З.Энхболд АН-ын ялагдлыг дуудав уу?

2020-03-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.БАЯР

АН-ын дарга С.Эрдэнийн ахлах зөвлөх З.Энхболдыг тойрсон улс төрийн, бизнесийн элдвийн хэл яриа өндрөө авч байна. З.Энхболд 2016 оны сонгуульд АН ялагдсаны дараа энэ намын даргын ажлаас буусан. Тэгээд жилийн дараа ЕТГ-ын дарга болсон. Тэнд хоёр жил гаруй ажиллаад сар гаруйхны өмнө намдаа буцаж очсон.  АН-ын дарга С.Эрдэнийн хуучин намын даргаа ахлах зөвлөхөөрөө авсныг буруутгах аргагүй. Улс төрийн намын хувьд ийм жишиг бий. Уг нь зөвлөх хүн зөвлөх л ёстой.  Харин ахлах зөвлөхөөр З.Энхболдыг ажилд авснаас хойш ажин түжин байсан АН дахин хөдөлгөөнд орж эхэллээ. Яг үнэндээ З.Энхболдын үйлийн үрийг С.Эрдэнэ ч, З.Энхболд ч, энэ намын бусад удирдлага ч хувь хүнийхээ хувьд үүрэхгүй. Гагцхүү АН хэмээх малгай дор нэгдсэн олон мянган гишүүд нь хүртэнэ.  Сонгуульд нам ялагдахад яадаг вэ гэдгийг бүгд мэднэ. 2016 онд намаа удирдаж байгаад ялагдуулсан З.Энхболд ганцхан жилийн дараа ЕТГ-ын дарга болсон. Энэ бол нэг л жишээ. Зөвхөн З.Энхболд гэлтгүй бүгд л ингэдэг. МАН-д ч ялгаагүй. Ийм явдал болдог. Өөрөөр хэлбэл, дарга ингэж аргаа олдог. Харин бусад нь гудамжинд гарна. Ажлаасаа халагдана, бизнес нь ч унана. Монголын улс төрийн сонгуулийн дараах үнэн байдал энэ. АН олон ч удаа ялагдаж явсан даа. Харин энэ 2020 онд АН-ын дахин төр засгийн эрхэнд гарах торгон боломж, тодорхой цикль тохиож байсан юм. Харамсалтай нь энэ алтан боломж, гарцаагүй цаг хугацааг алдаж магадгүй болов. Хамгийн гол нь энэ сонгуульд АН ялагдвал З.Энхболдыг буцаад ирэхэд эр хүний жудаг гаргаж тосч авсан АН-ын дарга С.Эрдэнэ дээр бүх хариуцлага ирнэ. Сонгуулиас хэдхэн сарын өмнө ийм “сонголт” хийсэн С.Эрдэнэ мэдээж хэрэг ийм үр дүн хүсээгүй нь тодорхой юм. Гэвч бодит байдал өдрөөс өдөрт дээр хэлсэн үр дүн рүү явж байна.  Ерөөс З.Энхболдын сүүлийн үед хэлж ярьж байгаа бүрийг энд шүүхгүй. Тэгж ч болохгүй. Энэ бол ардчилсан Монгол Улс. Иргэн бүр үгээ хэлж, байр сууриа илэрхийлэх ёстой. Иргэн З.Энхболд Тавантолгойн орд, Оюутолгойн гэрээ, Эрдэнэтийн хувьчлалын асуудлаар юу ч ярьж болно. Монголын ардчиллын утга учир нь энэ. Гэтэл З.Энхболд АН-ын даргын ахлах зөвлөх гэж цоллуулан гарч ирээд улс төрийн институциудтэй улс төрийн ч юм шиг, хувийн ч юм шиг байдлаар “тулалдаад” байна. Асуудлын гол нь энэ. Ингээд яриад, улс төр хийгээд эхлэхээр улстөрчид, жирийн иргэд хэнбугай ч АН-ын байр суурь, АН-ын улс төр л гэж ойлгоно. Гээд бас яриа хөөрөө нь буруутаад ирэхээр энэ бүхний лай нь З.Энхболд дээр биш АН дээр бууж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболдыг АН-ын ялагдлыг дуудаад байна гэх хардлага болгоомжлол намд нь, улс төрийн хүрээнд, олон нийтийн дунд яваад эхэлсэн байна. Үүнийг л дуулгая.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.3.20  БААСАН  № 54 (6279)

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

9 цаг 40 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин