Сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоолоо

2020-03-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТӨГС Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт Төрийн аудитын дээд байгууллага нам, эвсэл, нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг ээлжит сонгуулийн жилийн гуравдугаар сарын 1-ний өдрөөс өмнө аргачлалын дагуу тогтоож, нийтэд мэдээлэхээр заасан байдаг. Энэ дагуу сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоожээ. Нам, эвсэл болон нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоохдоо Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасан шаардлагын дагуу батлагдсан аргачлалын дагуу тооцооллыг хийсэн байна. Ингэхдээ  холбогдох Төрийн байгууллагуудаас хуульд заасан мэдээллүүдийг гаргуулан авч ажиллажээ. Тухайлбал, Үндэсний статистикийн хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг байгууллагуудаас өрхийн болон сонгогчийн тоо, инфляцын өсөлт, нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил зэрэг мэдээллийг авсан байна. Мөн зардлыг бодитой гаргах зорилгоор зардал тооцох хэвлэл, сонин, сэтгүүл, шатахуун, радио, телевиз, цахим үйлчилгээ зэрэг тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гурваас доошгүй этгээдээс үнийн судалгаа авч, дунджаар нь тооцсон байна. Мөн улс төрийн намуудаас санал авах ажлыг хэрэгжүүлжээ. Энэ жилийн сонгуулийн зардлын дээд хэмжээг 2016 оныхтой харьцуулахад хэд хэдэн зүйлээр ялгарч байгаа юм байна. Тухайлбал, тойрогт өөрчлөлт орсон. Өмнө нь 76 тойрогтой байсан бол энэ удаагийн ээлжит сонгууль аймаг 20, нийслэл есөн тойрог нийт 29 /олон мандаттай/ тойрогтой болсон. Энэ нь зардлыг тооцоолох суурь үзүүлэлт болох тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, сонгогчийн тоо, өрхийн тоо зэрэгт өөрчлөлт орсноор зардлын хэмжээнд нөлөөлсөн байна.  Мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2.7-д сонгуулийн сурталчилгаанд цахим орчин ашиглах талаар шинээр тусгагдсан тул уг зардлыг нэмж тооцоолжээ. 2020 оны ээлжит сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг дээрх байдлаар тогтоосон байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.3.2  ДАВАА  № 39, 40 (6264, 6265)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

9 цаг 38 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин