АН: Цалингийн доод хэмжээг гурван  сая төгрөгт хүргэнэ

2020-03-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Улс төрийн нам, эвслүүд 2020 оны сонгуульд оролцох  мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт өглөө. АН-ын мөрийн хөтөлбөрийг УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга  З.Нарантуяа, Ерөнхий сайд асан, АН-ын дэд дарга Р.Амаржаргал тэргүүтэй ҮБХ-ны гишүүд нь  ҮАГ-ын даргад гардуулан өгсөн юм.  УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дэд дарга З.Нарантуяа хэлэхдээ  “Ардчилсан намын мөрийн хөтөлбөр нь  “Монгол өрх хөгжлийн бодлого” нэртэй. Манай намын мөрийн хөтөлбөрийн гол чиглэл нь  монгол айл өрх бүрийн амьдралын чанарт эрс өөрчлөлт гаргаж, эдийн засгийн  өсөлтийг авч ирэх хөгжлийн хөтөлбөр гэж тодорхойлж байгаа. Бид бүтээдэг, сэтгэдэг, хийдэг хэсгээ дэмжинэ. Монголын төр байгалийн баялгаа түүхийгээр нь экспортолдог биш үйлдвэрлэдэг орон болохын төлөө хөгжлийн загвараа тодорхойлсон. Эдийн засгийн өсөлт, тэлэлтэд  хамгийн том хувь нэмэр  оруулдаг баялаг бүтээгчид буюу жижиг дунд үйлдвэрлэлээ түлхүү дэмжинэ. Монгол өрх болгоныг дэлхийн дундаж орлоготой болгоно.  Ингэснээр иргэдийн цалингийн доод түвшнийг гурван  сая төгрөгт хүргэнэ. Иргэдийг үнэгүй орон сууцаар хангахыг урьтал болгохгүйгээр  хөдөлмөрийн үр шимээр хамгийн тохилог орон сууцыг худалдан авах орлогыг бий болгохыг зорьсон” гэв. “БИД ЦАХИМААР ХУРАЛДАЖ, МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ БАТАЛСАН” Ерөнхий сайд асан, Ардчилсан намын дэд дарга Р.Амаржаргал “ Мөрийн хөтөлбөрийг хуулийн дагуу тав хоногийн дотор аудитын байгууллага хуульд нийцсэн эсэхийг үзээд  шаардлага хангасан эсэхийг мэдэгдэнэ. Тэр бүхний дараагаар бид намынхаа мөрийн хөтөлбөр дотор  хөгжлийн ямар бодлого багтсан талаар дэлгэрэнгүй ярьж болно. Түүнээс өмнө задалж ярих шаардлагагүй гэж бодож байна. Бид хөгжлийн бодлогынхоо төвд өрх гэрийг тавьж байгаа. Бид  Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомж, хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн намынхаа мөрийн хөтөлбөрөө боловсруулж, гардуулж байна. Манай намын Үндэсний бодлогын хорооноос хоёр удаа цахим хурал хийж, нийт 90 гаруй хувийн ирцтэйгээр оролцож, мөрийн хөтөлбөрөө баталсан” гэлээ. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

9 цаг 38 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин