Иргэдийн зээлийг шийдэхдээ хүндрэл учруулахгүй байхыг анхааруулав

2020-04-16
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

 

Өргөдлийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар  Монголбанкнаас гаргасан хэрэглээний болон ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах шийдвэр банкуудад хэрэгжихгүй байгаа асуудлыг хэлэлцлээ. Иргэд ирүүлсэн өргөдөлдөө Монголбанкнаас гаргасан хэрэглээний болон ипотекийн зээлийн эргэн төлөлтийг  хойшлуулах шийдвэрарилжааны банк дээр очиж уулзахад банкны зүгээс гэрээнд өөрчлөлт оруулна, хүүгээ төлнө, эсвэл бидэнд шийдвэр ирээгүй гэх мэт тодорхойгүй, ойлгомжгүй зүйл ярьж, хүндрэл учруулж байгаа талаар тусгасан байна.

Байнгын хорооны дарга М.Оюунчимэг зээлийн төлөлтийг хойшлуулах, хэрэглээний зээлийн хүүг тодорхой хугацаагаар тэглэх, чөлөөлөх, хойшлуулах,  асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн өргөдлийг иргэд ирүүлж буй тул Монголбанкны мэдээллийг сонсох нь зүйтэй гэж үзжээ.   Хуралдаанд Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг оролцлоо. 

 УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: -Иргэд амьжиргааны түвшин муудаж, зээлийн эргэн төлөлтөө хийж чадахгүй боллоо гэдгийг иргэд өргөдөлдөө тов тодорхой бичсэн байна, Яагаад иргэдийн хүсэлтийг шийдвэрлэхэд зөрчил үүсээд байна вэ?.

Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин:-Өнөөдрийн байдлаар ипотекийн зээлтэй 97 мянган зээлдэгч байгаа. Зээлийн төлөлт хойшлуулах хүсэлтээ иргэд ирэх тавдугаар сарын 01-нээс өмнө гаргана. Банкууд иргэдээс ямар нэг нотолгоо, баримт шаардахгүйгээр зээлийн төлөлт хойшлуулах хүсэлтийг нь хүлээж аваад шийдвэрлэнэ. Хэрэв  чирэгдэл  учруулж байгаа бол Монголбанкнаас арга хэмжээ авна.

УИХ-ын гишүүн А.Сүхбат: -Төр засаг шийдвэрээ гаргадаг ч хэрэгжилт хангалтгүй байгаа талаар иргэд хэлж байна. Арилжааны банкууд шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байхын тулд нэгдсэн мэдээлэлгүй, тийм шийдвэр гараагүй гэх зэргээр мэдэн будилахгүй, хариуцлагатай хандах ёстой.  

Байнгын хорооны дарга М.Оюунчимэг: - Монголбанкны мэдээллийг сонссон нь төр засгаас гаргасан шийдвэрийн талаар иргэд, байгууллагууд нэгдсэн ойлголтгүй байгаа учир мэдээллийг цэгцтэй, тодорхой болгохыг зорьсон. Хэлэлцүүлгийн үеэр гишүүдээс гаргасан саналыг үндэслэн Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Монголбанкинд үүрэг, чиглэл өгч байна гэлээ.

Тухайлбал, хэрэглээний болон ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулахтай холбоотойгоор Монголбанк нэгдсэн  байдлаар дагаж мөрдөх журмыг гарган арилжааны банкуудаар мөрдүүлэх, хэрэглээний зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах хугацаанд тооцох хүүгийн төлбөрийг иргэдэд хэт дарамт учруулахгүй байхаар аргачлалыг боловсруулж тус журамд тусгах, ипотекийн зээлтэй иргэд арилжааны банкуудад зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах хүсэлт гаргавал банкуудад хэт ачаалал үүсгэхгүй, иргэдэд хүндрэлгүй байхаар оновчтой зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд хууль, эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах саналыг УИХ-д ирүүлэх зэргээр ажиллахыг чиглэл болгожээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.16  ПҮРЭВ  № 74 (6299)

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

9 цаг 37 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин