Я.Санжмятав сайдаар нь хэлүүлж, З.Нарантуяа ЖДҮХС-гийнхан руу мессэж бичжээ

2020-03-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
“ЖДҮ-гийн хэрэг”-т холбогдсон УИХ-ын 40 гаруй гишүүн бий. Тэдний дийлэнх нь МАН-ынхан юм. Гэхдээ ЖДҮХС-гийн 2018 оны хавар, намрын санхүүжилтээс АН-аас нэр дэвшиж сонгогдсон гишүүд ч авч, зарим нь авахаар нөлөөлөх гэж оролдсон байна. Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл энэ удаад УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга З.Нарантуяа, Сонгинохайрхан дүүргийн АН-ын дарга Д.Батцогт нарын ХХААХҮЯ, ЖДҮХС руу хэрхэн холбогдож, нөлөөлж байсан талаарх мэдээллийг  хүргэе. Барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2009 онд байгуулагдсан“Фрэш эйр” ХХК нь ХХААХҮ-ийн сайдын 141 тоот тушаалаар 2018 оны есдүгээр сарын 28-нд 300 сая төгрөг шилжүүлэн авсан байдаг. Энэ компанийг УИХ-ын дэд дарга Я.Санжмятав дэмжжээ. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг яамныхаа Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг хоёрыг суулгаж байгаад УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын гэх “Фрэш эйр” ХХК-ийн нэрийг өгчээ. Ингэхдээ цаасан дээр “Санжмятав 9911.......” гэж гар утсыг нь тэмдэглүүлсэн байна. Мөн “Я.Санжмятавын нэрийг нь өгсөн компани хөргөлттэй холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг шүү. Өгсөн дугаараар заавал холбогдоорой” гэж захижээ. Бас “Энэ компанийн төслийг санхүүжилтэд заавал оруулна шүү” гэж үүрэгджээ. Үүний дагуу ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг сайдынхаа өгсөн гар утасны дугаарт залгахад эмэгтэй хүн утсыг нь аваад “Захирал амарч байна, 20 минутын дараа залга” гэсэн байна. С.Төгсбилэг энэ талаар ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хэлэхэд “Одоо хүртэл холбогдож чадахгүй байгаа юм уу. Улс төрийг тэнцвэржүүлж авч явах ёстой” гэж нэлээд бухимджээ. Ингээд ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгийн дэргэд УИХ-ын дэд дарга Я.Санжмятав руу утсаар ярьсан байна. Удалгүй С.Төгсбилэгийн утас руу Б.Батзориг сайдын өмнө нь өгсөн 9911....  дугаараас “... “Фрэш эйр” компанийн захирал байна” гээд нас тогтсон гэмээр хоолойтой эрэгтэй хүн залгаж ярьжээ. “Фрэш эйр” компанийн төсөл хүлээж авах хугацаанд багтаж ирсэн ч материал нь бүрдлийн шаардлага хангаагүй байна. Энэ талаар ЖДҮХС-гийнхан мөн л сайд Б.Батзоригт дуулгахад “Материалыг нь нөхөж бүрдүүлж ав” гэсэн чиглэл өгчээ. Энэ дагуу “Фрэш эйр” компанийн захирал ЖДҮХС-гийнхантай очиж уулзаад материалаа нөхөж өгсөн байна. Ингэж УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын гэх “Фрэш эйр” ХХК тушаалд багтаж, санхүүжилт авчээ. Мөн УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга З.Нарантуяа ЖДҮХС-гийн хаврын санхүүжилтэд багтаж зээл авахаар оролдсон ч чадаагүй байна. З.Нарантуяа гишүүний ажлын албаны хэмээх хүмүүс өмнө нь хэд хэдэн компанийн материалыг өгч байжээ. Гэвч тухайн материалуудын бүрдэл дутуу байж, материал хүлээж авах хугацаа өнгөрснөөс хойш түүнийгээ нөхөх гэж нэлээд оролджээ. Тодруулбал, 2018 оны хаврын буюу тавдугаар сарын 14-ний А-88 тоот тушаал гарахаас өмнө дөрөвдүгээр сарын 20-нд З.Нарантуяа гишүүний “хүн” ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгт мессеж илгээжээ. 9900...... дугаараас “Сайн байна уу. Нарантуяа гишүүний ажлын албанаас холбогдож байна. Нөгөө өгөх материалуудыг хэзээ өгөх вэ” гэж бичсэн байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн зүгээс ийм байдлаар ЖДҮХС-гийнханд нөлөөлөх оролдлогыг хийсэн байна. Түүнчлэн УИХ-ын гишүүн асан, өдгөө Сонгинохайрхан дүүргийн АН-ын дарга Д.Батцогт, түүний гуйсан “Дээл бод” ХХК-ийн нэрийг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг 2018 оны намрын буюу наймдугаар сарын 24-ний тушаалд багтаахаар ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгт өгчээ. “Энэ компанийг санхүүжилтэд багтаахад анхаараарай. Санхүүжилтэд заавал оруулна шүү” гэсэн байна. Тэгэхдээ “Батцогтод 200 сая төгрөгийн санхүүжилт өгөхөд болно” гэсэн байна. Үүнийг нь ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг цаасан дээр “Батцогт. “Дээл бод”. 200” гэж тэмдэглэж авчээ. “Дээл бод” ХХК-ийн нэрийг Б.Батзориг сайд хаврын буюу 2018 оны тавдугаар сарын 14-ний А-88 тоот тушаалаар олгосон санхүүжилтэд багтаа хэмээн “Батцогт” гэж нэрийг нь тэмдэглүүлээд ЖДҮХС-гийн захиралд хэлж байжээ. Энэ дагуу тус компани материалаа өгсөн ч ЖДҮХС-гаас тавьсан шалгуурт тэнцээгүй байна. Улмаар ЖДҮХС-гийн Зээл, төслийн хэлтсийн мэргэжилтнүүдийн анхан шатны шалгуураар хасагджээ. Ийм учраас намрын төсөл сонгон шалгаруулалтад заавал багтаах учиртайг сайд сануулсан нь тэр аж. Гэсэн ч “Дээл бод” ХХК намрын төсөл сонгон шалгаруулалтад материалаа ирүүлээгүй байна. Энэ талаар ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг сайд Б.Батзоригт хэлжээ. Удалгүй Б.Батзориг сайд С.Төгсбилэгийг өрөөндөө дуудаж “Д.Батцогтын компани хаврын сонгон шалгаруулалтад материалаа ирүүлсэн юм байна шүү дээ. Тэр материалаар нь ямар нэг аргаар санхүүжилтэд багтаачих” гэсэн байна. Гэвч тус компанийн материал ирээгүй тул сонгон шалгаруулалтад ороогүй юм байна.  ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.3.6  БААСАН  № 44 (6269)  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

9 цаг 37 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин