Германы шүүхэд дуудагдсан генерал, консул хоёр хэн бэ

2020-04-21
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Манайхан баллана. Дэлхийг дэлдийлгэнэ шүү дээ. Өнгөрсөн жилийн өдийд шахам Германы хил дээр манай хоёр дипломат ажилтан 70 кг хар тамхитай баригдаж дэлхийн сенсацийг тарьж байлаа.

Тэд бол Туркийн Истанбул дахь Монголын ЭСЯ-ны Ерөнхий кон­сулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр хоёр байсан юм.

Монголын дипломатууд албаны автомашинаар 70 кг хар тамхи тээвэрлээд Чехээр дамжаад Германд ирсэнээ хожим нь хүлээсэн байдаг.

Уг хэргийн эргэн тойронд бүр ч хэцүү зүйл өрнөж эхэлсэн талаар жиг жуг мэдээлэл яригдаад удлаа.

Германы Дрездений тойргийн шүүх манай дипломатуудын асуудлыг нэг тийш болгохоор шалгалт хийх явцад тэдний мөрдөн байцаагч, шүүгч, прокуроруудыг ухаан алдуулам баримт, нотолгоо шинээр гарч ирсээр байгаа аж.

Гурван сарын өмнө 2020 оны нэгдүгээр сарын 16-нд Германы “TAG24” мэдээллийн сайтад “Б.Баттүшиг шүүхэд Монголын тусгай албаны даалгавар биелүүлж явсан гэж мэдүүлсэн. Энэ үгийг батлах гэрч болох Германы Эрүүгийн цагдаагийн ажилтан байсан, одоо Чехийн Прага дахь Германы ЭСЯ-нд Цагдаагийн атташегээр ажилладаг Уве.Г гэх офицер Чехээс ирлээ” гэж мэдээлсэн.

Үүнээс гадна Дрездений шүүхийн ажил­лагаанд оролцогч мөр­дөгч, прокурорууд Б.Бат­түшигийн гар утасны мэ­дээл­лийг бүрэн авч чадсан гэх мэдээлэл бас бий.

Ер нь бол Б.Бат­түшигийг тойрсон асуудал дээр хар тамхины наймааны цаад эзэн нь Монголын төр болчих гээд байгаа аюул дохиолоод байгааг эх сурвалжууд хөндсөөр байгаа юм.

Тэгвэл Туркийн ерөнхий прокурор манай улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт нэгэн захидлыг илгээсэн байна. Туркийн ерөнхий прокурор тус улс дахь манай Ерөнхий консул Б.Энхмөнх, техникийн ажилтан Б.Алтансүх нараас байцаалт авах хүсэлтэй байгаагаа уг захидлаар илэрхийлжээ.

 Туркийн Прокурорын газраас Ерөнхий консул Б.Энхмөнх, ажилтан Б.Алтансүх нарт Эрүүгийн хэрэг нээсэн гэнэ. Хамгийн гол нь тэднийг Туркийн хар тамхины бүлэглэлд элсэж, хар тамхи тээвэрлэж, худалдсан гэх хэрэгт хэмээн буруутгаж буй бололтой.

Туркийн TimeTurk мэдээллийн сайтад “Гэмт бүлгийнхэн хар тамхи тээвэрлэхдээ Монгол Улсын Ерөнхий консулын газрын эзэмшлийн автомашиныг ашигладаг байсан. Хар тамхи хүргэх ажлыг Монгол Улсын дипломат паспорттой Б.Энхмөнх, Б.Алтансүх нар гүйцэтгэж байсан” гэжээ.

Энд нэр дурдагдаад байгаа дэд консул Б.Энхмөнх нь ТЕГ-ын дарга асан, бригадын генерал Б.Билэгтийн хүү юм байна. Б.Энхмөнх Туркэд сургууль төгсчээ.

Нөгөөтэйгүүр Германы Дрезденийн тойргийн шүүх дээр шалгагдаж буй 70 кг хар тамхины хэрэг, Туркийн ерөнхий прокурорын захидлаар ил болсон генерал Б.Билэгтийн хүүгийн асуудал зэрэг нь хоорондоо холбоотой бололтой. Өөрөөр хэлбэл, дээрх улсууд хар тамхины эсрэг дайнд хамтран ажиллаж манай дипломатуудыг өргөн хүрээтэй шалгах дээрээ тулаад байж магадгүй.

Яагаад гэвэл саяхан Германы нэгэн мэдээллийн сайтад Монголын дипломатуудын хар тамхины хэргийн талаар мэдээлэхдээ “Дрезденийн тойргийн шүүх Монгол Улсаас Ерөнхий консулыг бас нэг генералын хамт дуудахаар болсон” талаар мэдээлсэн байна.

Хэн гээч ерөнхий консул, генерал хоёр вэ гэдэг нь тодорхойгүй ч Герман, Турк хоёрын хамтарсан дайны “дайсан”, эсвэл Б.Баттүшигийн гол гэрч нь дээрх албан тушаалтнууд болж таарна.

Юутай ч Германы шүүхэд Монголоос томоохон албан тушаал хашиж байсан хүмүүс дуудагдлаа. Манайд Турк болон Герман дахь дипломат албатай холбоотой, басхүү хар тамхины хэрэгт ч нэр холбогдсон генерал, консулууд хэд хэд бий. Чухам хэн гэдэг хоёр хүн бэ гэдэг удахгүй тодорхой болох биз ээ. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.21  МЯГМАР № 77 (6302)

 

Ерөнхиы консуль мэдээж ерөнхийлөгчийн ивээлд байгаа Э Мөнх-Очир. генерал жудо бөхийн холбооны ерөнхийлөгч гэдэг нь хэн юм болдоо
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

9 цаг 37 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин