“Та бидний эвсэл”-ээс сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүргүүллээ

2020-04-24
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

 Хуулийн дагуу дөрөвдүгээр сарын 25-аас өмнө аливаа нам, эвсэл сонгуульд оролцох эсэхээ СЕХ-нд албан ёсоор мэдүүлэх учиртай. Тэгвэл өнөөдөр /04.24/ өглөө 10.00 цагт  “Та бидний эвсэл” –ээс сонгууль оролцох хүсэлтээ хүргүүллээ. Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамьяан, МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн, доктор Л.Мөнхсайхан нар 2020 оны УИХ-ын сонгуульд эвсэл оролцоно гэдгээ мэдэгдэж, холбогдох баримт бичгээ СЕХ-ны удирдлагуудад гардуулав.

Түүнчлэн  МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг,  МУНН-ын дарга Б.Батболд,  МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга тэргүүтэй хүмүүс ирсэн байв.   

МАХН-ын дарга Н.Энхбаяр: Хуулийн дээгүүр алхагчдаас салах сонголтыг хийнэ

 -Бид өнөөдөр том алхам хийх гэж байна. МАН 2020 оны сонгуулиар хөл хорио тогтоож байгаад ард түмэнтэй уулзуулахгүй,  сонгуульд ялна гэж бодож байна. Харин ард түмэн өөр бодолтой байна. Бид хүчирхийлэгчдээс, 60 тэрбумчдаас, ЖДҮ-чдээс, оффшорчдоос, “Эрдэнэт”-ийг зарсан хүмүүсээс, Тавантолгой, Оюутолгойг худалдсан улс гээд хуулийг дээгүүр алхагчдаас салах сонголтыг энэ сонгуулиар хийнэ.  Бид эвсэлээ   "Та бидний эвсэл" гэж нэрлэсэн.  Иргэдтэй уулзаж явахад та нар бидний найдвар шүү гэж байсан. Тиймээс эвсэл ийм нэрээр 2020 оны сонгуульд оролцоно. Мөн  бид  нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөг хүн бүрийг орон сууцтай болгоно гэж амласан. Байгалийн баялгийг нь ард түмэнд авч өгнө гэж хэлсэн. Мөрийн хөтөлбөртөө энэ бүхнийг багтаасан. Монголчууд хэдий  болтол ядуу хэвээрээ байх юм. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын бодлого өөрчлөгдөнө. Хөшөө барихгүй ээ, өөрсдийгөө сурталчилсан үйл ажиллагаа явуулахгүй. Цэвэр үйлдвэрийн хөрөнгө оруулалт хийнэ. Ажлын байрыг бий болгоно. Зээлийн хүүг бууруулна.  Энэ бол хоёр, гурван намын мөрийн хөтөлбөр биш нийт ард түмний мөрийн хөтөлбөр юм.  Үүнийг хэрэгжүүлэхийн төлөө явна. Монголын байгалийн баялаг дээр хөндлөн суусан хүмүүс өөрсдөө хүн хөнөөчихөөд, байгалийн баялаг худалдчихаад, хууль бус тендер авчихаад, албан тушаал эрх мэдэл наймаалцчихаад сонгуульд оролцож болж байна.  Харин намайг хэлмэгдүүлж шүүхээр ялалчихаад шүүхийн ялтай гэдгээр сонгуульд оролцуулахгүй боодог хууль санаачилсан. Хүнийг бүх насаар нь сонгох сонгогдох эрхийг хааж болохгүй гэсэн дүгнэлтээ цэц баталгаажуулах ёстой.

Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъяан: Ирэх сарын 10-нд нэр дэвшигчид тодорно

  -Сонгуулийн ерөнхий хороонд эвслийг төлөөлж хүсэлтээ хүлээлгэж өглөө. Хуульд нам, эвслийн сонгуульд оролцох баримт бичгийн бүрдлийг шаарддаг. Нийт 78 хуудас материалыг хуулийн дагуу бүрэн хүлээлгэж өгсөн. Мөрийн хөтөлбөр болон бусад мэдээлэл бүхий материалууд хуульд нийцсэн. Бидний мөрийн хөтөлбөрт тусгасан олон зүйлийг өөрчлөхийг Үндэсний аудитын газар шаардсан. Бид ч тэдгээр заалтынхаа утгыг нь алдагдуулахгүйгээр өөрчилж өгсөн. Эвслийн гэрээ байгуулахаасаа өмнө намуудад нэр дэвшилтийн ажиллагаа явагдсан. Одоо тавдугаар сарын 10-ны өдөр нэр дэвшигч нар тодорхой болно гэлээ.

 

Эх сурвалж:www.polit.mn

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21