Хэргийн сэжигтэн үү, хэн нэгний барьцааны хүн үү?!

2020-02-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР “Эрдэнэт үйлдвэр”-ээс сүүлийн арваад жилд оффшорт гарсан их мөнгөний хэрэг хэмээх дуулиан өнгөрсөн 2019 оны аравдугаар сарын сүүлчээр дэгдсэн. Залгуулаад АТГ-ынхан “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн, “Азаргын гол чонот” ХХК-ийн эзэн, “Хар” хэмээх Баасанжавын Отгонбаатар нарыг цагдан хорьсон. “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал асан Ц.Даваацэрэнгийн эрүүл мэндийн байдал эрс муудсан үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр сарын өмнө сулласан байна. Харин Б.Отгонбаатарын цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөлгүй, хугацааг нь сунгасаар өнөөг хүрч байгаа юм. Баасанжавын Отгон­баатар нь Ховд аймгийн уугуул. 1966 оны арванхоёрдугаар сарын 4-нд төрсөн. Тэрээр Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх хугацаанд “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлууд болох Ц.Даваацэрэн, Д.Даваасамбуу нарыг шууд удирддаг байсан гэлцдэг. Өөрөөр хэлбэл, үүнийг “Эрдэнэт”-ийн оффшорын хэрэгт холбогдсоны үндэслэл гэхэд болно. Түүний ах дүү нар ч “Эрдэнэт үйлдвэр”-тэй нягт холбоотой. Төрсөн ах Баасанжавын Батхуяг нь  “Эрдэнэт үйлдвэр”-ийн Москва дахь Төлөөлөгчийн газрын даргаар ажилладаг. Мөн төрсөн дүү Б.Батжаргалсайхан “Эрдэнэт үйлдвэр”-т ажилласаар ирсэн байгаа юм. Б.Отгонбаатар нь улс төрд, хууль хяналтын байгууллагад нөлөөгөө тогтоосон нэгэн гэдэг. Тиймээс ч Б.Отгонбаатарыг ХУД дэх “Моннис” компанийн барилгад байдаг оффисоос нь баривчлах үед УИХ-ын хоёр ч гишүүн хамт байсан. Тэд өнөөдөр “...Би байгаагүй, тоглоогүй” гэж гүрийж буй. Мөн тэр оффисоор нь орж гардаг нөлөө бүхий улстөрчид, нэр бүхий генералууд ч байдаг. Б.Отгонбаатар “Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэж, тус үйлдвэрийн удирдах албан тушаалтнуудтай нийлж хэд хэдэн аж ахуйн нэгжийг үүсгэн байгуулжээ. Тэрээр хууль хяналтын байгууллагаас хэрэг үүсгэн шалгаж буй асуудлын гол нь гэгдээд байгаа “Азаргын гол чонот” ХХК-ийг 2006 оны арваннэгдүгээр сарын 20-нд ашигт малтмалын хайгуул, ашиглалт, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах чиглэлтэйгээр үүсгэн байгуулсан. Мөн 2009 оны гуравдугаар сарын 24-нд аялал жуулчлал, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх бүхий “Юнайтедфрэндс групп” ХХК-ийг байгуулжээ. Бас 2014 оны долдугаар сарын 9-ний өдөр гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах гадаадын хөрөнгө оруулалттай “Тэдмэнтгрупп” ХХК-ийг байгуулсан байна. Б.Отгонбаатарын зохион байгуулдаг мөнгөний сүлжээний “үндсэн” компаниуд нь энэ юм. Охин компаниуд нь гэвэл “Азаргын гол чонот” ХХК-ийг нь дагаад 2005 оны арваннэгдүгээр сарын 21-нд байгуулагдсан, гадаад, дотоод худалдаа зуучлал, металл хийцийн үйлдвэрлэл, тоног төхөөрөмж, машин механизмын засвар үйлчилгээ, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Бүтээл” ХХК, 2008 оны аравдугаар сарын 30-нд ашигт малтмалын хайгуул, ашиглалт, гадаад худалдааны чиглэлээр байгуулагдсан “Альтаиргоулд” ХХК ажилладаг. Гадаадын хөрөнгө оруулалттай “Тэдмэнтгрупп” ХХК-ийнх нь “Тэдмэнт” ХХК, гадаадын хөрөнгө оруулалт бүхий “Тэдмэнт хийц” ХХК гэж бий. Юутай ч энэ олон компани нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн тендер, худалдан авалттай холбогдож, тэндээс олдсон ашиг нь хил давж “одсон” нь хуулийнхны анхаарлыг татсан бололтой юм билээ. Учир нь уг хэргийн талаар хуулийн байгууллага өнөөг хүртэл ямар нэг тайлбар хийхгүй байгаа юм. Нөгөө талаас Б.Отгон­баатарын баривчилгаа, хорионы асуудал нь улс төртэй холбоотой байж болзошгүй байна. Өөрөөр хэлбэл, Б.Отгон­баатарыг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой ойр дотно нэгэн гэдэг. Түүнийг цагдан хорьсон, өнөөг хүртэл суллахгүй, бас холбогдсон хэрэг нь тодорхой бус байгаа зэргээс Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг ирүүлэхээр “барьцааны хүн” маягаар ашиглаж байгаа гэх яриа улс төрийн хүрээ, хууль хяналтынхны дунд гарч байна. Энэ нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хүрээд ирвэл Б.Отгонбаатарын хэрэг хаагдана гэж буй юм. Тиймээс ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангид дөрвөн сарын өмнө сүр дуулиантай хоригдсон “Хар” хэмээх Б.Отгонбаатарыг гэмт хэргийн сэжигтэн үү, эсвэл хэн нэгний барьцааны хүн болчихов уу гэдэг эргэлзээ бий болоод удаж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.2.21  БААСАН  № 38 (6263)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

9 цаг 40 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин