Ипотекийн зээл хойшлуулах хугацааг зургаан сар болгов 

2020-04-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

УИХ-ын дарга Г.Занданшатар холбогдох албаны хүмүүсийн хамтаар УИХ-ын гаргасан шийдвэрүүдийг танилцуулав.

УИХ-аар Цар тахлын эсрэг хууль батлахаар ажиллаж байна. Энэ хуульд амны хаалт заавал зүүх гэх мэт заалтыг тусгасан. Эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээний тухай багц хуулийг гурван хоногийн дотор хэлэлцэн баталсан.

Шатахууны үнийг тогтвортой байлгах бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх чиглэлд ажиллаж байна. Дөрөвдүгээр сарын 15-наас шатахууны үнийг 300 төгрөгөөр хямдруулж байгаа. Банкны өөрийн хөрөнгийн 500 хүртэл сая төгрөгийн зээлийн хүүд гурван сарын хугацаанд тодорхой хөнгөлөлт үзүүлэх чиглэлийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.  Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийг ирэх долоо хоногоос хэлэлцэж эхэлнэ. 

Ипотекийн зээлийг дэмжих чиглэлээр эмч, эмнэлгийн ажилтан, цагдаагийн ажилтнуудыг тусгай нөхцлөөр энэ төрлийн зээлд хамруулна. Энэ оны 2, 3 дугаар сарын орлого нь өмнөх оны мөн үеийнхээс 50 хувиар буурсан ч ажилтнаа цомхотгол хийлгүй авч үлдсэн ААН-үүдийн ажилтнуудад 200 мянган төгрөг олгоно. Хувийн хэвшлийн бүх ААН-үүдийн болон ажилтнуудын НДШ-ийг зургаан сараар тэглэнэ.  Ипотекийн зээлийн хүүгийн төлөлтийг гурван сараар хойшлуулсан байсныг дахин гурван сараар сунгах шийдвэр гаргасан. Дэлхий олон оронд эрсдлээс сэргийлэх зорилгоор өршөөл үзүүлэх асуудал яригдаж байгаа. Хөнгөн ялтай хоригдлуудад өршөөл үзүүлэх асуудлыг судалж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч ч энэ асуудлыг судалж үзэхийг чиглэл болгосон.

Цахим шилжилтийг харилцаа холбооны салбарын оператор компаниудтай хамтран хэрэгжүүлнэ. Төрийн олон үйлчилгээг автоматжуулах, цахимд шилжүүлэхийг үүрэг болгосон. Боловсролын салбарт жишээ нь оюутнуудад зориулсан, үнэ төлбөргүй портал нээх, теле хичээл үзэхэд нь датаг үнэгүй болгох гэх мэт олон ажлыг энэ салбарынхан хийж байна. Эрсдэлтэй бүс нутгийг тогтоох, хүргэлтийн үйлчилгээ, цахим худалдааг эхлүүлэх ажлууд хийнэ.     

Харилцах дансны хүүг бууруулна, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмнэ.   

Алт хөтөлбөрийг Монгол банктай хамтран үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Ингэснээр валютын орлого олно.   

Эх сурвалж: www.polit.mn

Хөх чоно
Шинэ улстөрийн хүчин, шинэ тэр тусмаа үнэхээр боловсролтой залуу үеэсээ бид одоо цэрвээд, айгаад болгоомжлоод байхын хэрэг огт байхгүй. Тэдний сэтгэхүй дэлхийн хурдтай таарч байгаа. Харин ахимаг насны бид л хэт хуучинсаг үзэл гаргаад, залуу шинэ үеээ дараад боломж олгохгүй, хуучин ялзарсан 2 улс төрийн нам, улс төрчидтэйгээ зууралдаад байна. Энэ залуу дунд үе чинь өөрсдөө ирээдүй хойчдоо амьдрах, бас үр хүүхдийнхээ ирээдүйг бодоод улсаа хорлох юм огтхон ч хийхгүй гэдэгт би улам итгэлтэй болж байна. Одоо бол МАН АН-ийн ихэнхээс шахаад идээ бээр л гоожихоос шүүс ч гарахгүй нь ойлгомжтой
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

8 цаг 47 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин