Д.Одбаяр ба Ж.Бямбадорж

2020-04-14
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

 

ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаяр цэцийн дарга байхдаа онгоцны үйлчлэгч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр БНСУ-ын улсын хуулийн байгууллагад шалгагдаж байв.   Хүний эрхийг тэргүүн зэрэгт тавьдаг тус улсаас Д.Одбаярт долоон сая вонын торгууль ногдуулсан билээ.  Мөн “Korean Air” компанид ажилладаг монгол ажилтнуудыг айлган сүрдүүлсэн гэх хэргийг нь шалгаж, нөгөө талаас гомдлоо татсан учраас хэргийг хаасан байдаг.   Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-ын хуулийн байгууллагын өмнө хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээв.  Харин тэр Монголын ард түмэн, төр засаг, хуулийн байгууллагын өмнө хариуцлага хүлээгээгүй, уучлалт ч гуйгаагүй.   БНСУ-ын хуулийн байгууллагад ярьж байсан зүйл нь Монголдоо ирсний дараа эрс өөрчлөгдөв.  “Намайг хэлмэгдүүлсэн” мэтээр хэвлэл мэдээлэлд ярилцлага өгч, баатар мэт аашилсан. Улмаар Үндсэн хуулийн цэцийн даргаасаа чөлөөлөгдсөн ч Цэцийн гишүүн хэвээр үлдсэн юм.  Уг нь бол онгоцны үйлчлэгч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн Цэцийн дарга Д.Одбаярт Үндсэн хуулийн эрх зүй, хүний эрхийг хамгаалагч байгууллагад үлдэх ёс зүй байхгүй.  Нөгөө талаар Д.Одбаярыг хамгаалж үлдээснээр Үндсэн хуулийн цэцийн нэр хүнд улам л шороотой хутгалдсан байдаг юм.

Тэгвэл үүнтэй үйлдлээрээ биш ч үйл явцаараа адил төстэй байж болох дахин нэг даргын асуудал нийгэмд өрнөж байна. ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж “Зөв амьдрах ухаан” төвийн тэргүүн Г.Загдаа нарын утсаар ярьсан бичлэг ил болов. Тус бичлэгт Ж.Бямбадорж “Би өдөр бүр нэг хүнтэй ажиллах боломж байхгүй. Зарим үед гөлөгнүүдтэй гөлөг шиг ярьж байж ялдаг шүү дээ. Чи юу эс андах вэ” гэжээ.  Жирийн нэг байгууллага биш Монгол Улсын иргэн бүрийн эрхийг хангаж, олон улсад төлөөлдөг байгууллагын дарга нь иргэдээ “гөлөг” хэмээн нэрлэж байгааг сонсох гунигтай байв.  Үүнээс  шалтгаалан ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржид хариуцлага хүлээлгэх асуудал төр засгийн хэмжээнд биш гэхэд нийгэмд яригдаж эхэлсэн нь үнэн.  Гэтэл өчигдөр  Ж.Бямбадорж энэ талаараа тайлбар өгсөн.  Ингэхдээ “Гөлөг гэж ярьсан хэсэг бий. Хүн гөлөгтэй хамгийн энхрий харьцдаг шүү дээ. Би Г.Загдаад “Бусадтай хүнлэг харилц” гэж хэлээд болохгүй байхаар нь “Зөөлөн харилц, хүн гөлгийг өхөөрддөг шүү дээ гэсэн” тайлбар хэлж байна.   Ж.Бямбадорж дарга Д.Одбаярын нэгэн адил арьсаа хамгаалаад эхэлсэн. Муугаар бодоход ХЭҮК-ын даргын ажлаа өгдөг юм аа гэхэд  ХЭҮК-ын гишүүнээр үлдэнэ л гэж зүтгэх байх даа, өмнөх жишгээр бол...

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.14  МЯГМАР  № 72 (6297)

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

8 цаг 47 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин