Та бидний эвсэл: Хөдөлмөрчдийн нийгмийн захиалгад  гарын үсэг зурлаа

2020-03-24
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ч.ОЛДОХ

МАХН, ИЗНН, Монгол  уламжлалын нэгдсэн  нам хамтарсан “Та бидний эвсэл “ өнөөдөр МҮЭ-ийн  холбооноос нам, эвслүүдэд хүргүүлсэн  Хөдөлмөрчдийн  нийгмийн захиалга баримт бичигтэй танилцаж  гарын үсэг зурлаа. Энэхүү баримт бичигт  МҮЭ-ийн холбооноос  мэргэжил, үйлдвэрлэлийн 14, аймаг, нийслэлийн  22 холбоо, нийт 36 гишүүн байгууллагаараа дамжуулан  үйлдвэрчний эвлэлийн гишүүд, иргэд, хөдөлмөрчдийн хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр төр, Засгийн газраас хүсэн хүлээж байгаа санал хүсэлтийг нэгтгэн боловсруулсан байна. Улмаар энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нэр бүхий хоёр нам, гурван эвсэлд албан ёсоор  хүргүүлжээ. Тэгвэл тус  баримт бичигт гарын үсэг зурах ёслолын салхийг “Та бидний эвсэл” хагаллаа. Үйл явдалтай холбогдуулан МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга, ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Батбаатар  нарын байр суурийг тодрууллаа.

Х.Амгаланбаатар: Баримт, бичигт таван багц, 37 асуудлыг тусгасан

-МҮЭ-ийн холбооноос гишүүн байгууллагуудаараа дамжуулан санал авч боловсруулсан Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга баримт бичиг нь ард иргэдийн зүгээс төр, засгаас юу хүсэн хүлээж байдаг гол асуудлыг багтаасан байна. Тодруулбал, ажилтай, орлоготой байх, ажлын байр зохистой байх, авч буй цалин нь амьдралд нь хүрэлцэхүйц байхыг иргэд, хөдөлмөрчид голлон хүсдэг. Түүнчлэн эрүүл  мэнд, боловсрол, бусад нийтлэг үйлчилгээний чанарыг төр засгаас бүрдүүлж өгөхийг үе үеийн Засгийн газраас хүсч ирсэн. Ард иргэдийн хүсэн хүлээж буй эдгээр зүйлийн МҮЭ-ийн холбоо гишүүн байгууллагуудаараа дамжуулан авч  нэгтгэн  боловсруулж сонгууль болгоны өмнө улс төрийн нам, эвслүүдэд гардуулж өгдөг уламжлалтайг  МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлэв. Мөн тэрээр цаг үе өөрчлөгдөн хөгжиж байна, дэлхий нийт зохистой бөгөөд тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийг улс орны хөгжлийн гол залуур болгож байна. Тэр дотроо МҮЭХ, Монгол Улсын нийгмийн түншлэгч гурван талт байгууллагын нэгийн хувьд энэхүү зохистой хөдөлмөр эрхлэлтийг улс орондоо ажлын байр бүр дээр бий болгохын төлөө тодорхой ажлууд зохион байгуулж байгааг онцлон тэмдэглэв. Мөн “Та бидний эвсэл” –ийн зүгээс баримт бичгийг гардан аваад  хамгийн түрүүнд Хөдөлмөрчдийн  нийгмийн захиалгад нийцүүлэн мөрийн хөтөлбөртөө тусгасан зүйл, заалтуудыг  Үндэсний аудитын газарт гардуулж  өгөхийн өмнө МҮЭХ-нд танилцуулж байгаад тэрээр  талархал илэрхийллээ. МҮЭХ-ноос  улс орнууд нийгмийн түншлэлийг чухалчилж, аливаа асуудлыг хүчирхийллийн бус аргаар зөвлөлдөж, тал бүрээс ярьж ухаалгаар ханддаг цаг үе ирснийг сануулахын зэрэгцээ  Хөдөмөрчдийн .нийгмийн захиалга баримт бичигтээ таван багц, 37 асуудлыг тусгажээ.

С.Ганбаатар: Бид сонгогчдын дэмжлэгийг авч  МҮЭХ-той нягт хамтарч ажиллана

-Хорио, цээрийн дэглэмийн үед ажил хөдөлмөр эрхэлж байгаа хөдөлмөрчид, иргэд хамгийн их хохирдог. Энэ бүх хүмүүсийг хамгаалахын төлөө МҮЭХ-ны удирдлага, хамт олон, хороодын дарга нар, идэвхтэн, сонгуультнууд хичээн зүтгэж байгаад  хүндэтгэж байгаагаа  илэрхийлье. Нийт гишүүд, дэмжигчид, хөдөлмөрийн хүмүүсийн саналыг нэгтгэн хэлэлцүүлж, нийгмийн захиалга, хөдөлмөрчдийн захиалга гэж бидэнд өгсөн. Үүнийг бид бүрэн дүүрэн дэмжиж,мөрийн хөтөлбөртөө тусган өнөөдөр Үндэсний аудитын газарт хүргэж өгөхөөсөө өмнө “Та бидний эвсэл”-ийн зүгээс МҮЭХ-нд хүргэж ирж хүлээлгэн өгч байна. “Та бидний эвсэл”-д  нэгдэн орсон МАХН, ИЗНН, Монгол уламжлалын нэгдсэн нам нь  иргэд, сонгогчдын дэмжлэгийг авч Засгийн газраа байгуулсны дараа МҮЭХ-той нягт хамтарч дэмжиж ажиллахаа илэрхийлье.

Б.Тулга: Эвслийн зүгээс  иргэд, хөдөлмөрчдийн саналыг хамгаалж, дэмжинэ

-МҮЭХ-ны удирдлагууд   Монгол Улсад тархан суугаа бүх гишүүд, гишүүн байгууллагаар дамжуулан ирүүлсэн Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга баримт бичгийг МАХН, ИЗНН, МУНН-ын “Та бидний эвсэл”-д ирүүлснийг бид талархан хүлээж авч, мөрийн хөтөлбөртөө тусгаснаа хэлье. Бид та бүхний санал, зорилтыг мөрийн хөтөлбөртөө тусгахаас гадна МҮЭХ-ийн байгууллагатай хамтран ажиллаж ирсэн уламжлалтай. Зүүний чиглэлийн улс төрийн хүчний хувьд МҮЭХ-ноос гаргасан бодлого, зорилтыг мөн үйлдвэрчний эвлэлийн байгууллагаа  төлөөлж УИХ-д нэр дэвшиж, УИХ-ын түвшинд бодлого зорилтоо дэвшүүлж, хамгаалж ажиллахаар нэр дэвших эрхмүүд байх аваас хамтарч, дэмжиж ажиллахдаа нээлттэй байх болно. Сонгуульд нэр дэвшүүлдэг субьектийн хувьд манай эвсэл  нь МҮЭ-ийн байгууллагатай энэ асуудлаар хамтран ажиллахад таатай байх болно гэдгийг энэ дашрамд илэрхийлье. Манай эвсэл ард олныхоо дэмжлэгийг авч УИХ-д орж ажиллахдаа МҮЭХ-ны гишүүн иргэд, хөдөлмөрчдийн санал, бодлогын баримт бичгийг хамгаалж, дэмжүүлэх чиглэлээр ажиллах болно. Та бүхнийг хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

С.Батбаатар: Бид гурван баялгийн төлөө тууштай зүтгэнэ

-МАХН, ИЗНН, МУНН-ын “Та бидний эвсэл”-ийн зүгээс мөрийн хөтөлбөртөө оруулсан хамгийн гол зүйл нь Монгол хүн Монголын суурь баялаг байх ёстой. Бид гурван баялгийг зааж өгсөн байгаа. Үүнд хүнээ баялаг, өрх гэр бүлээ баялаг,  төрөө баялаг гэж үзсэн. Энэ гурван баялгийн төлөө бид хамтран ажиллана. Монгол хүний авч байгаа цалин амьдралд нь хүрэлцэхүйц байх ёстой. Монгол Улс баялгаараа, нөөцөөрөө  дэлхийд асар арвинд орж байгаа орон. Түүнийг хулгай дээрэмд өртүүлэхгүй зөв зохистой ашиглаж чадвал монгол хүний цалин дэлхийн жишигт хүрэх бүрэн боломжтой. Монгол Улсын Үндсэн хуульд байгалийн баялаг ард түмний  дундын өмч гэж заасан. Энэ бол эсвэлд нэгдсэн намуудын гол тохиролцоо юм.  

Эх сурвалж: www.polit.mn

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

9 цаг 40 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин