Цэц дээр хүлээгдэж байгаа гомдлууд юу болов?

2020-03-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Коронавирусын халдварын улмаас Засгийн газраас олон нийтийн арга хэмжээг хориглосон ч шүүхийн байгууллагын үйл ажиллагааг хаана гэж яриагүй. Гэтэл энэ өвчинтэй зэрэгцээд хаалгаа нам хаасан нэг шүүх байна.  Энэ нь Үндсэн хуулийн цэц юм. Тэд үнэхээр халдварт өвчнөөс айв уу, аль эвсэл цэц дээр очсон иргэд, хуульчдын гомдлоор маргаан үүсгэхээс сэргийлэв үү.  Ямартай ч сүүлийн  нэг сар гаруйн хугацаанд Үндсэн хуулийн  цэц ямар ч өргөдөл, гомдол хэлэлцээгүй юм. Одоогоор ҮХЦ-д эрхээ хамгаалуулах гэсэн 30 орчим иргэний өргөдөл, овоорсон гэх мэдээлэл байна.   Энэ дунд УИХ-аас сүүлд баталсан  хуулийн зөрчилтэй холбоотой өргөдлүүд ч байгаа юм. Тухайлбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Тэтгэврийн зээлийг нэг удаа төрөөс тэглэх тухай хууль, Сонгуулийн тухай хуулийн зөрчилтэй заал­туудаар иргэд мэдээлэл хүргүүлээд байна.  Гэвч Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэх эсэх асуудлаар ч ямар нэгэн шийдвэр гаргасангүй.  Яг л дургүйд хүчгүй гэсэн зарчмаар манай цэц ажиллаж байх шиг. УИХ-ын ээлжит сонгууль болоход гуравхан сарын хугацаа үлдээд байна.  МАН Сонгуулийн хуулийг батлахдаа хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой ноцтой заалтуудыг оруулж баталсан.   Одоогоор энэ төрлийн 10 орчим гомдол Цэц дээр хүлээгдэж байна. Сонгуулийн тухай хуульд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, ял эдэлж байсан иргэнийг нэр дэвшүүлэхгүй байх, гадаадад байгаа иргэдийн санал өгөх эрхийг хангаж, зохицуулаагүй орхигдуулсан гэснээс гадна нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө УИХ-ын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулахаар уулзалт хийх нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй гэх агуулгатай заалт Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн иргэдийн өргөдөл байгаа юм. Мөн  саналын хуудсыг ямар тохиолдолд хүчингүйд тооцох тухай заалтыг хөндсөн өргөдөл ч иржээ.  Гэтэл Цэц иргэдийн эрхийг хангаж ажиллахгүй, хаалгаар “хаасаар” байна. Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Журмын тухай хууль нь Үндсэн хууль зөрчсөнтэй холбоотой 4-5 өргөдөл Үндсэн хуулийн Цэцэд иржээ. Уг өргөдлийн дагуу Үндсэн хуулийн Цэц УИХ-аас тайлбар мэдээлэл авах учиртай ч . УИХ-аас тайлбар мэдээллээ гаргаж өгөөгүй гэх мэдээлэл бий.  Одоо ирэх тавдугаар сарын 25-наас эхлэн Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл хүчин төгөлдөр болох гэж байна. Хуульчид Үндсэн хуулийн өөрчлөлтийг  2010 онд батлагдсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль, түүнд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт, 2017 онд батлагдсан “Зөв¬лөл¬дөх санал асуул¬гын тухай” хуулийн дөрөвдүгээр  зүйлийн 4.4  дэх заалт, мөн хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр гарсан УИХ-ын 2017 оны 39-р тогтоол зэрэг хууль тогтоомжуудыг тус тус хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж үзэж, Үндсэн хуулийн цэцэд хандсан байдаг билээ. Түүнчлэн тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэх тухай хууль нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж хэд хэдэн иргэн Үндсэн хуулийн Цэцэд ханджээ.  Гэвч шаардлага хангаагүй, хуулийн үндэслэл нь дутуу гэсэн үндэслэлээр буцаагдсан гэх мэдээлэл байна. Уг нь Үндсэн хуулийн цэц иргэдийн өргөдөл, мэдээллийг хүлээн авснаар хойш 14 хоногийн дотор урьдчилан хянан шалгаж, маргаан үүсгэх, эсэхийг санаачилгаараа шийдвэрлэдэг.  Харин Цэцэд хандах эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан хүсэлтийг хүлээн авсан гишүүн шууд маргаан үүсгэн шалгах хуулийн заалттай. Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэснээс хойш 30 хоногийн дотор хуралдаанд бэлтгэдэг. Харин маргаан нь ээдрээ, түвэгтэй бол уг хугацааг сунгаж болох хуулийн зохицуулалттай юм. Гэвч Үндсэн хуулийн Цэц иргэдийн гомдол мэдээллийг  “хав дардаг” л байгууллага болоод удаж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.3.5  ПҮРЭВ  № 43 (6268)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

9 цаг 38 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин