Баярлуулан гомдоодог Засгийн газар байж болохгүй

2020-04-17
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед  Монгол Улсын Засгийн газар холбогдох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа.   Гэхдээ Засгийн газар, УОК, ЭМЯ, Сангийн яам гээд холбогдох байгууллагууд онцгой нөхцөлд “нэг цонх”-оор ажиллаж чадахгүй байна.  Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдэл хийдэг, түүний маргааш дахин нэг сайд нь гараад өөр зүйл ярьдаг.  Холбогдох газар хэлтэс дээр очихоор зарим асуудал бүүр юу ч биш болж байна.  Улс төрийн хэллэгээр бол Засгийн газрын поп мэдэгдлүүд хэтэрлээ. Үүнээс болж иргэд нийгмийн асуудлаа шийдэж чадахгүй, хүлээлт үүсгэж, асуултын тэмдэгтэйгээр, төрийн байгууллага, банкны хаалга татах болов.     Гэсэн ч тэндээс хүссэн хариултаа авч чадахгүй байна.  Хамгийн энгийн жишээ гэхэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх  өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд эдийн засгийн хүрээнд авах арга хэмжээнүүдээ зарлаж мэдэгдэл хийсэн.   НДШ-ийг чөлөөлөх, хувийн хэвшлийн ажилчдад сар бүр 200 мянган төгрөг олгох, ноолуурын үнийг 100 мянган төгрөгт барих гээд их л сүржин мэдэгдсэн.  Үүний дараа түүний хувь улстөрчийн рейтенг ч өссөн байх.  Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн чихэр шиг үгс хэрэгжихгүй байсаар хайлж дууслаа. Өнөөдөр дөрөвдүгээр сарын 17. Ерөнхий  сайдын мэдэгдлээс хойш нэг сар орчмын хугацаа өнгөрөөд байна. Зүй нь бол аливаа улсын гүйцэтгэх засаглалын тэргүүн бүх зүйл тодорхой болсны дараа ард түмэндээ хандаж мэдэгдэл хийх ёстой. Гэтэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх тооцоо судалгаагүй,  хөрөнгийн эх үүсвэргүй, парламентаасаа ч зөвшөөрөл авалгүйгээр гэнэт нэг өдөр гарч ирээд л поп мэдэгдлээ хийчихсэн байдаг.  Ерөнхий сайдын мэдэгдлийн араас парламент хуулиа баталж, төрийн байгууллагууд одоо дүрэм журам батлахаар ажиллаж байх жишээтэй.  Ийнхүү “Ковид-19” дэлхий нийтэд тархсан онцгой нөхцөл Монгол Улсын Засгийн газрын өнөөдөр, маргааш хэрхэн өрнөж байгааг “Timeline” булангаараа онцолж байна.

  Өнөөдөр Маргааш
1 2020 оны гуравдугаар сарын 18. 
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар,  Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар мэдээлэл хийж, иргэдийн хэрэглээний зээлийг 90 хоногоор царцаах шийдвэрийг танилцуулсан.  Иргэд ч Засгийн газар шийдчихэж байгаа юм чинь гээд итгэсэн, баярласан. 
2020 оны гуравдугаар сарын 27. 
Банкууд Засгийн газрын шийдвэрийг хүлээж аваагүй. Ерөнхий сайд У.Хүрэлсүх банкууд зээл төлөлтийг хойшлуулахгүй бол Засгийн газраас таагүй арга хэмжээ авна гэж сүрдүүлсэн.  Түүнээс хойш арилжааны банкууд иргэдэд “өндөр босго”-тойгоор энэ үйлчилгээг дуртай дургүй үзүүлж байна. 
2 2020 оны гуравдугаар сарын 27.  
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраас авч хэрэгжүүлэх эдийн засгийн багц арга хэмжээг танилцуулав. Гүйцэтгэх засаглалын тэргүүн хамгийн нэгдүгээрт, дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл ААН-үүдийн нийгмийн даатгалын шимтгэл хүн, амын орлогийн албан татварыг  тэглэж байна гэв. Тэрээр бүх аж ахуй нэгж, иргэд хамрагдах мэт мэдэгдэл хийсэн. 
2020 оны дөрөвдүгээр сарын 01. 
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар НДШ-ийг чөлөөлөх асуудлаар мэдээлэл хийж, төсвөөс цалин авдаг төрийн албан хаагчид хамаарахгүй, төрийн өмчит аж ахуйн нэгж, тендерээр ажил гүйцэтгэж байгаа компанийн ажилтнуудад НДШ, ХАОАТ-ын чөлөөлөлтөд хамаарахгүй гэв.  Гэвч өнөөдрийг хүртэл энэ хөнгөлөлтөд хэн хамрагдах, хамрагдахгүй вэ гэдэг нь ч тодорхойгүй байгаа юм.   
3 2020 оны гуравдугаар сарын 27. 
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажлын байраа хадгалж буй хувийн аж ахуй нэгжийн ажилтнуудад гурван сарын хугацаанд сар бүр 200 мянган төгрөг олгоно гэв.  Хувийн хэвшлийнхэн бүгд авах нь гэж нийгэмд ойлгогдсон. 
2020 оны дөрөвдүгээр сарын 1. 
Гэвч Сангийн сайд  Ч.Хүрэлбаатар төрийн байгууллагын шийдвэрээр үйл ажиллагааг нь зогсоосон ч ажлын байраа хадгалж байгаа байгууллагын ажилтнуудад  энэ шийдвэр хамаарна гэлээ.  Нийгмийн нэлээдгүй хувийг энэ хөнгөлөлтөөс хасав.  
4 2020 оны гуравдугаар сарын 27.  
Ерөнхий сайд У.Хүрэлсүх  малчдыг дэмжих зорилгоор, ноолуур худалдан авах аж ахуйн нэгжүүдэд 300 тэрбум төгрөгийн нэн хөнгөлөлттэй зээл олгоно. Ингэхдээ ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс багасгахгүй байх чиглэлийг баримтална гэв. 
2020 оны дөрөвдүгээр сарын 3. 
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэл хийж, ноолуур хуралдан авах ААН-үүдтэй гэрээ хийж,  Хөгжлийн банкаар дамжуулан зээл олгох болсон гэв.  Энэ ажил цэгцрээгүй байна гэдэг нь сайдын ярианаас ойлгогдов.  Өнөөдөр дөрөвдүгээр сарын 17-ны өдөр ноолуурын үнэ дунджаар 60 мянган төгрөг байна.  
5 2020 оны гуравдугаар сарын 27. 
Ерөнхий сайд У.Хүрэлсүх шатахууны үнийг дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн литр тутамд 300-400 төгрөгөөр хямдруулах чиглэлээр АМГТГ болон холбогдох яаманд арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг үүрэг болгосон. 
2020 оны гуравдугаар сарын 19.  
Тэгвэл Ерөнхий сайдын энэ мэдэгдлээс ердөө хэдхэн хоногийн өмнө Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдээлэл хийсэн. Дэлхийн зах зээлд шатахууны үнэ тасралтгүй унаж байгаа учраас дөрөвдүгээр сараас буурна гэж байв.  Харин энэ бууралтыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ мэтээр мэдэгдсэн ээлжил поп амлалт байлаа. 
6 2020 оны дөрөвдүгээр сарын 12.   
Улсын Онцгой комиссын  шуурхай штабаас Засгийн газраас ирэх даваа гаригаас автомашины дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлалт хийх үүрэг чиглэл өгсөн хэмээн мэдээлэв. 
2020 оны дөрөвдүгээр сарын 12.   
Ердөө хоёр цагийн дараа Засгийн газрын газраас тэгш, сондгой дугаараар явуулах шийдвэр гараагүй хэмээн мэдээлэв. Энэ хооронд иргэд цахим сүлжээнд нэлээд эсэргүүцсэн байдаг. 
7 2020 оны дөрөвдүгээр сарын 14.  
Ерөнхий сайд У.Хүрэлсүх сургууль цэцэрлэгийн хөл хориог ирэх есдүгээр сарын 1-нийг хүртэл сунгах чиглэл өгөв. Улмаар дөрөвдүгээр сарын 14-нд Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу УОК хуралдаж, бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нийг хүртэл зогсоох шийдвэр гаргасан билээ. 
2020 оны  дөрөвдүгээр сарын 15. 
Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг хаахаар шийдсэн ч яг маргааш нь Ерөнхий сайд дахин чиглэл өгч фитнесс, саун, амралтын газрыг нээхээр болов.   Нэг өдөр нь хориглож, маргааш нь нэг хэсгийг нь нээсэн мөн л ойлгомжгүй шийдвэр. Мөн Ерөнхий сайдын энэхүү шийдвэрийг нь дагаж, дахин дүрэм, журам батлахаар яригдаж эхлээд байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.17  БААСАН № 75 (6300)

 

 

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулга

4 цаг 42 мин
Н.Энхбаяр: Зөв лоббизм хийхийн тулд тогтолцоогоо өөрчлөх ёстой

“Рояал” олон улсын их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилд магистрантаар суралцаж буй оюутнуудад зо

4 цаг 42 мин
Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

Бүгд найрамдах Казахстан Улс 1991 оны арванхоёрдугаар сарын 16-нд ЗХУ-аас хамгийн сүүлд салж тусгаар

4 цаг 42 мин
Л.Энх-Амгалан: Гурван сар үргэлжилсэн цалингийн асуудлыг шийдлээ

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлги

Өчигдөр 06 цаг 00 мин
Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ

Хатан Туулаа хамгаалахаар төв талбай дээр сар гаруй тэмцсэн иргэдийн тэмцэл эхнээсээ үр дүнд хүрч Засгийн газрын өчигд

Өчигдөр 06 цаг 00 мин
АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

Уржигдар 15 цаг 44 мин
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

Уржигдар 14 цаг 13 мин
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

Уржигдар 13 цаг 08 мин
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙГ ЗОГСООЛОО

ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙГ ЗОГСООЛОО

Уржигдар 12 цаг 58 мин
М.Р.Каримсаков: Манай зах зээлд төмс дутагдалтай байгаа

М.Р.Каримсаков: Манай зах зээлд төмс дутагдалтай байгаа

Уржигдар 12 цаг 58 мин