярьдаг ч албан ёсны шийдвэрийг танилцуулаагүй юм.  Тэрээр энэ сарын 21-нд намын дарга С.Эрдэнэд хандан намаас хассанаа нотолсон бичгээ өгнө үү гэсэн шаардлага  хүргүүлжээ.  Гэсэн ч хариу ирүүлээгүй байна.   Энэ талаар  Н.Алтанхуяг “ Хариу ирээгүй учраас С.Эрдэнэ жилийн өмнө “Н.Алтанхуягийг намын гишүүнчлэлээс дөрөн жилийн хугацаатай хассан” гэж хэвлэл мэдээллээр зарласан нь үнэн болохыг өөрөө нотоллоо.  АН-аас хассан тул УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшинэ. Ардчилсан намаа үүсгэн байгуулалцаж, анхан шатнаас намын дарга болтлоо түүхэн ялалтууд байгуулж, улс эх орондоо олон шинэчлэл, олон бүтээн байгуулалт хийсэн. Ардчиллаа хамгаалж, шударга ёсыг сэргээн тогтоохын төлөө цаашдаа ч та нартайгаа хамтдаа зүтгэнэ” хэмээн тэр өөрийн албан ёсны цахим хуудастаа бичжээ. Мөн тэрээр өнөөдөр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн юм.

Хотын дарга асан  Э.Бат-үүл мөн өчигдөр мөрийн хөтөлбөрөө СЕХ-нд өглөө. Тэрээр АН-ын даргын зөвлөх З.Энхболдын нэр дэвших тойрогт бие даан нэр дэвшинэ гэдгээ хэлсэн юм.  Мөн тэрээр “Миний нэрлэж сурснаар АН-ын жинхэнэ дарга З.Энхболд тэргүүтэй нам, бүлэг ардчилалд маш том аюул учруулаад байна. Тиймээс ардчиллын дайснуудтайгаа тэмцэхийн тулд бие даан нэр дэвшихээр боллоо. Миний намыг ардчиллын эсрэг турхирч байгаа энэ хүнтэй тэмцэхийн тулд бие даан нэр дэвшихээс өөр арга алга. З.Энхболд хаана нэр дэвшинэ тэнд очиж тэмцэлдэх болно” гэжээ.  Мөн тус намын угшилтай ЗГХЭГ-ын дарга асан  С.Баярцогт бие дааж нэр дэвшиж магадгүй байна.  Түүний араас ч бие даагчид тодрохыг үгүйсгэхгүй.  АН дотооддоо дэнчингийн 100-400 сая төгрөгтэй холбоотойгоор нэлээд зөрчилтэй байгаа.

МАН-ын хувьд ч мөн бие даагч олонтой байх сурагтай.  Одоогоор МАН-ын гишүүн асан, хуульч Б.Гүнбилэг Булган аймагт бие даан нэр дэвшихээ зарлаад байна. МАН-ын дарга У.Хүрэлсүх энэ сонгуульд нэр цэвэр хүмүүсээ дэвшүүлнэ гэж мэдэгдсэн.  Тэгэхээр ЖДҮ, Концесс зэрэгт нэр холбогдсон улстөрчид тус намаас нэр дэвшихэд төвөгтэй болж байна.  Тэд эргэж буцахдаа бие дааж сонгуульд оролцох замыг сонгож магадгүй юм.  Нөгөө талаар  МАН, АН-ын нэр хүнд унасаныг олон судалгаа харуулж байна.  Тэд  зарим нэг гишүүнээ бие даалгаж, суудал авах гэсэн бодлого явуулахыг ч үгүйсгэхгүй.

Үүнээс харахад 2020 оны УИХ-ын сонгууль бие даагч  олонтой болох нь.  Тэд жинхэнэ бие даагчид байж чадах уу. Намын угшилтай улстөрчдөд ард түмэн итгэл хүлээлгэх үү гээд асуулт олон.  Чоно махнаас гарав гэдэг шиг тэд бие дааж нэр дэвшээд өөр хүн болчихгүй.  Н.Алтанхуяг,  Э.Бат-үүл, С.Баярцогт, Б.Гүнбилэг ч байсан өөрийн батлахтай намаасаа салъя гэж салаагүй.  Үзэл бодол, эрх ашиг, үйл ажиллагааны зөрчлөөс болоод намаасаа түр хөндийрч бие дааж байгаа төдий.  Бие даагчид намдаа хайртай хэвээр гэдгийг бие дааж дэвшинэ гэдгээ зарлахдаа хэлсэн үгнээс нь мэдрэгдэнэ. Тухайлбал,   Н.Алтанхуяг “Ардчилсан намаа үүсгэн байгуулалцаж, анхан шатнаас намын дарга болтлоо түүхэн ялалтууд байгуулж, улс эх орондоо олон шинэчлэл, олон бүтээн байгуулалт хийсэн. Ардчиллаа хамгаалж, шударга ёсыг сэргээн тогтоохын төлөө цаашдаа ч та нартайгаа хамтдаа зүтгэнэ” гэсэн.  Мөн  Э.Бат-Үүл “Миний намыг ардчиллын эсрэг турхирч байгаа энэ хүнтэй тэмцэхийн тулд бие даан нэр дэвшихээс өөр арга алга. З.Энхболд хаана нэр дэвшинэ тэнд очиж тэмцэлдэх болно” гэжээ.  Миний нам, миний ардчилал хэмээн тунхаглаж байгаа хүмүүс хэзээ ч жинхэнэ бие даагч байж чадахгүй нь тодорхой. Тэд бие даагч нэрээр сонгогдож чадвал өөрийн нам, бүлэг фракцид үйлчлээд явах нь тодорхой.   Ийм жишээ ч парламентад бий.  Тэгэхээр сонгогчид маань намын угшилтай бие даагч, жинхэнэ бие даагчийг ялгаж, салгаж сонголтоо хийх цаг үе ирлээ.

 Эх сурвалж: www.polit.mn

Элоктрат байгууллагынхан өөрсдөө нэр дэвшихгүй гэж анхнаасаа мэдэгдсэн. Гүнбилиг гэдэг хүн цүнхээ үүрээд тэдэнтэй хамт зургаа авхуулсан байсан шиг санагдах юм
Баярцогт бүүр цаашаа шүү
зочин
Улсын баатар гуайн нэр шалдаа буутал унасан байхад , ялах нь юу л бол
Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөр

3 цаг 1 мин
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо д

3 цаг 1 мин
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөр

3 цаг 1 мин
"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

20 цаг 14 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

22 цаг 24 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

Өчигдөр 06 цаг 00 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

Уржигдар 09 цаг 48 мин
Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Монголд бол нийслэл Улаанбаатар, эсвэл аймаг орон нутагт хууль өөрөөр үйлчлэх боломж байхгүй.

Уржигдар 06 цаг 00 мин
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эсэх асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Тодруулбал,  УИХ-ы

Уржигдар 06 цаг 00 мин