Х.Баттулга, М.Энхболд хоёр тохирч, 60 тэрбумын хэрэг “гацсан” гэв үү?

2020-03-23
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Г.БАДАМ

Эрх баригч МАН-д ЖДҮ-гийнхэн, 60 тэрбумынхан гэдэг хоёр хуваагдсан бүлэг бий. ЖДҮ-гийн хэрэг шүүх дээр оччихсон. Сайд асан Б.Батзориг тэргүүтэй, ХХААХҮЯ, ЖДҮХС-гийнхан хэргийн буруутан болоод байна. Тэднийг шүүн хэлэлцэх хугацаа нь хойшлоод байна. Энэ хэрэгт холбогдсон зарим гишүүний хэргийг тусгаарлан мөрдөн шалгаж, одоо прокурорын шатанд хянагдаж  байгаа талаар НПГ-аас мэдээлсэн. Олон нийтийн хувьд МАН удахгүй болох сонгуульд ЖДҮ-чдээ нэр дэвшүүлэх эсэхийг анхааралтай ажиглаж байна. Хэрвээ МАН-ын дарга У.Хүрэлсүх ЖДҮ-чдээ нэр дэвшүүлбэл намд тэр хэрээр хасах оноо ирж таарна. МАН-ын нөгөө хэсэг болох 60 тэрбумынхан маш хүнд байгаа гэхэд болно. Тэдний дийлэнхийг энэ сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн мэдээлэл байгаа. Учир нь М.Энхболдыг дагасан хэсэгт сонгуулиар хатуурхана гэдгээ У.Хүрэлсүх аль хэдийнээс мэдэгдсэн гэхэд болно. Тэгээд ч М.Энхболд нарт сонгуулиас чухал асуудал бий. Тэр нь улигт 60 тэрбумын яриа бөгөөд эрүүгийн гэмт хэрэг болж, шүүхээр хүртэл орчихоод байгаа юм. Бүтэн дөрвөн жил хүний өөрийн намынхны улстөржилтийн сэдэв, хууль шүүхийн байгууллагын шүдний өвчин болж буй 60 тэрбумын хэрэг өнгөрсөн оны аравдугаар сарын 30-нд шүүхийн шийдвэр сонссон.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 60 тэрбумын ярианд оролцсон дөрвөн хүний хоёрт нь тус бүр дөрвөн жилийн ял оноосон. Тухайн үеийн МАН-ын дарга М.Энхболд, уг “стратегт”-ийг зохиогч гэгддэг Г.Доржзодов нар үлдэж Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар хоёр шийтгүүлсэн. Тэд давж заалдсан. Давж заалдах шатны шүүх хурал нь 2019 оны арванхоёрдугаар сарын 24-нд болж, шүүх бүрэлдэхүүн 60 тэрбумын бичлэгийг олон нийтэд анх дэлгэсэн иргэн Г.Доржзодовыг ялаас чөлөөлж, анхан шатны шүүхэд гэрчээр дуудсан нь үндэслэлгүй байна гэж үзсэн. Тиймээс хэргийг прокурорт буцаасан. Үүнтэй зэрэгцээд олон нийт УИХ-ын гишүүн М.Энхболдын асуудлыг ч хөндөж байв. Түүнээс хойш бүтэн гурван сарын хугацаа өнгөрлөө. 60 тэрбумын хэрэг хаана яваа нь таг чиг болж, Ц.Сандуй, А.Ганбаатар хоёр Цагдан хорих төвд гацаж орхив. Энэ сацуу 60 тэрбумын хэрэг замхрах тал руугаа орлоо гэх яриа улс төрийн хүрээнд гарч эхэллээ. Учрыг нь ихээхэн сонин байдлаар тайлбарлаж байна. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж ялагдсан М.Энхболд Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, ямар нэг яриа тохироо хийсэн гэж байна. Шүүх уг хэргийг буцаахдаа иргэн Г.Доржзодовыг “дуудсан” юм. Г.Доржзодов хэн билээ, хэнтэй ойр байсан бэ гэдгийг олон нийт мартаагүй.Юутай ч нэгэн сонгуулийн хоёр өрсөлдөгчийн ярианы дүнд 60 тэрбумын хэрэг ийм байдлаар нам жим болж буй бололтой.Гэхдээ энэ баттай эсэх нь цаг хугацааны асуудал болж байна. Удахгүй 60 тэрбумын хэргээр тохирсон уу, үгүй юу гэдэг тодорхой болно гэсэн үг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.3.23  ДАВАА  № 55 (6280)

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

9 цаг 41 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин