“Эрдэнэс Тавантолгой Майнинг”-ийг өнөөдөр татан буулгах уу

2020-04-22
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайчид лав долоо хоногийн турш эсэргүүцлийн алхалт хийж байна. Тэд “...”Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг татан буулга” гэсэн шаардлагыг тавьжээ.

Ингээд байгаагийн учраа Тавантолгойн ордын хамгийн их үржил шимтэй Зүүн Цанхийн амыг  БНХАУ-ын компанид найр тавин өгөх гэж байна.  Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төслийн талбайд үүсээд байгаа нөхцөл байдал нь Монгол Улсын хууль дүрмийн хэрэгжилт шударга бус тогтолцооноос болоод байна. Тэнд үйл ажиллагаа явуулдаг гаднын хөрөнгө оруулалттай компани нь Монгол Улсын олон хууль дүрмийг ноцтой зөрчиж хөдөлмөрлөх нөхцөлийг дордуулан, ажлын байрны дарамт шахалт үзүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хязгаарлан боомилж давуу эрх тогтоон бусармаг үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “ТиТиЖиВиСиӨү” ХХК-ны удирдлага монгол хүний үнэлэмжийг үгүй хийж байна. Үүний зэрэгцээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компани “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК мөн л хөдөлмөрийн маргаан үүсгэж монгол хүн нутагтаа ажиллах боломжгүй байдалд хүргэж байна. Тиймээс УИХ-ын 73 дугаар тогтоол, Засгийн газрын  296 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгох шаардалагатай гэж тэд тайлбарлаж байна.

Хэрүүлийн алим болоод байгаа “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг Засгийн газрын  2019 оны долдугаар сарын 9-ний өдрийн УИХ-ын 73, Засгийн газрын 296 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор байгуулсан.  Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компани хэлбэрээр ажиллах энэ компани Тавантолгой төслийг олон улсын зах зээлд гаргаж, хөрөнгө босгох ажлыг хариуцаж байгаа юм.

Тавантолгой ордын хэмжээнд ашиглалтын найман лиценз бий. Од нийтдээ 7.3 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй.  Үүнийг тэр чигээр нь олон улсын хөрөнгийн зах зээл дээр гаргаж болохгүй. Тийм учраас  нэг тэрбум орчмын нөөцтэй нэг ашиглалтын лиценз  дээр “Эрдэнэс Тавантолгой Майнинг” компани байгуулаад  хөрөнгө босгох ажлыг хийлгэж буй аж. УИХ, Засгийн газрын тогтоолын бодлого, зорилго нь энэ.

“Эрдэнэс Тавантолгой ХК-ийг 1.1 сая тонн орчим нүүрс экспортолж байхад охин компани нь болох “Эрдэнэс Тавантолгой Майнинг” 560 гаруй мянган тонн нүүрс гаргажээ. Мөн “Эрдэнэс Тавантолгой Майнинг” компани дээр “Чалко” компани нүүрсээ татаж байгаа юм байна.

“Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийн үйл ажиллагааны талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар одоогоос гурван сарын өмнө “...“Эрдэнэс Тавантолгой Майнинг” компанийн IPO гаргах бэлтгэл ажил үргэлжилж байгаа. Сонгуулийн хугацаатай нэлээд тулах төлөвтэй байна” гэж мэдэгдэж байв. Энэ . талаар Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдэгдлээ. IPO-ыг Хонгконгийн хөрөнгийн биржээр дамжуулан 2020 оны эхний хагас жилд багтаан гаргана гэж байв.

Гэвч ЕТГ-ын дарга асан З.Энхболд АН-ын даргын ахлах зөвлөх болсныхоо дараахнаас “...Биднийг коронавирус, карантин гэж байх хойгуур “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг хууль бусаар шилжүүлж, улмаар хувьчлахад бэлдэж байна. Энэ жил анх удаа хувьцаа эзэмшигчид ногдол ашиг авах гэж байна. Хэрвээ Д.Сумъяабазарын хувьчлах төлөвлөгөө цааш явах юм бол ахиж ногдол ашиг гэж байхгүй болно. Төмөр зам байгуулдаг мөнгө алга болно” гэж байв.

Уншигчид санаж байгаа бол энэ ярианаас нь хойш, удалгүй “Страто” компанийн талаар яригдаж эхэлсэн.

 “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК болоод тэр компанийн босгох IPO-г дээр дурдсан З.Энхболд, Д.Сумъяабазар гэдэг шиг хоёр талаас нь ярьсаар өнөөг хүрч байна.

Эхнийх нь, өндөр үнэлэгдэж байсан Тавантолгойн ордын хамаг “өрөм”-ийг  “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-д лицензээр эзэмшүүлж, цаашаа Хятад руу ганцхан тэрбум доллараар үнэлж IPO нэрээр худалдах гэж байна гэж буй. Нөгөө талаас, УИХ-ын 70, Засгийн газрын 296 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлж Тавантолгойн ордод IPO босгох зайлшгүй шаардлагатай. Тэгж байж өнөөдөр Тавантолгойн түүхий нүүрснээс ашиг олдог хувийн угаах үйлдвэрүүд, төмөр зам, өөр бусад шимэгчид үгүй болно. Харин тэдний оронд төрд нэмүү өртгийн татвар нь орж, хувьцаа эзэмшигч ард түмэн ашиг хувиа хүртэнэ. Нэг үгээр хэлэхэд IPO босгосноор гахай шиг ганцаараа иддэгүүд больж, оготно шиг олуулаа иддэг болно гэсэн үг.

Юутай ч Тавантолгойн ордыг ашиглах “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг дагуулж одоогоос найман сар гаруйн өмнө дан ганц IPO гаргах үүрэгтэй “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг байгуулаад үйл ажиллагааг нь жигдрүүлээд байв. Энэ компанийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар ажиллаж байсан Х.Наранхүү удирддаг.

Гэвч дээр дурдсан зөрчлүүд, тэр дундаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайчдын хэдэн өдрийн эсэргүүцлийн үр дүнд Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэхээр болсон тухай мэдээллийг бид авлаа. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг татан буулгах шийдвэрийг Засгийн газраас гаргаж магадгүй болжээ.

Хэрвээ ингэвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийнхөө шийдвэрийг өөрөө “татан буулгасан” явдал болно.

Нөгөөтэйгүүр эрх баригчдын энэ шийдвэр “сонгууль хүртэл гал намдаах” зорилготой байж мэднэ. Учир нь 2020 оны сонгуульд тэд ялна гээд итгэчихсэн байгаа. Тэгж ялчихаад “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-иа сэргээн байгуулж, IPO-гоо ч гаргана гэж төлөвлөсөн байж мэдэх юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.22  ЛХАГВА № 78 (6303)

 

Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөр

3 цаг 2 мин
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо д

3 цаг 2 мин
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөр

3 цаг 2 мин
"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

20 цаг 14 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

22 цаг 25 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

Өчигдөр 06 цаг 00 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

Уржигдар 09 цаг 48 мин
Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Монголд бол нийслэл Улаанбаатар, эсвэл аймаг орон нутагт хууль өөрөөр үйлчлэх боломж байхгүй.

Уржигдар 06 цаг 00 мин
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эсэх асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Тодруулбал,  УИХ-ы

Уржигдар 06 цаг 00 мин