О.Буяннэмэх: Малчин өрхийн хүүхдэд бага боловсролыг гэр сургалтаар эзэмшүүлж  болно  

2020-03-26
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.ОЛДОХ

Улс төрийн нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө батлан Үндэсний аудитын газарт хүргүүлсэн. МАХН, ИЗНН, МУНН хамтарсан “Та бидний эвсэл”-ийн мөрийн хөтөлбөрт хөдөө, орон нутаг руу чиглэсэн ямар бодлогуудыг  хэрхэн тусгасан талаар Төв аймгийн  МАХН-ын мянгатын дарга О.Буяннэмэхээс тодрууллаа.  

-“Та бидний эвсэл”-ийн мөрийн хөтөлбөрт хөдөө,  орон нутгийг хөгжүүлэх ямар бодлогуудыг тусгасан бэ?

-Эвслийн мөрийн хөтөлбөрт хөдөө орон нутаг руу чиглэсэн цогц бүлэг орсон. Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт чиглэсэн бодлогууд байгаа. Хөдөө аж ахуйн салбарт  улсын чанартай томоохон хотуудыг түшиглэн эрчимжсэн фермерийн аж ахуйг бий болгож, монгол орны байгаль  цаг уурын нөхцөлд тохиромжтой,  өндөр ашиг шимтэй уламжлалт мал аж ахуйг хөгжүүлэх,   бэлчээрийн даацыг тэнцвэртэй болгох заалтуудыг  оруулсан.  Боловсролын салбарт малчин өрхийн 6-8 настай хүүхдийг “Багш-Ээж” хөтөлбөрт хамруулан бага боловсролын эхний хоёр жилийг гэр сургалтаар эзэмшүүлдэг болохоор тусгасан. Дэлхийн дулаарал, бэлчээрийн даац хэтэрсэнтэй холбоотой бэлчээр нутаг ихээхэн талхлагдсан.Иймд үлийн цагаан оготноос бэлчээрийг хамгаалах, сэргээх, монгол малыг 100 хувь эрүүлжүүлэх, ингэснээр мал, амьтнаас хүнд халддаг өвчлөлийг бууруулах  хөтөлбөрийг төр, засаг бүрэн хариуцдаг байхаар   мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаа.

-Тариаланчдыг дэмжих ямар боломжууд байна гэж үзэж байна?

-Манай орон цаг агаарын хувьд  эрс тэс уур амьсгалтай, иймд  газар тариалан эрхлэх бодлогыг төр, засгийн зүгээс тусгайлан авч үзэж, техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг туслалцааг 100 хувь үзүүлэх хэрэгтэй.  Цаашилбал газар тариалангийн бүс нутаг болгоныг услалтын системтэй болгох асуудлыг төрөөс хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж мөрийн хөтөлбөртөө тусгайлан оруулсан. Хамгийн гол нь салбар бүрт хэрэгжүүлэх бодлогыг цогцоор нь оруулж өгснөөрөө “Та бидний эвсэл”-ийн мөрийн хөтөлбөр онцлогтой.

-МАХН болон эвсэлд нэгдсэн бусад улс төрийн хүчнүүд орон сууцны хөтөлбөрийн талаар онцгойлон ярьдаг. Тэгвэл малчин өрхийг  энэ хөтөлбөртөө яаж хамруулах боломжтой гэж үзэж байна?

-Малчин өрхөд зориулан “Байшинтай малчин өрх” хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. Төр, засгийн зүгээс малчин өрхөд дулаан, тохилог байшин барихад нь зориулан хүүгүй зээл олгож болно. Байшинтай газрыг малчдад өмчлүүлэх замаар малчдыг үл хөдлөх хөрөнгөтэй болгох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх боломжтой. Малчин өрх-үйлдвэрлэгч” хөтөлбөр хэрэгжүүлж, малчин өрхүүд хамтарч, сум, багийн төв дээрээ сүү цагаан идээ, арьс шир, ноос ноолуураа  боловсруулах, мах махан бүтээгдэхүүн, малдын тэжээл үйлдвэрлэх зэргээр жижиг, дунд бизнес эрхлэхэд нь дэмжлэг болгож  жилийн гурван хүүтэй зээлийг олгох боломжтой юм.

-Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх  талаар юу хэлэх бол?

- Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг нэмүү өртөг шингээж гадаад зах зээлд нийлүүлдэг бүцийг бий болгоно. Сум бүрт орчин үеийн шаардлагад нийцсэн махны үйлдвэр байгуулах бүрэн боломжтой. Энэ талаар заалтуудыг “Та бидний эвсэл”-ийн мөрийн хөтөлбөрт тусгасан байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.3.26  ПҮРЭВ  № 58 (6283)

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

9 цаг 41 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин