Сүүлчийн чуулганы нээлтийн сюрпризүүд

2020-04-07
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Энэ парламентын бүрэн эрхийн хугацаан дахь хамгийн сүүлчийн чуулган өчигдөр нээлтээ хийлээ.  Хаврын ээлжит чуулган коронавирусын халдварын эрсдэлтэй үед цахимаар нээгдэж  буйгаараа онцлог байлаа. Гишүүд  хоёр метрийн зайтай сууж, 10-аас дээш хүн нэг танхимд суухыг хоригложээ.  Чуулганы нээлтэд  Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, зарим улсын Элчин сайд нар оролцсон юм.  2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд бүрэлдсэн парламентын сүүлчийн чуулганы нээлтийн сюрпризээс танд дуулгая.

УИХ-ын чуулган өчигдөр 12.00 цагт хөшгөө нээсэн.  УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганыг нээж хэлсэн үгэндээ энэ парламентын ололт, амжилтуудаас нэлээд  онцоллоо. Тухайлбал, Үндсэн хуулийн өөрчлөлтийг 19 жилийн дараа хийж чадсан.  “Ажил хийвэл дуустал давс хийвэл уустал” гэдэг шиг одоо Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангах эрхзүйн орчинг бүрдүүлж ажиллахаа илэрхийллээ.  Түүнчлэн чуулганы индэр дээрээс агаарын бохирдлыг бууруулсан багийнханд баяр хүргэсэн. Парламентын спикер “Сэтгэлд гал байвал зууханд гал олддог” гэдэг. Сэтгэл зориг гаргасан эрс шийдэмгий шийдлүүд амжилттай хэрэгжиж байгаагийн нэг жишээ нь утаагүй түлш юм. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, гамшгийн хэмжээнд хүрээд байсан хорт утааг бууруулсан ажлыг хаврын урь орсон өнөөдөр дүгнэж, сайн ажиллалаа гэж хэлж болохоор боллоо. Утаа бууруулах чиглэлээр Засгийн газрын гаргасан шийдвэрийг үр дүнтэй хэрэгжүүлсэн Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл, “Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатараар ахлуулсан хамт олонд баяр хүргэе. Дараа жил утааг дахин бууруулахыг үүрэг болгож байна” гэсэн юм. 

Түүнчлэн  эдийн засгийг дэмжих, тэлэх, хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах, малчдын орлогыг бууруулахгүй байх, банкны салбарын реформ, зээл, зээлийн хүүгийн төлөлтийг тодорхой хугацаагаар зогсоох, хөнгөлөх чиглэлээр УИХ-ын зарим гишүүн идэвхтэй ажилласныг хэлсэн юм.  УИХ-ын дарга Г.Занданшатарын үгэнд гишүүд алга ташин,  сүүлчийн чуулганы нээлтийн арга хэмжээ баярын хурал шиг л боллоо. 

Мөн хаврын чуулганы нээлтэд  Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн.  Ерөнхийлөгчийн хэлсэн үгнээс эшлэн хүргэвэл “...Хүн төрөлхтөн аюулт халдварт өвчин, цар тахалтай нүүр туллаа. Улсын төсөвтөө яаралтай тодотгол хийж, тэвчиж болох бүх зардлыг танах, ажлын байрыг хадгалах хэрэгтэй. Улс төрийн сонгуулийг хойшлуулах зайлшгүй шаардлага үүссэн гэж үзэж байна. Халдварт өвчин гарсан энэ үед олон иргэн цуглуулж, улс төрийн сонгууль явуулах боломж байхгүй гэж харж байна  Улс төрийн эрх ашгаа дээгүүрт тавих нь эх орноосоо урвасантай адил. Хямралын эсрэг тусгай сан бүрдүүл. Компаниуд ашиг олохгүй байгаа энэ цагт НӨАТ-ыг царцаах хэрэгтэй. Ажлын байраа хадгалахад чиглэсэн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Иргэд, ялангуяа хүүхдийн орчин нөхцлийг тооцож, эмийн хангамжийг нэмэгдүүлэх шийдвэр гарга. Бүхний түрүүнд иргэдээ тавьж ажиллахыг уриалж байна. Эдгээр асуудлыг ҮАБЗ-өөрр хэлэлцэж, эрдэмтдийн баг байгуулах, хямралын үеийн төрийн нэгдмэл удирдлагыг байгуулж ажиллахаас өөр гарц харагдахгүй байна. Мөн УИХ-ын гишүүн Б.Батзориг гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтэй өгсөн.  Түүнтэй адил энэ  сууж байгаа зарим гишүүн сайн дураараа огцорч, шударга ёсыг өөрсдөөсөө эхлүүлж, ард түмэндээ үлгэр дуурайлал болохыг санууллаа.

Ийнхүү хаврын ээлжит чуулганд Ерөнхийлөгч Х.Баттулга,  УИХ-ын дарга Г.Занданшатар нар үг хэлж, УИХ-ын гишүүн,  Монгол Улсын гавьяат жүжигчин  С.Жавхлангийн дуулсан “Төрийн дуулал” эгшиглэснээр өндөрлөсөн.

Энэ чуулганы хугацаанд хэлэлцэх асуудлууд ээлж дарааллаа хүлээж байна. Нэн тэргүүнд Засгийн газраас авч буй эдийн засгийн багц арга хэмжээнд зориулах 5.1 тэрбумын хөрөнгө эх үүсвэрийг батлах эрх зүйн орчинг бүрдүүлнэ.  Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэрэгжилтийг хангах хуулийн төслүүдийг батална.  Түүнчлэн парламент дахин нэг гишүүнээ чөлөөлөх асуудлыг шийдэх юм.  Учир нь УИХ-ын гишүүн Б.Батзориг өнгөрсөн долоо хоногт бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн.  Түүнийг сайдаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, ЖДҮХС-ийн мөнгийг хууль бусаар зарцуулсан гэх хэрэгт буруутган шалгагдаж буй  юм. Тэрээр чөлөөлөгдвөл парламент 73 гишүүнтэйгээр бүрэн эрхийнхээ  хугацааг дуусгах нөхцөл байдал үүснэ. 

Түүнчлэн 2020 оны УИХ-ын сонгууль хойшилж магадгүй байна. Ерөнхийлөгч чуулганы нээлт дээр ч сонгуулийг хойшлуулах саналаа хэллээ.  Харин МАН-ын дарга  У.Хүрэлсүх “Сонгууль хойшлох шалтгаан байхгүй” хэмээн мэдэгдээд байгаа.    Гэхдээ коронавирусын нөхцөл байдал хүндэрвэл яалт ч үгүй олон улсын жишгийг дагаж сонгууль хойшлогдох байх.   Энэ онд улс төрийн сонгууль явагдах 60 гаруй улс байна.  Үүнээс одоогийн байдлаар есөн орон оны эхний хагаст болох сонгуулийн үйл ажиллагаагаа хойшлуулаад байгаа билээ.  Тэгэхээр 2020 оны УИХ-ын сонгуулийг хойшлуулах эсэх асуудал ч  отгон чуулганы  гол сэдэв байх нь ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.7  МЯГМАР  № 67 (6292)

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

8 цаг 46 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин