“Сүрлэн сүлжмэл чимхлүүр ажил ихтэй”

2020-03-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.ОЮУН Сүрлэн урлалыг 1988 онд гавьяат багш Б.Цэрэндорж, н.Энхтуяа нар Монголд нэвтрүүлсэн гэдэг. Энэ удаагийн “Урлан” булангийн зочноор сүрлэн урлалын багш Ц.Дуламсүрэнг урьсан юм. Сүрэл нь тариан түрүүний иш бөгөөд байгалийн хаягдал бүтээгдэхүүн. Тиймээс намар тариа хураалтын дараа очиж түүж авдаг ажээ. Сүрлэн урлал нь дотроо сүлжмэл, наамал, давхар наамал гэж байдаг ажээ. Ц.Дуламсүрэн сүрлэн сүлжмэлээр бүтээлүүдээ хийдэг юм байна. Нэг бүтээлийг нэг сарын хугацаанд хийх бөгөөд сүрлүүдээ лаборантад өгч хүссэн өнгөө гаргуулна. Ер нь наамал хийсэн ч адилхан усанд хийж дэвтээсний дараа индүүдэж хавтгай болгож бүтээлээ хийдэг гэж байлаа. Уран зангилаа сонирхдог байсан нь сүрлэн сүлжмэл хийх эхлэл болсон гэв. Сүрэл нь чимэглэх урлагийн төрөл болохоор бэлэг дурсгалын болон ханын чимэглэл, ахуйн хэрэглээний сагс, чихрийн таваг, гоёл чимэглэлийн хайрцаг хийхэд тохиромжтой. Бусад гар урлалын төрлөөс чимхлүүр ажил ихтэй, удаан хугацаагаар хийж цаг их ордог болохоор тэвчээр шаарддаг. Нэг бүрчлэн бүх юмыг нь гараараа хийдэг. Тухайлбал, нэг цэцгийн дэлбээг ижил хэмжээтэй сүрлүүдийг сонгож сүлждэг. Хэрэв том, жижиг сүрлээр хийхэд сүлжээс үзэмж муутай болдог учраас нэг бүрчлэн сонгож сүлжсэн сүрлүүдээ эвлүүлэхэд цаг их зарцуулдаг. Сүрлэн сүлжмэлд 20 арга байдгаас би энэ бүтээлдээ есийг нь ашигласан. Сүлжих аргаасаа шалтгаалж өөр харагддаг. Ер нь сүрлээр хийсэн бүтээл удаан хадгалагддаг. Түүний анхны бүтээл шатрын хөлөг байсан бөгөөд өргийг нь наамлаар, дөрвөн талыг нь сүлжмэлээр хийсэн хэмээн Ц.Дуламсүрэн уран бүтээлийнхээ талаар танилцуулж байв. Тэрээр уран бүтээлээ хийхийн хажуугаар Хүүхдийн урлан бүтээх төвд сүрлэн урлалаа хүүхдүүдэд зааж байгаа гэсэн. Хүүхдүүд энэ урлагаар хичээллэснээр сууж сурна, хувийн зохион байгуулалттай, гоо зүйн мэдрэмжтэй, оёх, наах, багаар ажиллах, сэтгэн бодох чадвар сайжирна, өөрийгөө зөв илэрхийлэхээс гадна гар хурууны эвсэлтэй, бүтээлээ хийхдээ эх загвараа гаргахын тулд зурж сурна. Мөн хүүхдүүд өөрийн хийсэн бүтээлээрээ бахархах, уран бүтээлээсээ урам авч хийж бүтээх сонирхолтой болдог давуу талтай ажээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.3.5  ПҮРЭВ  № 43 (6268)  
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

2026-11-06
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05