"Эрдэнэс Тавантолгой Майнинг"-ийг шалгаад "таалагдахгүй" бол татан буулгана

2020-04-24
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Уг нь энэ Засгийн газрын Тавантолгойн ордыг ашиглах бодлого тийм ч муугүй байв. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дор 2019 оны долдугаар сарын 9-нд 296 дугаар тогтоолыг гаргасан.

Тогтоолын дөрвөн зүйл заалтын гол агуулга нь “... “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэд, аж ахуйн нэгжүүдийн эзэмшиж байгаа хувьцааны хоёр дахь зах зээлийн арилжааг Хөрөнгийн бирж дээр үе шаттай эхлүүлэх”, “...Тавантолгой ордын лиценз эзэмшигчийн хувьцааг зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан гадаадын Хөрөнгийн бирж дээр арилжаалах”, “...Тавантолгойн ордын үнэ цэнэ, дэд бүтцийн холбогдох төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, улс орны нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөлөл зэргийг харгалзан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийн бодлогыг баталж, компанийн 2019 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах” тухай юм. Энэ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компани “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК байгуулагдсан.

Ингээд “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК 2019 оны наймдугаар сараас үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

Айлаар бол дөнгөж төвхнөж байтал наана нь уурхайчид эсэргүүцсээр хэд хонов. Цаана нь юу болсныг олон түмэн хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз. Шуудхан хэлэхэд улс төр л явж байв.

Тодруулж хэлбэл, уурхайчид жагсаж, эсвэл алхалт хийж эсэргүүцэл үзүүлж байхтай зэрэгцээд цахим сүлжээгээр “аймаар” мэдээлэл их явлаа.

Тэдгээрийг сийрүүлбэл “...Өнгөрсөн зуны наадмаар биднийг наргиж байх хооронд Тавантолгойг тасалж зарах тогтоол гаргажээ”, “...“Эрдэнэс Тавантолгой” ХК охин компаниар “Эрдэнэс Тавантолгой Майнинг” гэх ХХК-ийг байгуулж, гүйцэтгэх захирлаар нь өмнө нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Х.Наранхүүг томилжээ”, “...“Эрдэнэс Тавантолгой Майнинг” нь охин компани боловч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүтээгдэхүүн экспортлохоос өгсүүлээд бүх эрхийг шилжүүлэн авахаар заажээ”, “...“Эрдэнэс тавантолгой майнинг” ХХК-д Зүүн цанхийг шилжүүлсэн нь  Засгийн газар нь УИХ-ын бүрэн эрхэнд халдсан хэрэг”, “......Өнөөдрийн “Эрдэнэс тавантолгой”-н ажилчдын эсэргүүцлийн жагсаал ч үүнтэй хообоотой” гээд л үргэлжилнэ.

Ерөөс энэ бол технологи л доо.

Тавантолгойн ордод яг шунаж байгаа жинхэнэ эзэн этгээд хэзээ ч ил гардаггүй. Наанаа баахан “сэлэмчин” ажиллуулдаг.

Эзэн үр дүнд хүрч, уурхайчдын эсэргүүцэл, цахим дайралтаас Ерөнхий сайд У.Хүрэлсүх айчихав. Айхдаа уржигдрын Засгийн газрын ээлжит хуралдаан дээр “Бусад” асуудлын хүрээнд яриад “...“Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг татан буулгавал гарах үр дүнг нь тооцож ир” гэсэн үүргийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар нарт өгсөн гэсэн мэдээлэл байна. Засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой Майнинг" ХХК-д шалгалт оруулж, дүгнэлт гаргах юм байна. Тэгэхээр энэ компанийг татан буулгах эсэхийг Засгийн газрын шалгалт шийднэ гэсэн үг.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх уржигдар ч айснаа ил болгож байгаа юм биш.

Сар гаруйн өмнө нэгэн намын даргын зөвлөх ярьж эхлэхэд нь л айгаад УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазарыг дуудаж “...Энэ Засгийн газрын үед IPO хийх боломж бололцоо дэлхий нийтэд алга. Боломж, бололцоо алга. IPO хийхгүй, хойшлуулна” гэчихсэн байдаг.

Угаасаа өнөөдрийн дэлхийн байдал COVID19-т дарлуулаад юун манай Тавантолгойн IPO-тай манатай байна. Цагийн сайханд төлөвлөж байсанчлан 2020 оны эхний хагас жилд Хонгконгийн Хөрөнгийн бирж дээрээс хөрөнгө босгоно гэдэг лөөлөө болчихсон юм.

Харин “...Яадаг ч байсан зохион байгуулна” гээд байгаа 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульдаа “...Оноо алдчих вий” гэсэн МАН-ын даргын жижигхэн айдас Ерөнхий сайдаас гарч байгаа л хэрэг юм.

Сангийн сайд, УУХҮ-ийн сайд хоёртоо “...“Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг татан буулгавал гарах үр дүнг нь тооцож ир” гэснийх нь дагуу нөгөө хоёр нь шалгалт хийж, дүгнэлтээ гаргачихаад, бас энэ компанийг байгуулахад, одоо зарцуулагдаж байгаа хэдэн тэрбумын зарцуулалтын дүн гаргаад өрөөнд нь явж орно.

Уурхайчдаар илэрсэн эсэргүүцлийг “...Хүлээж авсан”, эсвэл PR-даад байгаагаар нь “...Нам дарсан” гэдгийнх нь төлөөсөнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өнгөрсөн онд олсон арвин их ашгаас баахан хорогдоод л өнгөрнө.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.24  Баасан № 80, 81 (6305, 6306)

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

9 цаг 42 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин