Хотын Засаг дарга дүүргүүдэд ажиллав

2020-02-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ Шинэ төрлийн коронавирусын халдварын дэгдэлт Хятад улсад гарсантай холбогдуулан манай улс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, коронавирусын  эсрэг урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж эхэлсэн билээ. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Нийслэлийн есөн дүүрэгт ажиллаж байна.  Тэрээр нийслэлийн Налайх дүүрэгт өчигдөр ажиллаж, Баянзүрх-Налайхын шинэ замд барьж эхлэх явган болон дугуйн замын ажлын бэлтгэл ажлыг хангах, замын тэмдэг тэмдэглэгээ, арчилгааг сайжруулах талаар албаны хүмүүст үүрэг чиглэл өглөө. Мөн тэндээс цааш хөдөлж зүүн бүсээс Улаанбаатар хот руу чиглэсэн авто замын хөдөлгөөний хяналтын пост Налайхын Оргил худалдааны төвд очиж ажилласан юм.  Үүний дараагаар Хотын захирагч С.Амарсайхан болон Нийслэлийн газар хэлтэс, агентлагийн дарга нарыг Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар тэргүүтэй дүүргийн удирдлагууд дүүргийнхээ Тамгын газрын байранд хүлээн авч, шинэ төрлийн цар тахал халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаарх мэдээлэл, тайлангаа хүргэлээ.  Налайх дүүргийн Онцгой комиссын Дарга Ч.Раднаабазар, дүүрэгт Улс, Нийслэлийн онцгой комисс, Нийслэлийн Засаг даргын захирамжийг үндэслэн шаардлагатай арга хэмжээ авч байгаагаа, тус дүүрэгт амны хаалтын хүрэлцээ хангамж дутагдалтай байгааг, дүүргийн дотоод нөөц боломжоо ашиглаж амны хаалт үйлдвэрлэхээр төлөвлөж байгаагаа хэлэв. Хотын Захирагч С.Амарсайхан тус дүүргийн удирдлагууд, албан хаагчдад хандан онцгой дэглэмийн үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг хариуцлагатай хийж гүйцэтгэхэд анхаарч ажиллахыг санууллаа. Үүний дараагаар тус дүүрэгт байрладаг ОБЕГ-ын харьяа Уул уурхайн авран хамгаалах ангид очилоо. Учир нь энэхүү аврах ангийн бие бүрэлдэхүүн дотоод нөөц боломжоо ашиглаж  онцгой байдлын ажилтны хувцас оёх оёдлын цех байгуулжээ. Энэ оёдлын цех 50 оёдлын машинтай, мөн тэр хэмжээний иргэнийг ажлын байраар хангах боломжтой болжээ. Хотын захирагч С.Амарсайхан “Амны хаалтын хэрэглээ иргэдийн дунд огцом өсөн нэмэгдэж, олдоц муутай байгаа цаг үед иргэд өөрсдөө гарын доорх материалыг ашиглан өөрсдөө амны хаалт хийж хэрэглэх шаардлагатай. Ийм нөхцөлд та бүхэн шинээр байгуулсан оёдлын үйлдвэртээ амны хаалт оёж иргэдэд нийлүүлэх нь чухал байна” гэв. Мөн тус дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээр зочилж үйл ажиллагаа,  хүүхэд залууст үзүүлж буй үйлчилгээг сонирхов. Налайх дүүрэгт 12 мянган залуучууд амьдарч 13 мянган хүүхэд суралцаж боловсорч байна. Тэдэнд чиглэсэн бодлого үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа тухай мэдээллийг дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Б.Наранбаяр Хотын даргад хүргэв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.2.21  БААСАН  № 38 (6263)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

9 цаг 40 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин